Хятадын эх газрын үйлдвэр худалдааны хамгийн том хот Шанхай хот бол Хятадын эдийн засгийн хөгжил болон эдийн засгийн бүтцийн тохируулалтын үйл явцад тэргүүлж байгаа юм. Өнөө Шанхай хотынхон уламжлалт аж үйлдвэрээс орчин үеийн аж үйлдвэрт шилжих замыг судлан хайсаар байна. Шинэлэг санааны аж үйлдвэрийг түргэн хөгжүүлж байгаа нь энэхүү хэлбэрийн өөрчлөлтийн нийтлэг тал болсон байна.
Шанхай хотын төвийн Жянь гүө жүн лү гэдэг гудамжийн 8-р №-т уул нь төрийн өмчийн том аж ахуйн нэгж болох Шанхайн авто машины тормозын үйлдвэр байсан юм. Өнөө түүнийг шинэлэг санааны аж үйлдвэрийн хүрээлэн болгон өөрчилж, "8-р гүүрний шинэлэг санааны аж үйлдвэрийн хүрээлэн" гэсэн маш шинэлэг нэр өгсөн байна. "8-р гүүрний шинэлэг санааны аж үйлдвэрийн хүрээлэн"-гийн ерөнхий захирал Хуан Ханьхүн сэтгүүлчид хэлэхдээ, энэ газрын өөрчлөн байгуулалт нь тэр чигээрээ шинэлэг хэлбэр мөн гэжээ.
Тэрээр хэлэхдээ, хотын түүхэн байдал төрхийг хадгалахын төлөө "8-р гүүрийн шинэлэг санааны аж үйлдвэрийн хүрээлэн" байршуулахад хуучин үйлдвэрийн нэг төрлийн хэв намбыг үлдээсэн юм. Ингэж шинийг байгуулахын дагуу хуучныг ч хадгалж, бас түүнийхээ дотор гадар талд их олон тохируулалт хийж, маш олон шил тоосго хэрэглэсэн байна. Эдгээр нь маш энгийн материал мөн боловч орон зай болон гадар талын хээ зургийг өөрчилж, нэлээд шинэлэг болгож чадсан гэжээ.
Ийм цаг үеийн уур амьсгалаар бялхсан мөртөө хуучнаа дурсан санасан байдлаас шалтгаалж, 8-р номерт гүүрийн шинэлэг санааны аж үйлдвэрийн хүрээлэнд дэлхийн олон орны 70 гаруй шинэлэг санааны аж үйлдвэр ажиллаж байна. Хятадын ардын урлагийг олон улсын болгохоор хүчлэн чармайж байгаа Юү-лүн ардын урлагийн шинэлэг санааны төв бол даруй тэдний доторхи нэг нь юм. Уг компанийн эрхлэлтийн ерөнхий хянагч ноён Чэн Юйшинь энд компаниа байрлуулсан тухай танилцуулж хэлэхдээ,
"Шинэлэг санааны ажил хийдэг хүмүүст авч хэлбэл ийм орчин тойрон шаардагдах нь гарцаагүй, хэрвээ ийм орчин ахуй байхгүй зөвхөн ажлын жижиг байшинд байгаад байх юм бол ийм сайхан шинэлэг санаатай байж чадахгүй юм" гэжээ.
2004 онд Шинэлэг санааны аж үйлдвэр байгуулахаар дэвшүүлсэнээс аваад 4 жилийн дотор 8-р номерт гүүрийн хүрээлэн шиг ийм шинэлэг санааны аж ахуйн нэгж Шанхайд 75 байгуулагдаж, гуравны хоёр хувийн аж ахуйн нэгжүүд нь хуучин үйлдвэрийн байшинг өөрчлөн байгуулж ажил төрлөө эхлүүлсэн юм. Шинэлэг санааны ажил төрлийн хөгжлөөр, Шанхайн эдийн засгийн шилжилт, ажил төрлийн зэрэглэл дээшлэх байдлыг буй болгосон юм. Энэхүү үйл явцад засгийн газрын гаргасан ахиулах үүргийг омтгойлж болохгүй юм.
Өнөө Шанхайн шинэлэг санааны аж үйлдвэрийн хүрээлэнд 30 гаруй улс орон газар нутгийн шинэлэг санааны 3000 гаруй аж ахуйн нэгж байрлаж байна. Тэдний шинэлэг санааны аж үйлдвэрийн бүтээгдэхүүн нь 60 тэрбум юаниас давж, бүх Шанхай хотын эдийн засгийн нийт хэмжээнд эзлэх хувийн жин нь 6%-иас давж байна. Харин Шанхайн алсын зорилт бол 20 орчим жилийн хугацаанд, Шанхайг бүх дэлхийд хамгийн их нөлөөтэй шинэлэг санааны аж үйлдвэрийн төв хот болгох юм байна. \Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|