• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-10 16:07:58    
2008 онд дэлхийн эдийн засгийн өсөлт намдана гэж дэлхийн банк төсөөлж байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Дэлхийн банкны 9-ний өдөр нийтэлсэн "2008 оны дэлхийн эдийн засгийн төсөөлөл" тайланд тэмдэглэснээр, Америк зэрэг хөгжсөн орнуудын эдийн засгийн өсөлт буурсны нөлөөгөөр, дэлхийн эдийн засгийн өсөлт намдах юм шиг байна. Үүний зэрэгцээ, хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн түргэн өсөлт нь хөгжсөн орны эдийн засгийн хөгжил удааширснаас дэлхийн эдийн засагт үзүүлсэн хэсэг нөлөөг бууруулсан байна.

     Тайланд тэмдэглэхдээ, Америкийн эдийн засгийн хөгжил удааширсан болон бусад хямрал нь бусад эдийн засгийн хөгжсөн цогц болон бүхий л дэлхийн эдийн засагт шууд нөлөөлсөн байна. Иймээс дэлхийн эдийн засгийн хурд буурч, 2007 онд дэлхийн эдийн засгийн өсөлтийн хэмжээ 3.6% байснаа энэ онд 3.3% болох тооцоо гарч байгаа юм. 2006 онд Америкийн эдийн засгийн өсөлтийн хэмжээ 2.9% байснаа 2007 онд 2.2% болон буурч, энэ онд 1.9% болох төлөвтэй байна. Хэрэв эвтэйхэн зохицуулахгүй юм бол Америкийн эдийн засгийн өсөлтөд эрсдэл гарч болзошгүй байна.

     Уг тайланд хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн тухай төсөөлж буйгаар, хөгжиж байгаа орнуудын өнгөрсөн жилийн эдийн засгийн өсөлт нь 7.4%, энэ оных нь 7.1% болох юм байна.

     Хөгжиж байгаа орнуудын дотор, Хятад болон Энэтхэгийн эдийн засгийн байдал илт сайн байна. Дэлхийн банкны тайлангаас үзвэл, Хятадын өнгөрсөн он болон энэ оны эдийн засгийн өсөлтийн хэмжээ нь тус тус 11.3% болон 10.8% байж, Энэтхэгийнх нь 9.0% болон 8.4% байна.

     Дэлхийн банкны эдийн засагчийн хэлж байгаагаар, хэрэв буй бүхий хөгжиж байгаа улс орнуудыг хамтад нь тооцвол, тэдний эдийн засгийн нийт хэмжээ нь үндсэндээ АНУ-ынхтай тэнцэх юм байна. Тэдний эдийн засгийн өсөлтийн хурд нь Америкаас 4 дахин илүү байна. Иймээс хөгжиж байгаа орнуудын эдийн засгийн ирмүүн өсөлт нь хөгжсөн орноос дэлхийн эдийн засагт үзүүлсэн хэсэг цохилтыг бууруулсан байна.

     Хэдийгээр ийм байгаа боловч дэлхийн банкны тайланд бас тэмдэглэхдээ, дэлхийн эдийн засаг нь бас шинэ ондоо тун олон сорилтод учрах болно. Юуны өмнө, Америкийн эдийн засаг доройтвол, хөгжиж байгаа улс орнуудын экспортыг бууруулж, улмаар эдгээр улс орнуудын эдийн засгийн хөгжлийг нөлөөлөх болно гэжээ. Гэвч дэлхийн банкны үзэж буйгаар, Америкийн зээлийн хямралаас буй болсон дэлхийн санхүүгийн зах зээлийн донслолт нь хэдийгээр зарим эдийн засгийн цогцыг ноцтой хохироосон боловч хоцрогдох хэмжээнд хүрээгүй юм. Төсөөлөхөд, Америкийн эдийн засаг ирэх жилээс жаахан нэмэгдээд, эдийн засгийн өсөлт нь 2.3% болж, дэлхийн эдийн засгийн өсөлтийн хэмжээ нь 3.9%-д хүрэх бололцоотой байна.

     Хоёрт. Ам.долларын ханш цаашид буурах нь дэлхийн эдийн засагт заналхийлэл болж, дэлхийн худалдаа болон санхүүгийн зах зээлийн тогтвортой байдлыг алдагдуулж, улмаар дэлхий дахины экспорт болон хөрөнгө оруулалтын нэмэгдлийг удаашруулах болно.

      Гуравт. Олон улсын нефтийн захиалгын үнэ өнгөрөгч долоо хоногт 100 ам.доллараас давж, нефтийн үнэ нэмэгдсээр байгаа нь дэлхийн эдийн засгийг явах тусмаа нэн их нөлөөлөх болно.

      НҮБ-ын эдийн засагч хэлэхдээ, өнгөрсөн хэдэн жилийг сүүлийн хэдэн арван жилүүдтэй харьцуулбал дэлхийн эдийн засаг хамгийн их нэмэгдэж, өсөн нэмэгдсэн хүрээ хэмжээгээр хамгийн өргөн хэдэн жил боллоо гэж хэлж болох юм. Харин хөгжиж байгаа улс орнуудын эдийн засаг нь эрүүл саруул, тогтвортой хэвээрээ хөгжиж, дэлхийн эдийн засаг цаашид хөгжихөд явах тусмаа нэн чухал үүрэг гүйцэтгэх болно гэжээ. \Буян орчуулж, Э.Цогзолмаа хянав\