Хотон үндэстний эмэгтэй Хү Фэнин бол цаасан хайчилмалын урлагчин хүн, тэрээр 1936 онд Нинсягийн Лүн дэ сияний Ян хэ гацааны Ню си тосгонд төрөв. Тариачин Хү Фэнин хэдийгээр сохор үсэг ч танихгүй боловч гар уран байсан болохоор бага бялцар үедээ настан эмээгийнхээ зааж жолоодсоны ачаар ардын цаасан хайчилмал, хатгамалд дур бахтай болж, цэцэн сэргэлэн гар уран энэ охин ээжээрээ заалгаж, ерийн хайчлах арга болон хатгамал сурсан байна. Тэрээр үргэлж сул сэлүү цагтаа цэцэг навч, хорхой шавж, загас жараахай мэтийн амьтан ургамал хайчилж, бас дэрний нүүр, гутлын улавч зэргийг хатгаж байлаа. 1981 онд сянийхаа соёлын ордны эрхэлсэн зураг зурах болон хайчилмалын дамжаанд орж суралцав. Олон жил хатуужилтай шаргуу сурсаны уламаар, хайчилмалын урь мэргэжил нь тасраагүй дээшилж, цаасан хайчилмало болон хатгамалын анхны үндсэн мэргэжилийг эзэмшсэн байна. Хү Фэнин өөрийн нутагтаа нэлээд нэртэй урлагчин болж, хүн ардынхаа хайр хүндэтгэлийг хүлээсэн юм. Айл саахалтынхан хэнийх нь ураг хурим хийх буюу өндөр настан нас барах үе түүнийг гуйж цаасан хайчилмал хайчлуулан гэр тэргээ гоёлдог байна. Заримдаа охин мордуулах айл түүнээр дэрний нүүрний угалз хээ, шаахайн улавчинд гоё хээ угалз хатгуулан охиндоо бэлэг болгон өгч байдаг юм байна. Тосгоных нь залуу бэрээд охид түүний нөлөөгөөр цаасан хайчилмал, хатгамал сурцгааж, тэр ч өөрийн урь мэргэжлээ өчүүхэн ч харамгүйгээр залуу хүмүүст зааж өгч байдаг.
Хү Фэнин цаасан хайчилмал, хатгамалд сайн байдаг төдийгүй зураг ч сайн зурдаг хүн юм. Уламжлалт цаасан хайчилмал болон хатгамалын зурагтаа шинэ агуулга оруулж, үндэстний өвөрмөц онцлог болон хөдөөгийн онцлогтой урлагын бүтээл бүтээж байдаг нь түүний онцлог юм. Түүний уран бүтээлийн онцлог гэвэл, эрэлхүү боровжуун, эртний стельтай, гоё сайхан мөртөө уран нарийлаг, төрөл зүйл нь олон мөртөө бүх уран бүтээл нь ёстой л гоё нарийлаг хийцтэй байдаг. Хү Фэнингийн бүтээлч уран гар болон боловсронгуй урлагыг ард олон маш өндөр үнэлж, ажил нэгтэй мэргэжилтэн нар ч өндөр үнэлж байна.
Түүний уран бүтээл нь Нинсягийн хайчилмал урлагын бүтээлийн үзэсгэлэнд олон удаа оролцож, зарим уран бүтээлийг нь Нинсягийн урлагын ордонд хадгалж байна. Түүний зурсан " цоохор буга тэмээ" гэсэн уран бүтээлийг нь Нинсягийн " олон түмний уран сайхан" болон " Нинсягийн урлаг" сэтгүүлд нийтэлсэн байна. Хү Фэнингийн хатгамал- " Чи Линь хүүгээ хүргэсэн нь" гэсэн уран бүтээлийг 1989 онд " бүх Хятадын ардын уран зургийн шилдэг бүтээлийг үнлэн шалгаруулах анхны ажиллагаа болон нэрт хүмүүсийн уран бүтээлийн үзэсгэлэн"д хадгалах үнэ цэнтэй уран бүтээлийн шагнал хүртсэн юм. 1985 онд баруун хойд нутгийн таван мужийн цаасан хайчилмалын том тэмцээнд оролцож, төв телевизид зураг зурж үзүүлсэн байна. /Пэрлаймаа орчуулав/
|