• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-11 15:12:20    
 Хоёр орны харилцааны хөгжилд хөдөлгөх хүчин сэлбэхийг Манхохан Шингх хүсэв [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Энэтхэгийн ерөнхий сайд Манхохан Шингх 13-15-ны өдрүүдэд Хятад улсад албан ёсны айлчлал хийнэ. Манхохан Шингх айлчлахаасаа өмнө Хятадын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд бичгээр өгсөн ярилцлагадаа, Хятад улс алс хэтийн ач холбогдолтой өөрчлөлт шинэчлэлт хийж байна. Энэ удаагийн айчлалаараа Хятадын удирдагчид болон Хятадын ард түмний олсон асар их ололт амжилтыг бие сэтгэлээрээ мэдрэхийг хүсэж байгаа бөгөөд хоёр орны харилцааны хөгжилд нэн их хөдөлгөх хүчин сэлбэхийг ч эрэн хайна гэж тэмдэглэжээ.

     Энэ удаагийн айлчлалынхаа гол зорилтын талаар Манхохан Шингх хэлэхдээ: Хоёр орны ард түмэн болон ирээдүйд ашигтай шинэ хэлбэрийн улс хоорондын харилцаа тогтоохын тулд би чөлөөт сэтгэхүйгээр Хятадын удирдагчидтай хамтран сонирхож байгаа бүх асуудлаар чөлөөтэй чин үнэнчээр санал бодлоо солилцоно гэжээ.

     Одоо Энэтхэг, Хятад хоёр оронд нийгэм, эдийн засгийн асуудал нүүрлэж байна. Шинжлэх ухаан техник, ядуурлыг бууруулах, хөдөө аж ахуй, нийгмийн салбар зэрэг асуудлыг эн тэргүүнд зохицуулах асуудалд тулгарч байна. Энэ удаа Хятадын удирдагчидтай санал бодлоо солилцож, сонирхож байгаа төрөл бүрийн асуудлыг хамтран авч хэлэлцэхийг би хүсэн хүлээж байна. Хятадын орчин үеийн болгох байгуулалтын арга туршлагаас суралцахыг Энэтхэг хүсэж байна, Энэтхэгийн бүтээн байгуулалтдаа хуримтуулсан арга туршлагаа Хятадтай хуваалцахад ч бэлэн байна. Энэ жил Бээжинд Олимпийн наадам зохиогдоно. Бээжингийн Олимпийн наадмын бэлтгэл ажлын байдлыг ойлгохыг ч би хүсэж байна гэж Манхохан Шингх тэмдэглэжээ.

     Өнгөрсөн хэдэн жилд хоёр орны харилцаанд ихээхэн ахиц гарч, сайжран бэхжиж байгаа нааштай байдалтай болж байна гэж Манхохан Шингх онцлоод улс төрийн салбарт хоёр орон энх тайван хөгжил цэцэглэлийн төлөө стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцаа тогтоож, хилийн асуудлыг улс төрөөр жолоодох зарчмаар шийдэх тухай хэлэлцээр байгуулав. Эдийн засгийн салбарт хоёр орны худаалдааны хэмжээ 2007 онд 35 тэрбум гаруй ам долларт хүрсэн байна. Аялал жуулчлал, соёл шинжлэх ухааны зэрэг салбарт хоёр тал үр ашигтай хамтран ажиллаж байна гэж тэмдэглэжээ.

     Хоёр орны харилцаа нь хоёр талын цар хэмжээнээс халин давж, дэлхий нийтийн ач холбогдолтой болов. Дэлхийд хөгжиж байгаа хамгийн том хоёр орны хувьд хоёр орны эдийн засгийн түргэн хөгжил нь Ази болон дэлхийн хөгжилд ашиг тустай юм. Хоёр орон манай гаригийн олон асуудлыг шийдэн зохицуулахад ч ашиг сонирхол ижил байгаа гэж тэрээр хэлж байна. Энэтхэг, Хятад хоёр орон салбаруудын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, эдийн засгийн түргэн хөгжлийн хөдөлгөх хүчээ хэвээр байлгах хэрэгтэй. Энэтхэг, Хятад хоёр орон олон улсын хамтын нийгэмлэгт заавал үүрэг ролио биелүүлж, Ази болон дэлхийн энх тайвны хөгжил цэцэглэлд хувь нэмэр оруулж, хөгжиж байгаа орнуудын ашиг сонирхлыг хамтран хамгаалах хэрэгтэй гэж тэрээр онцолсон байна.

     Сүүлийн үед Бали аралд, цаг уурын өөрчлөлтийн дэлхийн чанартай чухал асуудал дээр хөгжиж байгаа орнуудын ашиг сонирхлыг хамгаалахын тулд Энэтхэг Хятад хоёр орон хамтран зүтгэлээ гэж Манхохан Шингх онцолсон байна. /Баясгалан орчуулж Э.Цогзолмаа хянав/