Олимпийн 29-р наадмыг Бээжинд зохион явуулна. Бээжин хот 6-р сараас 9-р сарын хооронд хотын олимпийн баялаг агуулгатай соёлын үйл ажиллагаа зохиож, дотоод гадаадын жуулчид болон хотын оршин суугчдад олимпийн наадмын соёлын үйл ажиллагаанд оролцож, олимпийн наадмын баяр баясгаланг хуваалцах аз олгож, мөн Хятадын соёлын үлэмж баялаг утга санаа болон Бээжингийн олимпийн наадмын "Нэг дэлхий, Нэг мөрөөдөл" гол сэдвийг илтгэхээр байна гэж Бээжингийн олимпийн наадмыг зохион байгуулах комиссын албаны хүн 10-ны өдөр Бээжинд хэлсэн байна.
"Бээжин 2008" хотын олимпийн соёлын үйл ажиллагааг зохицуулах хурал 10-ны өдөр Бээжинд болж, хурал дээр олимпийн наадмын хугацаан дахь Бээжин хотын соёлын ажиллагааны тохируулалтыг мэдээлсэн байна. Төсөөллөөр Бээжингийн олимпийн наадмын хугацаанд Бээжин хот нь олон орны тамирчин, тэмцээний ажил хариуцсан албаны хүн, жич олимпийн наадмыг сонирхох дотоод, гадаадын бараг 600 мянган хүнийг хүлээн авч зочлох юм байна. Олон орны жуулчид болон Бээжин хотын оршин суугчдад Олимпийн наадмын баяр бахдлыг нэн олон хуваалцуулж, Хятадын соёлыг харуулан, олон орны соёлын солилцоонд тус дөхөм үзүүлэхийн төлөө, Бээжин хот болон олимпийн наадмыг хамтран эрхлэх хотууд энэ оны 6-р сараас 9-р сар хүртэлх хугацаанд хотын олимпийн соёлын багц үйл ажиллагаа зохиох болно.
Олимпийн наадмыг зохион байгуулах комиссын соёлын үйл ажиллагаа хариуцсан газрын дарга ноён Жао Дүнмин хэлэхдээ:
" Олимпийн наадам бол олон улсын том тавцан мөн. Төрөл бүрийн баялаг агуулгатай олон улсын соёлын үйл ажиллагаа зохиож, Хятадын болон дэлхийн олон төрлийн соёлд солилцооны өргөн орон зай буй болгон өгч, халуун хөгжилтэй мөртөө амгалан тайван олимпийн баярын уур амьсгал бий болгож, олон орны ард түмний Хятад орныг ойлгох, Бээжинг ойлгох ойлголтыг нэмэгдүүлэн, олон орны зочид, үзэгчид хийгээд Бээжин хотын оршин суугчид болон дотоод гадаадын жуулчдад олимпийн наадам эрхлэн явуулагч хот болон эрхлэгч орны өвөрмөц соёл түүхийн орчин ахуй болон түүх соёлын үзэмжийг танилцуулж, тэд нарт өндөр түвшинтэй урлаг сонирхуулан, олимпийн тухай мартагдашгүй сэтгэгдэлтэй болгохыг бид хүсч байна гэжээ.
Олимпийн соёлын талбайн үйл ажиллагаа бол хотын олимпийн соёлын үйл ажиллагааны чухал агуулгын нэг юм. 2008 оны олимпийн наадмын үеэр, Бээжин хотод олимпийн наадмын соёлын үйл ажиллагааны 120 гаруй талбай байгуулах юм байна. Бээжин хотын соёлын товчооны дарга ноён Жян Гүнминь танилцуулж хэлэхдээ,
"Эдгээр талбайд урлагчид болон жирийн иргэдийн оролцсон уран сайхны тоглолт, олимпийн наадмын тусгай сэдэвт үзэсгэлэн болон бүх Хятадын олон муж, хот, өөртөө засах районы үндэстний уламжлалт соёлын гол сэдэвт үзэсгэлэн зохиож, талбайд өргөн дэлгэц байрлуулан, хүн ардад олимпийн наадмын тэмцээнийг зэрэгүзэж сонирхоход дөхөм болно. Мөн сайн дурынхны үйлчилгээ хангаж, олимпийн наадмын бэлэг дурсгалын юм солилцох бүс, идээ ундааны үйлчилгээний газар зэргийг гаргах болно гэжээ.
Олимпийн тэмцээний хугацаанд бас гадаадын өндөр түвшинтэй 10 гаруй урлагын хамтлаг Бээжинд ирж тоглолт хийнэ. Танилцуулснаас үзвэл, гол эрхлэгч хот Бээжингээс гадна, Шянган, Шанхай, Тянжин зэрэг олимпийн наадмыг хамтран эрхлэгч хотууд ч Олимпийн наадмын хугацаанд баялаг агуулгатай олимпийн соёлын үйл ажиллагаа зохионо.\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\
|