• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-11 18:11:23    
2008 оны Хятадын эдийн засаг, нийгмийн амьдралын гол үйл явдлууд

/1 дүгээр хэсэг/


Хятадын Олон Улсын Радио

      Эдийн засгийн хэт өсөлтөөс сэргийлж, инфляцийг хязгаарлах

      Сүүлийн 5 жилд хятадын эдийн засаг жил бүр 10 гаруй хувиар өсч ирсэн. 2007 оны эхний 3 улирлын байдлаар гэхэд Хятадын дотоодын үйлдвэрлэлийн нийт бүтээгдэхүүний хэмжээ 16 триллион юаниас давсан нь өнгөрсөн жилийн мөн үеийнхтэй харьцуулахад 11.5 хувь өссөн үзүүлэлт харагдаж байгаа юм. Иргэдийн дундаж оролого ч тодорхой хэмжээнд өссөн. Гэхдээ эдийн засгийн хэт өсөлтийг дагалдан хөрөнгө оруулалт, зээлийн хэмжээ хэт өсөх, гадаад худалдааны ашиг хэт ихсэх зэрэг зөрчилт асуудлууд дагалдан гарч ирсэн. Үүний дундаас үнийн хөөрөгдөл, инфляцийн асуудал онцгой анхаарал татаж байгаа юм. Хүнсний бүтээгдэхүүний үнийн өсөлт гэхэд дунджаар 6.9 хувьд хүрсэн нь сүүлийн 10 жилийн хамгийн өндөр үзүүлэлт байлаа. Хүнсний бүтээгдэхүүний үнэ тухайлбал махны үнэ нэмэгдсэн нь жирийн иргэдийн амьдралд, ялангуяа бага орлоготой өрхийн амьдралд илт хүнд туссан. Инцляцийн өсөлт хятадын эдийн засгийн тогтвортой хөгжилд сөргөөр нөлөөлөх байгаад хятадын засгийн газар анхаарлаа хандуулж байна. Сүүлийн 10 жилд Хятадын эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн жил байсан. Харин 2008 онд хятад улсын төрийн бодлого эдийн засгаа тогтвортой, жигд хөгжүүлэх энэхүү бодолгод нийцсэн бүтцийн тохиргоо хийхэд чиглэгдэх нь ээ.

     2008 оны 3 дугаар сард Хятадын төрийн шинэ удирдагч тодорно

     3 дугаар сарыг улс төрждаг сар гэдэг. Энэ жилийн хувьд илүү онцлогтой чуулган болох бөгөөд 3 дугаар сарын 5-нд эхлэх БХАТИХ-ын 11 дэх сонгуулийн Анхдугаар чуулганаар төр, засгийн шинэ удирдагчдыг сонгох юм.

     Өнгөрсөн оны 11 дүгээр сард болсон ХКН-ын 17 дугаар Их хурлаар хятадын эдийн засаг, улс төр, нийгэм, соёлын хөгжлийн төлөвийг тодорхойлсон билээ. Харин БХАТИХ-ын 11 дэхь удаагийн Анхдугаар чуулганаар улс орны хөгжлийн шинэчлэлийн төслүүд болон Төрийн Зөвлөлийн бэлтгэж буй тогтолцооны шинэчлэлийн хөтөлбөрийг авч хэлэлцэн шийдвэрлэх болно.

     2008 оны Бээжингийн Олимп

     Дэлхий нийт энэ жил Бээжин хотноо болох 2 том Олимпийн наадамд анхаарлаа төвлөрүүлж байна. Олимпийн тоглолтууд болох цэнгэлдэх хүрээлэнгүүд, болоод тайлбай байрнуудын барилгын ажил үндсэндээ төгсгөлийн шатандаа оржээ.

     Бээжингийн олимпийн наадам "Нэг дэлхий нэг мөрөөдөл" уриатай. Бээжин хотынхон одоо тамирчид болоод, үзэгчдэд хамгийн чанартай үйлчилгээгээр хангахын төлөө сэтгэл тавин ажиллаж байна. Мөн дэлхий дахинд Хятадыг танилцуулах том үйл явдал болохоор эвсэг зохицонгуй нийгмийн дүр төрхийг дэлхий дахинаа хүргэхэд анхаарлаа хандуулан ажиллаж байна.

     Олимпийн наадам бол маш өргөн агуулгатай брэнд юм, энэ брэндийг бид тухайлбал аялал жуулчлалын салбарт үргэлжлүүлэн ашиглахад анхаарах учиртай хэмээн Олимпийн наадмын зохион байгуулах комиссын төлөөлөгч Чэнь Жян саяхан Чиндао хотноо болсон Олон улсын аялал жуулчлалын чуулган мэдэгдсэн нь Олимпийн арга хэмжээний ач холбогдол үр нөлөөг тодотгосон үг болсон.