• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-14 18:36:58    
Хамтарсан тунхагт гарын үсэг зурав [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Иракийн гол сөрөг намууд 13-ны өдөр хамтарсан тунхагт гарын үсэг зурж, үндэстний эвлэрлийг биелүүлэн, Иракийн нэгдлийг хамгаалахыг онцолсон байна. Иракийн өнөөгийн байдал зохих хэмжээгэр сайжирсан үед, улс төрийн нам бүлгүүд санал зөрөлдөөнөө арилган, нийтлэг ойлголттой болохыг хайж байгаа нь, урт хугацааны турш зогсонги байдалд орсон үндэстний эвлэрэлд бага ч гэсэн эрмэлзэл авчирч өгсөн боловч үндэстний эвлэрлийг жинхэнэ биелүүлэхэд бас маш урт зам туулах хэрэгтэй юм гэж шинжээчид үзэж байна.

     13-ны өдөр хамтарсан тунхагт гарын үсэг зурсан улс төрийн нам бүлгүүдэд Шийтийн бүлгийн Америкийн эсрэг шашны зүтгэлтэн Садрын удирдсан "Садрын хөдөлгөөн" экс ерөнхий сайд Туад Аллавийн удирдсан "Iraqi National List" Салах ал-Мутлакийн удирдсан Суннитийн бүлгийн "National Dialogue Fpont" зэрэг байна.

     Хамтарсан тунхагийн гол агуулга нь Иракийн нефтийн эх баялгийг төв засгийн газар нэгдэлтэй хяналтдаа авахыг дэмжих, Курдчүүдын орон нутгийн засгийн газрынхан дур зоргоороо гадаадын нефтийн компанитай нефтийн гэрээ байгуулахыг эсэргүүцэхийн зэрэгцээ орон нутгийн бүх нийтийн санал асуулгаар дамжин, нефтийн чухал суурин болох Киркукийг Курдчүүдын өөртөө засах районд хамруулах эсэхийг шийдэхийг эсэргүүцэх зэрэг багтаж байна. Эдгээр улс төрийн намууд хамтарсан тунхагт гарын үсэг зурсны дараа нийтэлсэн хамтарсан мэдэгдэлдээ тэмдэглэхдээ, хамтарсан тунхагт гарын үсэг зурсны зорилго бол " үндэстний нэн дээд ашиг сонирхол болон Иракийн нэгдлийг хамгаалж, үндэстний эвлэрэлд тус дөхөм үзүүлэхийн төлөө юм" гэж илэрхийлсэн байна. Тунхагт бас Иракийн аюулгүй байдлын цэргийн ангийн байгуулалтад бүх эх баялгийг дайчлан оруулж, гадаадын эзлэгч цэргийн Иракт байрлаж байгаа цэргийг түргэхэн гаргахыг уриалсан байна.

      Хамтарсан тунхагт гарын үсэг зурсан нь тунхагт гарын үсэг зурсан нам бүлгүүд шашны зөрчил мөргөлдөөн, улс төрийн санал зөрөлдөөнөө зогсоох эрэл хүсэл, өнгөрсний хамтран ажиллахгүй байсан байр суурь нь аажмаар өөрчлөгдөж байгааг харуулж байна. Энэ нь нэн өргөн улс төрийн холбоо байгуулахад боломж хангасан бөгөөд үндэстний эвлэрэл зохицлын үйл хэргийг дээшүүлэхэд тус болно гэж олон нийт үзсэн байна. Иракийн олон нам бүлгийн хүчнүүдийг үнэнхүү хамтран ажиллуулж, үндэстний эвлэрэл зохицлын үйл хэргийг ахиулах гэвэл бас маш олон саад бэрхшээлийг даван туулах хэрэгтэй гэж шинжээчид үзэж байна.

      Эн тэргүүнд Иракийн олон талынхан нефтийн эх баялгийг хуваарлаж, нутаг дэвсгэрийг хуваах зэрэг зангилаагийн асуудлаар ихээхэн санал зөрөлдөөнтэй байна.

     Үндэстний эвлэрэл зохицлын хамтарсан тунхагт гарын үзэг зурсан нам бүлгийн доторх сөрөг нам нь парламентэд 100 гаруй суудал эзэлж, Нүри ал Маликийн удирдсан парлатентад 110 суудалтай улс төрийн холбоонд хүчтэй сорилт болж байгаа юм. Улс төрийн нам бүлгүүдэд одоо хэдийгээр хагаран салах байдал гарсан хэдий ч олон том нам бүлгүүд харилцан эсэргүүцэлдсэн байдалд үндсэн өөрчлөлт гараагүй юм.

      Одоо Иракийн хил дэх аюулгүй байдал ихээхэн сайжирсан боловч маш эмзэг байна. Иракийн төв засгийн газар чадалгүй, Иракийн аюулгүйн хүчний байлдааны хүч дутагдаж байна. Аль Кайда бүлэглэл хэзээ нэгэн цагт дахин босох аюултай байна. Аюулгүй байдал даамжирвал үндэстний эвлэрэл зохицлын үйл хэрэг ч зогсонгуй байдалд орох буюу нэн муу замд оруулах болно.

     Ирак удаан жилийн занал хорслыг арилгахад бас маш урт хугацааны хатуу бэрх зам туулах болно. Олон талууд үндэстэн, нам бүлгүүдийн санал зөрөлдөөнөө арилгаж, улс орны эрх ашгийг хамгаалах их талаас гардан яриа хэлэлцээгээ идэвхтэй өрнүүлж, бүх талууд хүлээн авч чадахуйц төсөл хайн олох нь даруй үндсэн зам болно гэж шинжээчид тэмдэглэсэн байна. \Гэрэлт орчуулж, Буян хянав\