• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-14 15:42:56    
Яст мэлхийн урт наслах увдис болон хүн төрөлхтөнд өгөх нөлөө

Хятадын Олон Улсын Радио

      Яст мэлхий нь эрт дээр үеэсээ манай улсын "Урт удаан наслалт"-ын бэлгэ тэмдэг болсоор ирсэн юм. Хятадын эртний түүх судруудад ч яст мэлхийг хэдэн зуун жил амьдардаг урт настай амьтан гэсэн тэмдэглэл байгаа юм. Бодитой амьдралд "Мянга насалсан яст мэлхий" ховор ч гэсэн хоёр гурван зуун жил амьдарч баягаа яст мэлхий дэлхийн олон газарт түгэж байгаа нь сонин биш юм.

     Тэгвэл, яст мэлхийн урт наслах увдис болон хүн төрөлхтөнд өгөх нөлөө ухаарал юу байна гэвэл:

     1. Яст мэлхийн удамшлаар шалтгаалах нь:

     Аливаа амьтан ургамлын биед удамшлаар шийдэгддэг "Амид бодисын хэмнэлт чанар" гэж байдаг. Энэ нь эсийн үржилд нөлөөлж, амь насны урт богиныг үндсэнд нь тогтоож чаддаг байна. Хүний эс нь 50 гаруй үе үрждэг бөгөөд онолын хувьд 120-150 жилийн амь настай байлгаж чаддаг юм байна. Харин яст мэлхийн эс нь 130 гаруй үе дараалан үржиж чаддаг тул 300 гаруй жил наслах боломжтой юм байна. Яст мэлхийн амь тун бөх байдаг юм байна. Түүний зүрх нь биеэсээ салсан тохиолдолд ч 48 цаг цохилж чаддаг нь хүний биеийхээс хэдэн арав дахин байна.

     2. Голдуу цагаан хоол иддэгтэй нь холбоотой

     Зонхилох олонх яст мэлхий голдуу цагаан хоол иддэг байна. Хааяа бас усны амьтан барьж иддэг. Жишээлбэл, Энэтхэгийн далайн халуун бүсийн олтригуудад амьдардаг том яст мэлхийнүүд бол голдуу далайн замаг, аршийн алга, хөвд хинэ, болон зэрлэг жимс иддэг бөгөөд бага хэмжээний эмгэн хумс, сам хорхой зэрэг амьтныг барьж иддэг байна. Энэ том яст мэлхий гурав дөрвөн зуун жил амьдардаг юм байна.

      3. Бие махбодийх нь дотоод бодистой холбоотой

     Яст мэлхий өмөн үүд нэрвэгдэнэ гэдгийг мэддэггүй, үржих чадал ихтэй өмөн үүгийн эсийг биед нь шилжүүлээ ч гэсэн амар мэнд амьдраад байдаг. Олон зуун жилийн туршид шинжлэх ухааны зүтгэлтнүүдийн сэжиг таавар ерөөс тайлагдаагүй юм. Харин сүүлийн үд яст мэлхийн бие дэх дархлаажсан нэг зүйлийн онцгой уураг нь элдэв өвчин эмгэг болон өмөн үүг эсэргүүцэх чадал нь маш сайн байдгийг илрүүлж мэдсэн байна.

     4. Яст мэлхийн бодгаль амьдардаг дадгалтай холбоотой

     Яст мэлхий нам тайван байх заншилтай, их хөдөлгөөн хийдэггүй, алгуур аажим явж, "Орчлонгийн өрсөлдөөнөөс хол" байж, бодисийн солилцоо нь удаан, зүрх тархины судасны өвчин гэж байдаггүй нь түүний урт наслаж байгаагийн бас нэг нууц нь юм. Үүнээс гадна яст мэлхийн бас нэг зүйлийн "энерги хэмнэх онцгой эрдэм" –тэй юм. Тэрээр идэх уух талаар төдийлөн өндөр шаардлага байдаггүй, далайн янз бүрийн ургамлыг иддэг, ерөөс голно гэж байдаггүй. Идэх зүйл нь ховордоод ирэхээр яст мэлхий нь ичээлсэн юм шиг урт хугацаагаар өлсч цангах, гандаж хөрөхийг даадаг бөгөөд "Амьд бодисын хэмнэлт чанар" гэдгээрээ бодисийн солилцоог илт багасгаж, биеийн доторх шим тэжээлтэй зүйлийн гадагшлахыг бууруулдаг байна.

     5. Биед нь хэт исэлдсэн салаа энзим үлэмж их байдаг

     Ямарч амьд бодисийн биед "Хүчилтөрөгчийн чөлөөт орчин" гэж байдаг, энэ нь судсыг хатууруулж, эсийг хөнөөн, дархлаа буурсан хүмүүст янз бүрийн өвчин эмгэг олгодог. Харин яст мэлхийн биед үлэмж хэмжээний хэт исэлдсэн салаа энзим\SOD\ байдаг нь "Хүчилтөрөгчийн чөлөөт орчин"-г үр ашигтай сөнөөж чаддаг юм байна.

     6. "Мэлхийн амьсгаа"-тай \Яст мэлхийн амьсгах онцгой арга хэлбэр\ холбоотой

     Яст мэлхийнд хавирганы хоорондын булчин гэж байдаггүй. Тэрээр амны хөндийн дор талын тэлэх авчих хөдөлгөөн, толгой хөлний хөдлөх хүч тамир, мөн уушигны тэлэх авчих чадавхид түшиглэн амьсгалдаг юм байна. Яст мэлхийн энэхүү "Мэлхийн амьсгаа" нь л түүнийг урт наслуулж байгаа юм. Хятадын уламжлалт Тай Жичюань гимнастикт ч энэхүү "Мэлхийн амьсгаа"-г ашигласан хөдөлгөөн байдаг ажээ.\Л.Буянтогтох орчуулав\