Хятадын зүү төөнүүийн анхны эмнэлэг бол 1985 оны 2-р сарын 4-ний өдөр Аньхүй мужийн Хэфэй хотод эмчилж эхэлсэн Аньхүйгийн Хятад ангаах ухааны дээд сургуулийн харья Зүү төөнүүрийн эмнэлэг болно. Энэ эмнэлэг нь зүү төөнүүр, бариа засал, ханах болон Хятад ангаах ухааны төрөл бүрийн салааны өвчин үзэх өрөө, тэрчлэн байцааж оншилох тасагтай бөгөөд мөн хэвтэж эмчлүүлэх 100 ортой байж, мужийн дотоод гадаадын зүү төөнүүрийн мэргэжилтэн, нэртэй эмч нарыг урьж оншилго болон эмчилгээ хийлэгдэг юм байна.
Хөхний булчирхайн анхнй тусгай эмнэлэг: Хятадын хөхний булчирхайн анхнй тусгай эмнэлэг бол 1985 оны 5-р сарын 1-ний өдөр албан ёсоор эмчилж эхэлсэн Бээжингийн Жи-си хөхний булчирхайн эмнэлэг болно. Энэ эмнэлэг нь өвчин үзэх тусгай тасаг болон хэвтэж эмчлүүлэх тусгай өрөөтэй байж, ЭХО, Реитген зэрэг орчин үеийн тоног төхөөрөмжтэй. Хятадын хөхний булчирхайн хорт хавдар нь эмэгтэйчүүдийн хорт хавдарын нэгдүүгэр байранд орсон байдалд чиглүүлэн энэ эмнэлэг нь эмчилгээний төрөл бүрийн арга хэрэглэж, хөхний хорт хавдарыг эмчлэх асуудлыг системтэй, цогцолбор аргаар зохицуулсан байна. Үүнээс гадна энэ эмнэлэг нь мөн хөхний гоо сайханы эмчилгээ хийсэн бөгөөд Европ болон Хятад эмээр эмчлэх, Хятад өвсөн эмийн хөхний даруулга, сайхан хэлбэр оруулах эмтэй хөхний даруулга зэрэг аргаар эмэгтэйчүүдийн хөхний булчирхайн зарим байнга тохиолдох өвчнийг эмчилсэн байна. Энэ эмнэлэг нь мөн хөхний булчирхайн тухай мэдлэг хийгээд эрүүл мэндийн зөвлөмж хангадаг юм байна.
Зөгийн эмчилгээний анхнй эмнэлэг: Хятадын зөгийн эмчилгээний анхнй эмнэлэг бол 1985 оны 5-р сард Жянсү мужийн Лянь Юньган хотод эмчилж эхэлсэн Зөгийн эмчилгээний эмнэлэг болно. Зөгий эмчилгээ бол Хятадын өвчин эмчлэх нэг төрлийн уламжлалт арга юм, үүнд зөгийн бал, зөгийн сүү, цэцгийн тоос, зөгийн цавуу, зөгийн хор, зөгийн лаа зэргийг боловсруулан эм бэлдмэл хийж, зарим архаг ужиг өвчнийг маш сайн эмчилдэг юм. Үүнд хүйтэн чийгээс болсон үе гишүүний өвчин, үе гишүүний үрэвсэл, гурван салаа мэдрэл өвдөх, царайн мэдэрлийн үрэвсэл, өгзөгийн ясны мэдрэл өвөдх, түрүү булчирхай хавдах, цусны тос ихтэх, тархины цусан судал эхлэн хатуурах зэрэг өвчнийг эмчилж болдог юм байна.
Мэдэрлийн согогтой хүүхдийн эрүүл мэндийг нөхөн сэргээх анхны эмнэлэг: Хятадын мэдэрлийн согогтой хүүхдийн эрүүл мэндийг нөхөн сэргээх анхны эмнэлэг 1985 оны 10-р сарын 30-ны өдөр Хэнань мужийн Бө-ай шяньд байгуулагдаж, өвчтан хүлээж авсан байна. Энэ мэдэрлийн согогтой хүүхдийн эрүүл мэндийг нөхөн сэргээх эмнэлгийг Бээжингийн Орчин үеийн удирдлагын дээд сургуулийн Хүүхдийн эрүүл мэндийг нөхөн сэргээх судалгааны газар болон Хэнань мужийн Бө-ай шяний эрүүл мэндийн газар хамтран, холбогдох салбарын зөвшөөрөлтэйгээр байгуулсан юм. \М. Цэцэн бэлэтгэв\
|