Энэ жил 57-тай Чэнь Ланьн-ин 24 жилийн турш шаагтын амсар дээр уурхайчдад үнэ төлбөргүйгээр хувцас, оймс нөхөж иржээ. Түүний нөхөр нь Түнь лань нүүрсний уурхайн ажилчин . Нөхрөө тэтэгвэрт гарахаас өмнө осол аварт өртөх бий хэмээн өдөр шөнө аль ч цагт сэтгэл амаргүй байжээ. 1993 онд нөхөр нь тэтэгвэрт гарч, хүү нь уурхайд ажиллах болов. Гэвч тэр урьдын шиг сэтгэл санаа зовохгүй болжээ. Учир нь энэ хэдэн жилд уурхай осол аюулгүйн төхөөрөмж ихээхэн сайжирч , шаагтад орж ажиллахад аюулгүй байдал баталгаатай болсон байна.
Дөчин долоон настай Фань Шиүхүн нүүрсний уурхайд 19 жил ажиллаж байна. Өнөө тэр шалган байцаагчаар ажиллаж, гол нь уурхайчид худагт орохоос өмнө шаардлагатай хувцас гутлаа өмссөн эсэх, биедээ гал шүдэнз авч явж байх эсэх зэргийг шалган байцаадаг байна.
Шаагтад орж ажиллахыг бодвол Фань Шиүхшнгийн ажил их хөнгөн юм. Арав гаруй жилийн өмнө, эдийн засгийн үр ашгийг хөөцөлдөж байсан тэр үед олон уурхай худгийн амсар дээр зогсон шалгалт хийх энэ ажилд мөнгө зарцуулахыг хүсэхгүй байсан. Гэтэл өнөө Хятадын засгийн газар нүүрсний уурхайн аюулгүй байдлыг чухалчилж, шалган байцаагчийн ажлын дүрэм тогтоосон байна. Сурвалжлагч Түнь лань нүүрсний уурхайн хариуцлагатан Тан жянтай уулзахад : 50-60-аад оны үед дээсэнд дүүжлэгдээд л шаагтад орж байсан. Өнөө тэгэж болохгүй. Ажилд орохоос өмнө заавал дамжаанд хамрагдаж, аюулгүй байдлын тухай мэдлэг, ажиллах аргыг сурч, шалгалт өгч тэнцвэл ажлын үнэмлэх авч ажиллаж болно. Ажлыг дүрэмжүүлэх нь аюулгүйн баталгаа мөн гэж танилцууллаа.
Сурвалжлагч ажилчдын хамт ажлын хувцас, малгай , усны гутал өмсөж, уурхайн чийдэн, автомат дохионы аппарат авч, шалган байцаагч Фань Шиүхүний шалгалтыг хүлээгээд дүүжин тэргэнд сууж 200 гаруй метр гүн хутагт оров. Дүүжин тэрэгнээс гарч хутаг доторх тэргэнд сууж хонгилоор явхад газ тавих , автомат дохио хяналтын зэрэг аюулгүйн систем бүрэн харагдаж байлаа. Ер нь уурхайн худагт ороогүй сурвалжлагчийн хувьд 200 гаруй метрийн гүнд ажиллах нь аймшигтай санагдаж байв. Гэтэл уурхайчдын хувьд дасал болсон ажил, 47-тай уурхайчин Жя Жиньсай өрөмдөх ажил хийдэг. Механикаар нүүрс олборлох болсноос хойш биеийн хөдөлмөр бүр механикаар орлогдсон гэж тэр хэлж байлаа. Өнөө хүмүүс нүүрсний уурхайд ажиллахыг их аюултай гэж үздэг. Үнэндээ хүмүүсийн бодож сэтгэж байгаа шиг тийм аймшигтай аюултай биш ээ, ажил хатуужилтай нь үнэн гэвч тийм аймшигтай биш гэж тэр инээн хэлж байна.
Нүүрсний уурхайн ажил хэдийгээр хатуужилтай боловч өнөө хүмүүсийн үл тоох ажил төрөл биш болжээ. 1999 онд Түнь лань нүүрсний уурхайд аж үйлдвэрийн их сургуулиас төгссөн оюутны нүүрс олборлох хэсэг ирсэн байна. Цалин хөлсний хувьд нүүрсний уурхайн ажилчны цалин хөлс орон нутгийн ажилтан ажилчны цалингаас өндөр байдаг. Түнь лань нүүрсний уурхайн ажилтан ажилчны жилийн дундаж цалин 30 гаруй мянгад хүрч байна. Нүүрсний олборлоход тоос бургих тул уурхайчид уушигны өвчинд нэрвэгдэх тохиолдол энгийн хүнээс их байдаг. Түнь лань нүүрсний уурхай салхи нэтрүүлэх болон тоос арилгах төхөөрөмж ашиглаж байгаагаас мэргэжлийн өвчинд нэрвэгдэх хэмжээ бага байдаг. Хэрэв хэн нэг нь мэргэжлийн өвчинд нэрвэгдэхэд хүрвэл холбогдох бодлогын дагуу даатгалын компани эмчилгээний зардлын их хэсгийг гаргадаг байна.
Орон сууцны нөхцөл байдал иххээхэн сайжирсан нь уурхайчдын хамгийн баяртай явдал мөн. Жя Жиньсайгийнх өмнө нь өөрөө барьсан байшинд сууж байжээ. 2000 онд тэднийх байгууллагаас олгосон хямд үнэтэй түрээсний орон сууцад орсон юм. Өнөө байгууллагын барьж байгуулсан орон сууцны давхар байшин хойно хойноосоо ашиглалтанд орж, Жя Жиньсай 100 гаруй ам метр талбайтай орон сууцны байшин худалдан авах гэж байна.
Жя Жиньсай өөдрөг сэтгэлтэй хүн юм. Аав минь уурхайн ажилчин байж тэтгэвэрт гарсан, өнөө хүү нүүрсний уурхайд ажиллаж байгаа тул бид гурван үеэрээ уурхайчин. Гэтэл амьдралын болон ажиллах нөхцөл байдал өнгөрснийхөөс хол сайжирсан. Ирээдүйд техник нэн ихээр дэвшихийн хирээр нүүрс олборлох ажил улам л механикаар орлуулагдан, хүч хөдөлмөр хэмнэж аюулгүй байдал улам л баталгаатай болж, үйлдвэрлэлийн үр ашиг иэхээхэн дээшлэх болно. Тэр үед бидний орлого ч нэмэгдэнэ гэдэгт итгэл дүүрэн байна гэж тэр баяртайгаар хэлж байлаа. /Урангоо орчуулж бэлтгэв/
|