Хөрст дэлхийд хөл гишгэж, хөх тэнгэрийг зулайдаа тахисан гариг ертөнцийнхэнтэйгээ бид үйлс ариун нэг жилийг туулан үдэж, аз жаргал тэгшрэн дэгжин дээшлэх бас нэг жилийг угтан авлаа. Шинэ он шинэ өдрийн тухай гэгээн бодол хэн хүний сэтгэлд байгаа. Нуулгүй хэлэхэд, өнгөрсөн жил юу болж, энэ жил юуг хийх хэрэгтэй билээ ? гэдгийг хэн хүн бодож байгаа л даа, тэгэхэдээ саяхан өнгөрсөн нэг жилийн олж алдсанаа эргэн санаж дүгнэх нь дараачийн явах замд тус болдог учиртай. Тэгвэл өнгөрөн одсон нэг жилд Өвөр монголд ямаршуухан үйл явдлууд болж өнгөрөв?
Өнгөрсөн оны 11-р сарын 17-19-ний өдрүүдэд Хятад улсын дарга Хү Жиньтао Өвөр монголд хүрч ажил байдалтай танилцсасн. Энэ бол ХКН-ын 17-р их хурал дууссаны дараа ерөнхий нарийн бичгийн дарга анх удаагаа гадагш гарч ажил байдалтай танилцаж байгаа болно, мөн 17-р их хурлын үзэл санааг туушлуулан хэрэгжүүлж, шинжлэх ухаанч хөгжлийн үзэлтийг баримтлан, үндстний эв нягтралыг цаашид ахиулж, намын байгуулалтыг тал бүрээр эрчимжүүлэх хэрэгтэй гэж чухалчилсан байна.
Өвөр монголын өөртөө засах район 60 насныхаа баярыг маш налгар сайхан тэмдэглэсэн, өөртөө засах район байгуулагдсан 60 жилийн ойгоо өөртөө засах районы төв Хөхтод өвдөгш ихээр тэмдэглэж, ХКН-ын төв хороо, засгийн газрын төлөөлөгчид тэмдэглэх үйл ажиллагаанд оролцсон бөгөөд үндэстний эв нягтралын бэлэг тэмдэг болсон дулгын гурван чулуу шиг гурван хөлтэй хүрлээр чутгасан эрдэнийн хүлэсийг Өвөр монголд бэлэглэсэн байна.
Өнгөрсөн онд өөртөө засах районы эдийн засаг үргэлжлэн түргэн хөгжлөө хэвээр байлгаж чадсан. Өнгөрсөн онд өөртөө засах районы үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний хэмжээ 600 тэрбум юаньд хүрч, 19 хувиар өсөн нэмэгдсэн байна. Хүн тутмын дотоодын үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний хэмжээ 25 мянга гаруй юаньд хүрчээ. 2002-2006 он болтол өөртөө засах районы эдийн засгийн өсөлтийн хурд 5 жил дараалан бүх Хятадын тэргүүн эгнээнд жагсагдаж, өнгөрсөн оны эхний 3 улиралд өөртөө засах районы эдийн засгийн өсөлтийн хурд нь 18.5 хувьд хүрч, бүх Хятадын тэргүүн байранд жагсагдсан байна.
Өнгөрсөн онд Өвөр монголын өөртөө засах районы засгийн газар ард түмэнд 7 төрлийн бодитой ажил хийж өгнө гэсэн амлалтаа бүхнийг биелүүлсэн, энэ нь ажлын чадвахтай гэр бүлд наад захдаа нэг хүнд нь ажил олгосон, гэр бүлийн амьдрал хүчиртэй оюутдыг сургуулиас нь дутуу доргон зогсоохгүй байж, хот суурины наад захын амьдралын баталгааны нөхвөрийн хэмжээг сард хүн болгонд 20 юань болгон нэмэгдүүлсэн, ядуу хүчиртэй малчих тариалах районд олгох нөхвөрөө нэмэгдүүлсэн, хөдөө тосгонд шинэ хэлбэрийн хоршсон эмнэлэг байгуулсан, 100 мянга гаруй хүний ундааны усны асуудлыг зохицуулсан, дунд бага сургуулийн дотуур байранд суугаа 478 мянга гаруй сурагчдад нөхвөр олгосон зэрэг ажлуудыг хийсэн байна.
Тэгдэл өнгөрсөн онд Өвөр монголд бас ийм нэг сэтгэл хөдөлгөөм үйл явдал болсон юм, Өвөр монголын хөдөө аж ахуйн дээд сургуулийн оюутан Ли-ин хүнд өвчинд нэрвэгдээд нас барахаасаа өмнө нүдний өвөрлөг бүрхэвчээ хандивлахыг санал болгосон байна. Нас барсаны мөн өдөр нүдний бүрхэвчийг нь Шинь-зэнь хотод хүргэж, хөлсний ажил хийдэг хоёр залууд амжилттай шилжуулсан байна, нүдний бүрхэвчийг хүлээн авсан Шинь-зэнь хотын нүдний нөөцийн газар дараа сар нь Өвөр монголд хоёр нүдэн өвөрлөг бүрхэвч хариу бэлэглэж, Хөх хотын хоёр өвчтөнд гэрэл гэгээ олгоод, өмнөд умарт нутгийг доргиолсон сэтгэл хөдөлгөм үйл явдлууд болсон билээ.
Хятадын ёс суртгууны жишээч, Өвөр монголын Бяннуур хотын Урьдын өмнөд хошууны шууданч Чуань Ер-пин 2008 оны Бээжингийн олимпийн наадмын гал бамбарын тамжуулагчаар сонгогдож, Хятадын 1 тэрбум 300 сая гаруй ард түмнийг төлөөлөн, Грекийн Афины олимпийн хотод хүрч, олимпийн ариун галыг тамжуулах Өвөр монголын цорын ганц дэлхийн гал бамбар тамжуулагч болсон байна.
Тэгвэл Өвөр монголын 60 жилийн ойн баярт тохиолдуулан баригдсан музей, Улаан театр, биен тамир спортын талбай, хурал үзэсгэлэнгийн төв зэрэг нэг бүлэг байрилга байгуулалт ашиглалтад орж, Хөх хот нь том том урлаг соёлын ажиллагаа зохион явуулах том хот болгосон байна.
Өнгөрсөн онд өөртөө засах районы салхины хүчээр цахилгаан гаргах цогцолборын нийт хэмжээ сая гаруй кловатыг давж бүх Хятадад тэргүүлсэн бөгөөд эрчим хүч хэмнэж, бохирдлыг багасгах ажлын бүх жилийн үүргээ урьдчлан биелүүлсэн байна.
Нэн сонирхолтой нь Өвөр монголын Эрээн хотоос дэлхий дээрэх хамгийн том шувууны төрлийн аварга гүрвэл, динзаварын чулуужмыг илрүүлж, түүнээгээ "Эрээний аварга гүрвэл" гэж нэрэлжээ. Өнгөрсөн оны 6-р сарын 13-ны өдөр Хятадын археологичид 2 жилийн хугацаа зарцуулж байгаад Эрээн хотоос 7000 гаруй жилийн өмнөх шувууны төрлийн аварга гүрвэлийн чулуужмыг илрүүлж, энэ нь одоохонд дэлхий дээр олдоод байгаа хамгийн том, ховорхон байдаг шувууны төрлийн аварга гүрвэлийн чулуужмал юм байна.
|