• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-14 18:36:39    
Европ, Азийн болон нармай Азийн төмөр замыг нааштай байгуулна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Сүүлийн жилүүдэд Хятад улс хийгээд Европ, тэрчлэн Азийн бусад орнууд хоорондын эдийн засаг худалдааны хэлхээ холбоо өдөр ирэх тусам идэвхижиж, хил сундалсан төмөр замын тээврийн хэмжээ ч тасралтгүй нэмэгдэж байна. Эдийн засаг худалдааны хөгжлийн олон улсын төмөр замын тээврийн эрэлт хэрэгцээг хангахын төлөө Хятад улс Европ, Азийн болон нармай Азийн төмөр замын байгуулалтыг нааштай хөгжүүлж байна.

      Нэг жил гаруй бэлтгэл ажил хийсэн Европ, Азийн төмөр замын туршин явуулах галт тэрэг 9-ний өдөр Бээжингээс мордож, энэ сарын сүүлийн арав хоногт сүүлчийн буудал Германы Гамбургт хүрэх юм байна. Энэ галт тэрэг Хятад, Монгол, Орос, Белорус, Польш, Герман нийт 6 орноор дамжин өнгөрч, нийт урт нь 10 мянга орчим км байх бөгөөд 18 хоног явах юм байна. Европ, Азийн төмөр зам нь контейнер тээврээр гол болгож, албан ёсоор ажиллуулсны дараа Хятадын бараа бүтээгдэхүүнийг төмөр замаар герман хүрэх хугацаа нь тэнгисийн тээврээс тал хувийн цаг хожих юм байна.

     Европ, Азийн төмөр замын Хятадын талын контейнер тээврийн төлөөлөгч – Хятадын олон улсын контейнер тээврийн нэгдсэн компанийн Жэн Минли танилцуулэж хэлэхдээ, Европ, Азийн төмөр замыг туршин ажиллуулсны дараа нэг жилийн дотор хэвийн ёсоор ажилуулах болно. Энэ төмөр замын хэвийн үйл ажиллагааг батлах бол Хятадын төмөр замын талын энэ оны гол ажил мөн гэжээ. Тэрээр хэлэхдээ,

      Хэдий хугацаанд хэдэн цуваа явуулах нь одоогоор тогтмол биш байгаа, бид дараагийн алхамд энэ ажлаа сайтар хийж бэхжүүлэх хэрэгтэй байна. Гэвч өнөө мөн зарим саад бэрхшээл байгаа, жишээлбэл, зарим орны буулгаж тээх хүчин чадал гүйцэдгүй, улс орнуудын гаалийн дүрэм адилгүй байгаа зэрэг бий. Хятадын төмөр замын сайд Лю Жижүн холбогдох хэдэн орны төмөр замын сайдтай саяхан Бээжинд зөвшилцөж, холбогдох асуудлыг цаашид зохицуулан, Европ, Азийн төмөр замын хөгжлийг цаашид нэмэгдүүлсэн байна гэжээ.

      Европ, Азийн төмөр замын хөгжилд оршиж байгаа зарим бодитой асуудалд чиглүүлэн 1-р сарын эхний болон дунд арав хоногт Хятад, Монгол, Орос, Белорус, Польш, Герман 6 орны төмөр замын хариуцлагатай хүмүүс Бээжинд харилцан ойлголцох болон хамтран ажиллах меморандумд гарын үсэг зурж, эдгээр асуудлыг зохицуулах талаар өргөн хүрээнд нийтлэг ойлголттой болсон байна.

      Нармай Азийн төмөр зам тавигдсаны дараа Азийн хойд хэсгийн Монгол улс болон Оросын алс Дорнодыг холбож, Азийн эх газрыг сундалсан төмөр замын шугам болох бөгөөд Хятадын төмөр замын шугамыг байгуулагдаж байгаа Хятад, Киргиз, Узбестаны төмөр замтай нийлүүж, Киргиз, Узбестаны төв Азийн төмөр замтай холбогдож, Ази, Европын шинэ төмөр замын шугамыг бүрдүүлэх болно. Нармай Азийн төмөр зам байгуулагдах нь төмөр зам дагуу Азийн орнуудын эдийн засаг худалдааны хэлхээ холбоог нэмэгдүүлж, улс орнуудын эдийн засгийн хөгжилд маш их тус дөхөм үзүлэх болно.

      Хятадын Төмөр замын сайд Лю Жижүн хэлэхдээ,

      Хятад улс хойшид хөрш орнуудтайгаа солилцоо хамтын ажиллагаагаа нэмэгдүүлж, нармай Азийн төмөр замын байгуулалт болон хөрш орнуудын төмөр замын боомтын байгуулалтыг нааштай хөгжүүлэх болно гэжээ \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\