ОХУ-ын гадаад хэргийн яам 14-ний өдөр Их Британиас ОХУ-д суугаа элчин сайд Тони Бреитоныг дуудан уулзаж, Их Британий соёлын комисс Санкт-Петрбург болон Екатеринбург дэх ажлаа сэргээснийг ойлгохгүй байгаагаа илэрхийлжээ. ОХУ-ын гадаад хэргийн яамны 14-ний өдрийн мэдэгдэлд тэмдэглэхдээ, Их Британий соёлын комиссын ОХУ-ын олон газар үйл ажиллагаагаа сэргээж байгаа ажиллагааг Оросын талд өдөөлөг хийж, ОХУ болон Их Британи харилцааг хурцатгаж байна гэж Оросын тал үзэж байна гэжээ. Орос, Их Британи хоёр Их Британий соёлын комиссын асуудлаар маргалдаж, хоёр орны харилцааг дахин хурцдуулсан байна.
ОХУ-ын Гадаад хэргийн яамны 14-ний өдрийн мэдэгдэлд тэмдэглэхдээ, Их Британитай шинжлэх ухаан, соёлын салбар дахь солилцоогоо хөгжүүлэхийг ОХУ зорьсоор ирсэн юм. Гэвч энэ нь Их Британий соёлын комисс олон улсын хууль, ОХУ-ын хууль дүрмийг зөрчсөн ажиллагаа хийхийг зөвшөөрлөө гэсэн үг биш юм. Их Британий тал Оросын сэрэмжийг үл ойшоох байдалд чиглүүлэн Оросын тал Их Британий соёлын комисст зохих арга хэмжээ авахгүй байхын аргагүй боллоо. Эдгээр арга хэмжээнд Их Британий соёлын комиссын Санкт-Петрбургт суугаа төлөөлөгчийн газар ойрын хугацаанд татвараа төлөх хэрэгтэй. Их Британий соёлын комиссын Екатеринбург дэх шинэ ажилчинд виз олгохгүй. Их Британий талын хуучин ажилчдын визийг сунгахгүй зэрэг багтаж байна гэжээ.
Их Британий соёлын комиссын салбар байгууллага дэлхийн 100 гаруй оронд түгэж, англи хэл заан сургах, хэлний түвшинг шалгах, мэдээлэл гаргах, ном бичгийн үйлчилгээ үзүүлэх, дадлага сургалт зохион байгуулах, Их Британий боловсрол болон ажил мэргэжлийн сургалтыг дээшлүүлэх зэрэг ажиллагаа явуулдаг юм. 1992 оноос уг комисс Орост үйл ажиллагаа зохион явуулж, Москвагаас гадна бусад 14 хотод бүс нутгийн төв байгуулан жил бүр давхардсан тоогоор 200 мянган хүнд үйлчилгээ үзүүлдэг байна. 2007 оны 12-р сарын 12-ны өдөр Оросын гадаад хэргийн яам хуулийн статуст нийцэхгүй гэсэн шалтгаанаар 2008 оны 1-р сарын 1-нээс Их Британий соёлын комиссыг Москвагаас бусад газар байгуулсан төлөөлөгчийн газраа хаахыг Их Британид шаардсан байна. Их Британий соёлын комиссын Санкт-Петербург, Екатеринбург зэрэг газар явуулж байгаа үйл ажиллагаа нь Венагийн консулын харилцааны конвенцийг зөрчиж, хоёр орон бас соёлын комиссын статусын асуудлаар хоёр талын хэлэлцээр байгуулаагүй байна гэж ОХУ-ын гадаад хэргийн яам илэрхийлжээ. Их Британий тал, Орос Их Британий харилцааг муутгах найрсаг бус ажиллагаа хийснээр Их Британитай соёлын комиссын үйл ажиллагааны хэлэлцээр байгуулах хэлэлцээг Оросын тал зогсооно гэж ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров 2007 оны 12-р сарын 14-ний өдөр илэрхийлжээ.
Оросын шийдвэрт Английн ерөнхий сайд Г. Бровн басамжлах байр суурь авч, 2007 оны 12-р сарын 13-нд үг хэлж, Английн Соёлын комисс нь Орост, Английн соёлыг нэвтрүүлэх ажил хийх "бүрэн эрхтэй" гэж илэрхийлсэн байна. Английн Соёлын комисс ч дараа нь мэдэгдэл нийтлэж, манай хэрэг эрхлэх газрын Орост хийж байгаа бүс нутгийн соёл боловсрол бол ашигтай юм гэж тэмдэглэсэн байна. Оросын албаны талын эцсийн хязгаарласан хугацаа дууссаны дараа, хэрэг эрхлэх газар нь Орост үргэлжлүүлэн үйл ажиллагаа зохиох болно гэж уг комисс мөн хатуу чанга хэлсэн байна. Тэд ингэж хэлсэн мөртөө ингэж ч хийсэн байна. Энэ оны 1-р сарын 9-ны өдөр Английн соёлын комиссын Екатеринбургт суугаа хэрэг эрхлэх газар ажлаа сэргээж, 14-ны өдөр Санкт-Петербургэд суугаа хэрэг эрхлэх газар нь бас ажлаа сэргээсэн байна. Английн талын үйл ажиллагаа нь Оросын хатуу дургүйцлийг хүргэсэн байна.
Шинжээчид тэмдэглэхдээ, Орос Английн харилцааны ерөнхий талаас нь авч үзвэл, Английн соёлын комисст холбоотой хоёр талын маргаан нь авахын тамтаггүй хэмжээнд хүрэхгүй юм гэжээ. Холбогдох бүртгэлийн тоо сэлтэд харуулснаар, Англи нь Орост хөрөнгө оруулагч хамгийн том орон болсон байна. Орос, Англи хоёр орны эдийн засаг эрчим хүч зэрэг салбар дахь хамтын ажиллагааны цар хэмжээ улам асар их болж байгаа бөгөөд аажмаар харилцан түшиглэх харилцаатай болж байна. Иймээс Орос, Английн харилцааны цаашид муудах нь аль алиндаа ашиггүй юм. \ Пэрлаймаа, Гэрэлт орчуулж, Буян хянав\
|