• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-15 15:57:36    
Шинэ жилд зориулсан Хятадын кино дэлгэцэнд гарч бий

Хятадын Олон Улсын Радио

      Сайн байцгана уу, эрхэм хүндэт виб сайт ашиглагчид аа? Шинэ жилийн үеэр, шинэ жилд зориусан кино нь Хятад хүмүүсийн ярианы гол сэдэв болсон байна. Энэ оны шинэ жилд зориулсан киноны тоо хэмжээ нь олон байж, сэдэв, агуулга зэрэг нь ч ихээхэн элбэг баялаг байсан ажээ.

     Хятадын эх газрын шинэ жилд зориулсан кино нь арван хэдэн жилийн өмнө нэрт кино найруулагч Фэн Шиогангийн "А тал В тал" гэдэг киноноос эхэлсэн гэж хэлж болох юм, 1997 оноос одоог хүртэл, Фэн Шиоган нь олон арван хошин емөрлөг онцлогтой шинэ жилд зориулсан "Том од", "Гар утас", "Хулгайчгүй ертөнц" зэрэг киног найруулсан юм. Бүр сүүлээр, хүмүүс тусгайлан шинэ жилийн үеэр кино урлагийн зах зээлд зориулан тусгайлан хөрөнгө зарж бүтээсэн бүтээлийг бүгдийг нь шинэ жилд зориулсан кино гэж нэрлэх болсон байна. Өнгөрсөн он жилүүдтэй адилгүй нь, энэ жил Фэн Шиогангийн найруулсан "Жи Жехао" гэдэг шинэ жилд зориулсан кино нь зүгээр нэг хүмүүсийг инээлгэх төдий шог жүжиг биш, харин амьдралын үнэнийг урлагийн хэлээр хүүрнэсэн бүтээл болсон ажээ. Энэхүү кинонд дайн дажны хайр найргүй, харгис, хатуу шүрүүнийг дэлгэн харуулахын зэрэгцээ, нөгөө талаас нь бас хүний хүн чанарыг хүндэтгэх ёстой гэдгийг тод томруун гаргасан байна.

1 2 3