• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-15 16:39:47    
Хятадын их, дээд сургуулиуд хөдөө нутгийн хөгжилд хувь нэмэр үзүүлж байна

Хятадын Олон Улсын Радио

      Хятадын зүүн нутгийн Шаньдүн мужийн Ляншань шяний Ма-иншян гацаа болон Да Лү-көү гацааны тариачид шинэ он гарч байгаа үеэр, хамтын эрил хүслээ ингэж илтгэсэн байна. Тэр нь юу вэ гэвэл их, дээд сургуулиудаас хөдөө нутагт түлхүү туслахыг, мөн бас нэн олон газарт туслахыг хүссэн явдал байлаа. Тэд голдуу Хятадын хөдөө аж ахуйн их сургуулийн мэргэжилтний хэсэгт хандаж ингэж илэрхийлсэн байжээ. Нэг жилийн турш, уг мэргэжилтний хэсэг тухайн нутгийн байдалд зориулан, тосгоны иргэдэд туслан тарималын үр сонгох, бойжуулж ургуулах, ус бордооны ажлын удирдлага, хамааралт, гэм хижиг, хорхой шавжнаас сэргийлэх зэрэг олон талын бэлтгэл дамжаа эрхэлсэн байна. Тухайн нутгийн иргэдийн хэлснээс үзвэл, их, сургуулийн профессорууд тэнд очсны ачаар хөвөн, олон зүйлийн гуа жимс, хүнсний ногоо зэрэг нь төрх байдал, үнэр амтынх нь аль лин нь ч сайжирч, усан гаралтай бүтээгдэхүүний борлуулга нь улам сайн болсон юм байна.

      2007 онд Хятадын хөдөө аж ахуйн их сургуулийн үргэлжилсэн болосролын дээд сургууль нь уг их сургуулийн удирдлагын захирамжаар хөдөө нутагт "чадвартан эрдэмтэн" бэлтгэж өгөх арга хэмжээ зохиож, сургуульдаа болон баазад бэлтгэх, эцнээгээр сургах гэх зэргийн олон арга хэлбэрээр олон газрынханд олон төрлийн боловсон хүчнийг давхардсан тоогоор 24 мянгыг бэлтгэж өгсөн байна.

      Хятадын хөдөө аж ахуйн их сургуулийн үргэлжилсэн болосролын дээд сургуулийн захирал Ү Жя-жи хэлэхдээ, ашиглахад хялбархан шинэ техник, шинэ мэдээлэл, шинэ бүтээгдэхүүнийг шууд тариачдын гарт хүргэхийн тулд сургуулиас уулын байсан эцнээ сургалтын цэг болон сургалтын төвүүдийг ашиглан сургалт дамжааны сүлжээ байгуулж, бүх Хятадын хэмжээнд усан тутрага, хүнсний ногоо, хөвөн, эмийн материал, үнээний сүү, гахай, махны тагтаа зэрэг 45 төрлийн ургамал болон амьтан тэжээж үржүүлэх тухай дамжаа эрхэлж, шинэ техник дэлгэрүүлж, үлгэр жишээ баазууд байгуулжээ.

      Үүний зэрэгцээ, уг их сургуулиас Хэбэй мужийн Үчяод байгуулсан хөдөө аж ахуйн цэг нь Хэбэй мужийн шинжлэх ухаан техникийг айл өрхүүдэд дэлгэрүүлэх болон Цанжөү хотын хөдөө аж ахуйн шинжлэх ухаан техникийн ололт амжилтыг турших бааз болсон байна. Уг туршилтын цэг нь жил болгон давхардсан тоогоор техникийн 100 гаруй гол хүчнийг бэлтгэж, техник мэргэжлийн материалыг 3000 гаруйг тарааж, газар дээр нь зөвлөлгөө өгөх болон тариачдад шууд заах зэргийн арга хэмжээг ч жилдээ 1000 гаруй удаа зохион байгуулж байна.

      Сүүлийн жилүүдэд Хятадын их, дээд сургуулиуд улс орныхоо шинжлэх ухаан боловсролоор хөдөө аж ахуйг хөгжүүлэх гэсэн уриалгыг дагаж, өөр өөрийн давуу талаа бадруулан, шинэ хөдөө нутгийн байгуулалтад хувь нэмрээ үзүүлж байгаа бөгөөд эрдэм мэдлэгээр хөдөө нутгийг хөгжүүлэх ажлыг сургуулийн намын байгуулалт болон боловсон хүчин бэлтгэхтэй нягт уялдуулан хийж байна.

      Баруун хойдын багшийн их сургууль нь бүх багш оюутаддаа хандаж, "баруун нутагт хөл тогтож, баруун нутагт үйлчилье" гэсэн уриалга дурдаж, намын гишүүн оюутнууд ахуй амьдрал нь хүндрэлтэй нутгуудад очиж, боловсролын дадлага хийж, багш нарын эрдэм шинжилгээний ажилдаа намын гишүүн аспирантуудыг дагуулан үндсэн шатанд гүнзгийрэхийг шаарджээ. Шэньжэний техникумын багш сурагчид зун өвлийн амралтаараа Хү-нань мужийн Шиньхуан, Гүйжөү мужийн Хүйшүй зэрэг газруудын хөдөө нутгуудаар явж тариачдыг тэтгэх аргам хэмжээ өрнүүлсэн байна.

      Баруун хойдын багшийн их сургуулийн 2001 онд элссэн физикийн ангний Бай Шэнмин гэдэг оюутан сайн дураасаа "Хорвоогийн хамгийн хатуужилтай газар" хэмээгдсэн, ундны ус маш ховор байдаг Ниншягийн Ши Хайгү-д очиж багш болжээ. Тэрээр хэлэхдээ, хөдөө нутагт ажилласнаар үндсэн шатны ард иргэдийн амьдралыг ойлгож, эрдэм мэдлэгийг яаж ашиглах, хэний төлөө түүний зарцуулахыг үнэнхүү ойлголоо гэжээ.