• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-15 16:42:30    
Хятадын залуу эрдэмтэн нар шинжлэх ухаан техникийн шинийг бүтээх ажилд улам чухал үүрэг гүйцэтгэх болсон байна

Хятадын Олон Улсын Радио

      2007 оны Хятадын Шинжлэх ухааны академийн академичийн нөхөн сунгууль хүмүүсийн анхаарлыг их татлаа. өнгөрсөн онуудад 51 эрдэмтэн нөхөн сонгогдодог бол 2007 онд 29 эрдэмтэн сонгогдсон байна. Эдгээр академич дунджаар 53.7 настай байж, хамгийн залуу нэгэн жил болсон байна.

      Энэ тухай сурвалжилагч Хятадын Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч ноён Лү Юүншянгаас ярилцалга авсан юм.

     Сурвалжилагч: Энэ жил 29 академич сонгосон нь цөөнгүй юу?

      Ноён Лү Юүншян: Энэ удаагийн нөхөн сонгууль академич нарын нарин хянуур, эрдэмтэй эсэхэд хариуцах ухаамсар дээшэлснийг харуулж байна. Нөгөө талаар бид энэ удаа олон шинэ арга хэмжээ авсан.

      Ерөнхий талаас нь хэлэхэд, академичийн нөхөн сонгуулийн өөрчлөлт сонгуулийн чанрыг батлахад ашигтай байх хэрэгтэй. Сонгуулийн шудрага, эрх тэгш байхыг батлах хэрэгтэй. Академичийн бүтцийг сайжруулж, академичийн баримжаанд нийцсэн байх хэрэгтэй. Судалгаа, техник, үйлдвэрлэл, клиникийн ажил дээрэх эрдэмтэдийг сонгон авах хэрэгтэй. Бид нөхөн сонгуулийн дүрмийг боловсронгуй болгож, энэхүү тогтолцоог боловсронгуй болгоно.

      Сурвалжилагч: Энэ удаа ямар шинэ арга хэрэглэгёэн бэ?

      Ноён Лү Юүншян: Энэ удаа академич нөхөн сонгоход ихээхэн өөрчлөлт оруулсан. Хамгийн гол нь академич нөхөн сонгох ажлын дүрмийг боловсронгуй болгосон.

      2006 онд бид Хятадын шинжлэх ухааны академийн академичийн дүрэм зэрэг баримт бичигт өөрчлөлт оруулсан.

      Академичийн дүрэмд сонгуулийн үед дэх 50 хувийн сайшаасан санал авбал даруй академичаар сонгогдож байсныг санал оруулагчидын 2/3 хувийн сайшаасан санал авч, сайшаасан санал авсан тоогоор академич сонгон авах болсон.

      Хятадын шинжлэх ухааны академийн академич нөхөн сонгох ажлын дүрэмд зарлах хэвчээг уг байгууллагын нэр дэвшигч тэрчлэн адил мэрэгжлийн бусад байгууллагын нэр дэвшигчийг нийтэд нь зарлахаар болсон байна. Ингэснээр зарлах хэвчээг өргөжүүлсэн байна.

      Үүнээс гадна нэр дэвшигчийг нэн объектив үнэлгээ өгөхийн төлөө академичийн нөхөн сонгуулийн хугацаанд оноо өгөх аргыг хэрэглэгсэн байна.

      Эдгээр шинэ арга барил нь академичийн өндөр түвшинд байхыг батлахад бүтээлч үүрэг гүйцэтгэсэн байна.

      Сурвалжилагч: Сая та академичийн дүрэмд академичаар сонгогдох баримжааг 2/3 хувийн сайшаасан санлаар батлахаар боллоо гэсэн. Энэ нь юунаас болсон бэ?

      Ноён Лү Юүншян: 1979 онд академийн ажилллагааг сэргээх үед акадеийн гишүүнийг нөхөн сонгохдоо нууц санал оруулж, 2/3 хувийн сайшаасан санлаар академич болохыг батлаж байсан юм. Дараагаар нь академич нар насан сүүдэр өндөр болохыг дагалдан зарим академич биеийн байдал муугаас болж нөхөн сонгуульд оролцож чадахгүй болсон байна. Ийм байдлыг үндэслэн 2/3 хувийн сайшаасан санлаар батлаж байсныг тал хувийн сайшаасан санлаар батлах болсон юм.

      Сүүлийн жилүүдэд академичийн нөхөн сонгууль, академичийн эгнээний байгуулалт зэргийг нийгэм нийт улам анхааралдаа авах болж, академичээр сонгогдсон хүмүүсийн хүлээн зөвшөөрөгдөх хэмжээг дээшлүүлэх гэсэн бол даруй чухал нэгэн санаачилга болно. Иймээс энэ байдалд зохицуулан бид академичийн нөхөн сонгуульд 2/3 хувийн сайшаасан санал авбал сая академич болохыг батлах баримжааг сэргээсэн юм.

      Сурвалжилагч: Энэ удаа академичаар сонгогдсон хүмүүсийн дундаж нас 1991 онд энэ дүрэмд өөрчлөлт оруулснаас хойших хамгийн залуу нэг удаа болло. Үүнийг хирхэн ойлгох бэ?

      Ноён Лү Юүншян: Хятад улс өөрчлөлт хийж нээлттэй бодлого хэрэгжүүлсэн 30 жилийн турш шинжлэх ухаан техникийн шинийг бүтээх хүчин тасралтгүй нэмэгдсэн байна. Энэ удаагийн академичийн нөхөн сонгууль нь манай орны залуу эрдэмтэдийн эгнээ өсөн бойжиж боловсронгуй болсныг харуулж байна. Тэд шинжлэх ухаан техникийн шинийг бүтээх ажилд улам чухал үүрэг гүйцэтгэх болсон байна. Академич нар ажлын шугам дээр ажиллахыг чухалчлах болсныг харуулж байна.