• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-16 15:49:55    
Ж. Бушийн Персийн булангийн орнуудад айлчилсан нь Америк, Ираны мөргөлдөөн даамжирч байгааг харуулж байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Америкийн ерөнхийлөгч Ж.Буш Дундад Дорнодод 8 хоног айлчлаад 16-нд Египетээс эх орондоо буцлаа. Дундад Дорнодод хийсэн айлчлалынхаа ихэнх хугацааг Жорж Буш Персийн булангийн Кувейт, Бахрейн, Арабын Нэгдсэн Эмират Улс болон Саудын араб зэрэг 4 оронд зарцуулсан байна. Ираныг Персийн булангийн районы аюулгүй байдлын гол заналхийлэгч гэж буруушаасан нь түүний айлчлалын хугацаанд дахин дахин ярьдаг үг нь болжээ.

      Ж. Буш Дундад Дорнодод хийсэн айчлалынхаа гол талыг Персийн буланд тавьсан нь маш чухал дэвсгэртэй юм. Тухайлбал:
Өнөө тус бүс нутагт Ираны нөлөө тусгал ирэх тусмаа өргөжиж байгаа. 2007 оны 3-5-аар сарын хугацаанд Ираны ерөнхийлөгч М.Ахмединежад Саудын араб болон Арабын нэгдсэн эмират улсад айлчиллаа. Өнгөрсөн оны 12-р сард М.Ахмединежад Катарын эмир Шейх Хамадын урилгаар Дохад болсон Персийн булангийн арабын орнуудын хамтын ажиллагааны хорооны дээд хэмжээний бага хуралд оролцов. Үүний дараа Саудын арабын хааны урилгаар Маккахад лалын мөргөлийн үйл ажиллагаанд оролцов. М.Ахмединежадын Персийн булангийн эдгээр дипломат үйл ажиллагаанууд нь Персийн булангийн орнуудтай үйл ажиллагаагаа эрчимжүүлэхгүй бол Америрк Ирантай гол хөзрөө дэлгэхэд хүрвэл, эдгээр орнууд Америкийн талд зогсохгүй байж мэднэ гэдгийг Ж. Бушд бодогдуулах нь ойлгомжтой. Иймээс тэрээр шинэ он гарангууд Персийн булангийн орнуудаар аялж санаа бодлоо илэрхийлж, Ирантай тус бүс нутагт нөлөөний хүчээ нэмэгдүүлэхээр өрсөлдөхгүй байхын аргагүй болжээ.

       Ж.Буш энэ удаа Персийн булангийн аль оронд айлчлахыг сонгосон нь ч асуудлыг тодруулж байгаа юм. Персийн булангийн зургаан орны дотроос Буш Саудын Араб, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Бахрейн болон Кувейтэд айлчлахаар сонгосон байна. Харин Персийн булангийн өөр нэг орон Катарт айлчлахыг багтаагаагүй байна. Энэ тухай шинжээчдийн үзэж байгаагаар, Катар 2007 оны 12-р сард Махмуд Ахмадинежадыг урин Персийн булангийн бүс нутгийн хамтын ажиллагааны байгууллагын орнуудын дээд хэмжээний хуралд оролцуулж, Ахмадинежад ч тус бүс нутагт нэрээ мандуулснаас болж, Буш энэ удаа Катарыг ганцаардуулж, Катарт царай үзүүлж байгаа нь энэ юм байна. Юуны учир Арабын Нэгдсэн Эмирт Улс, Бахрейнийг сонгож айлчилж байгаа бэ? гэвэл, Арабын Нэгдсэн Эмирт Улс нь уулаасаа Ирантай гурван хойгийн бүрэн эрхийн харьяаллын асуудлаар санал зөрөлдөөнтэй байж, Бахрейн нь бүрэн эрхийн асуудлаар Ирантай нэн хурц маргаантай байгаа орон юм. Буш нь Ирантай санал зөрөлдөөнтэй орноор айлчилж байгаа нь Ираны Персийн булан дахь өдөр тусмаа нэмэгдэж байгаа нөлөөг бууруулах санаатай нь харагдаж байна гэж шинжээчид мөн үзэж байна.

      Үүнээс гадна, Бушийн энэ удаа Персийн булангийн орнуудад айлчилж байгаа нь мөн Ирантай эдийн засгийн асуудлаар хүчээ сорих санаатай байгаа юм. Персийн булангийн орнуудад баялаг нефтьтэй байхад Иранд ч маш баялаг нефтьтэй байгаа юм. Өнөө олон улсын нефтийн үнэ ханш өндөр хэвээр байж, Персийн булангитйн орнууд болон Иран түүнээс их ашиг олж байна. Иймээс нефтийн үнийг өндөр хэвээр нь байлгах асуудлаар, Персийн булангийн орнууд болон Иран нь хамтын ашиг сонирхолтой бөгөөд зохих хэмжээнд дотор зуураа зохицсон санаатай байгаа юм. Дэлхий дээр эрчим хүчний зарцуулалтын талаар хамгийн том орон болсон Америкийн хувьд авч хэлбэл, Персийн булангийн орнууд Ирантай нефтийн үнийн асуудлаар санал нэгтэй байхыг хүлээн авч чадахгүй нь гарцаагүй юм.

      Эцэст нь, бүс нутгийн аюулгүй байдлын асуудлаар Ирантай үзэлцэх нь мөн л Бушийн Персийн булангийн бүс нутагт хийж байгаа айлчлалын чухал агуулга болох юм.\Пэрлаймаа орчуулж, Буян хянав\