Шинжянгийн уйгурын өөртөө засах район нь Хятадын баруун хойдын хилийн нутагт байрладаг. Өөртөө засах рөйоны төв Өрөмч гэхэд 46 үндэстний цөөнх амьдарч байгаа юм. Олон шалтгааны улмаар урт хугацааны турш энд сууршиж байгаа үндэстний цөөхийн ажлаар хангагдах байдал нь сайн биш байжээ. Сүүлийн жилүүдэд Өрөмч хотны засгийн газар нь энэ байдлыг зохицуулахын тулд олон арга хэмжээ хэрэгжүүлж, илэрхий үр дүнд хүрсэн юм.
Тянь Шань дүүрэг нь Өрөмч хотын захиргаанд байдаг. Бүх хотын 1/4 хувийн үндэстний цөөнх Тянь Шань дүүрэгт амьдарч байна. Үг хэл нэтрэлцэхгүй зэрэг хүчин зүйлээс болж, үндэстний цөөнхийн ажлаар хангагдах байдал нь хүндрэлд тулгарсан юм. Энэ тухай Тянь Шань дүүргийн ажлаар дахин хангагдахыг удирдах төвийн дарга Ван Лун танилцуулж хэлэхдээ, үндэстний цөөнхийн ажлаар хангагдахад зохих бэрэхшээлтэй байдаг, нэг талаар хэл ярианы талаар харилцан ойлголцоход дөхөмгүй, Өрөмчийн өнөөдрийн эдийн засгийн хөгжлийн байдлаар үзэхэд хань, уйгур, казах үндэстнээр голлуулж байгаа бөгөөд гол хэрэглж байгаа хэл нь хятад хэл юм. Тэдний олонх хүмүүс нь үндэстний хэлээр л яриж чаддаг. Нөгөө талаар, зарим хүн нь ямар ч боловсрол хүртээгүй, срёо сургалтын хэмжээ нь нэлээд дор юм гэжээ.
Энэ байдалтай холбогдуулан, Тянь Шань дүүргийн засгийн газрын холбогдох байгуулага ажлаар хангагдах гол талаа үндэстний цөөнх рүү шилжүүлж, тэднийг мэргэжлийн сургалтад өргөнөөр хамруулсан байна. Олон үндэстний цөөнхийн адил бус байдалд чиглүүлээд, адил бус салбарын сургалтыг зохион явуулжээ. Бүртгэлийн тоо баримтаас үзвэл, энэ арга хэмжээг хэрэгжүүлснээс хойш, энэ оны эхний 11 сар гэхэд үндэстний цөөнхийн 3100 хүн нь ажлаар хангагдаж, хань үндэстний ажлаар хангагдсан тооны тал хувийг эзэлсэн байна. Өнгөрсөн онуудтай харьцуулбал энэ тоо нь 20,30 хувиар нэмэгдсэн юм.
Уйгур охин Хасейт нь анх зэргийн дунд сургуулиа дуургэд ажилгүй гэртээ сууж байсан юм. Хожим нь өөрийнхөө дур сонирхолын дагуу, 6 сарын хугацаатай оёдолчны мэргэжлийн сургалтад оролцсон байна. Энэ жилийн эхээр тухайн нутгийн хөдөлмөр ханглагын газрын дэмжлэгтэйгээр оёдолчны ажлыг эрхэлж өнөө хүртэл хийж байгаа юм. Тэр хэлэхдээ, одоо сар бүр 500 юаний цалин авч байна, засгийн газрын нөхвөрд түшиглж амьдрахаа больсон юм гэжээ.
Үүнээс гадна, сургалтын төв нь үндэстний цөөнхийн адил бус байдалд чиглүүлж, сургалт дамжааг тухайн нутагт нь эрхлэх арга хэмжээг хэрэгжүүлсэн байна. Казахчуудын амьдарч байгаа Улба тосгонд тариачин айлын жуулчлалыг эрхлэх тухай сургалтыг зохион явуулж иргэдийн талархлыг хүлээсэн байна. Иймэрхүү сургалтыг Тянь Шань дүүргэд 10 гаруй төрөл зохион явуулсан юм. Нийтийн хоол, оёдолчноос гадна зах зээлийн шаардлагын дагуу жолооч, компьютер, нягтлан бодогч зэрэг олон сургалт багтаж байна. Сургалт дууссаны дараа оршин суугчдын хороолол, хороо нь бас эдгээр хүмүүст тусалж, 3 сарын хугацаанд ажлаар хангагдахыг нь дааж авсан юм.
|