Өнгөрсөн оны 10-р сард болсон ХКН-ын 17-р их хурлаас хойш Хятадын засгийн газар эдийн засгийн хэт түргэн өсөлт болон инфляцийн ил тод өсөлтөөс сэргийлэхийн төлөө хөрөнгө оруулалт болон юмны үнийн хэт түргэн өсөлтийг хязгарлах арга хэмжээнүүд авч, макро зохицуулалтын эрч хүчээ чангаруулсан билээ. Өнөө эдгээр арга хэмжээ нь ил тод үр дүнд хүрсэн байна.
Тогтмол хөрөнгийн хөрөнгө оруулалт болон мөнгөний зээлийн цар хэмжээний хэт түргэн нэмэгдлийг хязгарлаж, нийгмийн нийт эрэлт хэрэгцээ дэндүү ихтэхээс сэргийлж, эдийн засгийн өсөлтийг зүй зохистой түвшинд байлгахын төлөө Хятадын засгийн газар шинэ төслийг үргэлжлүүлэн хатуу хязгарлах, эрчим хүчний зарцуулга ихтэй, бохирдуулал ихтэй барилгын төслийг хатуу хориглох зэрэг арга хэмжээ авсан байна.
Үүний зэрэгцээ мөнгөний зээлийн зохицуулалт хяналтаа чангатгав.
Энэ талаар Хятадын банк санхүүгийн мэргэжилтэн И Шянь рүн хэлэхдээ, мөнгөний авчаах бодлого нь Хятадын макро зохицуулалт цаашид чангарсныг харуулж байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
Эдийн засаг хэт түргэн өсөх хандлагатай байгааг төв засгийн газар маш тодорхой ойлгож, мөнгөний авчаах бодлого хэрэгжүүлсэн. Иймээс эдийн засгийн хэт түргэн өсөлт, хөрөнгө оруулалтын хэт түргэн нэмэгдэл, зээлийн цар хэмжээ дэндүү их байгаа байдал тодорхой хэмжээгээр намжих болно гэжээ.
Сүүлийн үе Хятадын юмны үнэ нэлээд түргэн өсч байгаа байдалд чиглүүлэн Хятадын холбогдох салбарууд зах зээлийн хангалгаа нэмэгдүүлэн, юмны үнийн өөрчлөлтийн хяналт зохицуулалтаа эрчимжүүлж, үр ашигтай хангалгыг үнэнхүү баталж, юмны үнийн ерөнхий түвшин дэндүү түргэн өсхөөс сэргийлсэн байна. Экспортын буцаан олгох татварыг цуцлах, экспортын гаалийн түр цагийн татвар татах, экспортын тоо хэмжээний лицензийн удирдлага хэрэгжүүлэх зэрэг арга хэмжээгээр Хятад улс үр тарианы экспорт дэндүү түргэн өсөн нэмэгдэж байсан байдлыг тогтоон барьж, дотоодын үр тарианы зах зээлийн хангалгыг нэмэгдүүлэв. Үүний зэрэгцээ Хятадын үнэ ханшийн удирдлагын салбар мөн ойрын хугацаанд нефтийн бүтээгдхүүн, байгалийн хий, цахилгаан эрчим хүчний үнэ ханшид зохицуулалт хийхгүй, байгалийн хий, ус, дулаанны хангалга, хотын нийтийн тээвэр зэрэг ахуй үйлчилгээний үнэ ханш хийгээд сургуулийн сургалтын төлбөр, дотуур байрын хурамжийг өсгөж болохгүй гэж тогтоосон байна.
Хятадын холбогдох салбарууд мөн юмны үнэ ханшийг тогвортой болгох, үнэ ханшийн хууль бус үйл ажиллагаанд цохилт өгөх төрөл бүрийн арга хэмжээ авсан байна. Гуан жөү, Бээжин, Хан жөү зэрэг хотын зах зээлийн үнэ ханшийн мэдээнээс үзвэл, улсаас авч хэрэгжүүлсэн төрөл бүрийн зохицуулалтын бодлого, арга хэмжээ нь эхлэн үүрэг гүйцэтгэж, юмны үнэ түргэн өсч байсан байдал эхлэн намдсан байна. Орон нутгийн хүнсний ногооны үнэ өнөө их тогтвортой байна гэж Хан жөү хотын Ли овогтой ногоо худалдагч эмэгтэй хэлж байлаа. Тэрээр:
Байцааны үнэ килограммдаа 50 мөнгө хэвээр сар гаруй болж, хэлбэлзэлгүй байсаар. Өнгөрсөн оны энэ үед нэг килдээ хамгийн хямддаа 1 юань 20 мөнгө байсан гэжээ.
Олон улсын орлого зарлагыг тэнцвэртэй байлгахын төлөө Хятад улс сүүлий үе мөн юаний ханшийн бий болох механизмийг цаашид боловсронгуй болгосон юм байна. 2007 оны 10-р сараас хойш юаний ханш улам уян хатан болж, оны сүүлчээр юаний ам.доллартай харицсан үнэ 10-р сраас 2,3 хувиар өсч, 2005 оноос хойших юаний ханш хамгийн түргэн өссөн хоёр сар болсон юм байна. \Цэцэн орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|