• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-16 20:27:28    
Монгол улсаас БНХАУ-д суугаа элчин сайд манай сурвалжлагчад өгсөн ярилцлага

Хятадын Олон Улсын Радио

    Эрхэм хүндэт элчин сайд аа, та Монгол Улсаас БНХАУ-д суугаа элчин сайдын хувьд сүүлийн жилүүдэд Хятадын улс төр, эдийн засаг, соёл, нийгмийн амьдрал зэрэг олон салбарт гарч буй хөгжил, өөрчлөлтийг хэрхэн хүлээн авч, үзэж байна вэ?

    Хятадын ард түмэн өөрсдийн нөр их шаргуу хөдөлмөрийн үр дүнд улс орноо үсрэнгүй хөгжүүлэх талаар бүхий л салбарт асар их амжилт олж байгаа нь хэн бүхэнд тодорхой. Үүний үр дүнд олон улсын тавцанд БНХАУ-ын нэр хүнд улам бүр өсөн нэмэгдэж, эдийн засгийн хувьд дэлхийн тэргүүлэх орнуудын хэмжээнд нэгэнт хүрлээ. Ард түмний амьдрал өдөр ирэх бүр сайжирч, дэлхийн хүн амын дөрөвний нэгийг авч яваа Хятад улс дотоодын тогтвортой байдал, хөгжлийн өндөр хурдаа тууштай хадгалсаар байгаа нь Хятадын ард түмний өөрийн онцлогийг харгалзан сонгосон хөгжлийн зам зөв болохыг батлан харуулж байна. Шинэ зууны эхний он жилүүд Хятадын хувьд түүхэн тэмдэглэлт үйл явдлаар дүүрэн он жилүүд байв. Хятад Улс ДХБ-д элсэн оржь, Бээжин хот 2008 оны Олимпыг, Шанхай хот "Экспо 2010"-ыг зохион байгуулах эрхийг тус тус амжилттай өрсөлдөж авсан нь Хятадын ард түмнийг гэрэлт сайхан ирээдүй, амжилт бүтээлээр дүүрэн он жилүүд хүлээж байгааг батлан харуулж буй хэрэг гэж би хувьдаа бодож дүгнэж байна.

    Та Монгол—Хятад хоёр орны сайн хөршийн найрсаг харилцааны өнөө ирээдүйг хэрхэн үзэж байна вэ?

    Хоёр орны харилцаа өнөөдөр бүхий л салбарыг хамран өргөн хүрээтэйгээр хөгжиж байна. Хоёр орны төр засгийн удирдлагууд, яам газрууд, аймаг орон нутаг, олон нийтийн байгууллага, иргэд гээд бүхий л төвшинд харилцаж байна. Хоёр орны харилцаанд болж буй үйл явдлыг сэтгүүлийнхээ хуудсанд өргөн хүрээтэй тусгаж байдаг "Солонго" сэтгүүлийн хамт олон та бүхэн ч энэхүү өдөр ирэх бүр өргөжин тэлж буй харилцааны цар хүрээг сайтар харж мэдэрч байдаг гэдэгт итгэлтэй байна. Товчхон дүгнээд хэлэхэд хоёр орны сайн хөршийн найрсаг харилцааны өнөөдөр, түүний ирээдүй туйлын сайн сайхан байгаа бөгөөд энэ үндсэн дээр харилцааны хүрсэн төвшинг бататган хөгжүүлэх талаар хоёр талаас бүхий л нөөц бололцоогоо ашиглан хүч чармайлт гаргаж ажиллах хэрэгтэй юм. Улс орноо төлөөлөн танай сайхан оронд сууж буй Элчин сайдын хувьд тэмдэглэн хэлэхэд Монгол улс эрх тэгш, харилцан ашигтай харилцаа хамтын ажиллагааг цаашид хөгжүүлэх эрмэлзэл дүүрэн байна.

    Та ХКН-ын 17 дугаар их хурлыг хэрхэн үнэлж байна вэ?

    ХКН-ын 17 дугаар их хурал дэлхий нийтийн анхаарлын төвд болж өнгөрлөө. Энэ их хурлаар ХКН, Хятад орныг авч шинэ үеийн удирдлагуудыг сонгон, шинэ зууны хөгжлийн зорилтуудыг томъёолсон. ХКН-ын дүрэмд ч цаг үеийн өөрчлөлтүүдийн шинээр нэмж тусгасан. Энэ их хурал өмнөө тавьсан зорилгодоо хүрч бүрэн дүүрэн амжилттай болсон гэж би ХКН-ын Төв хорооны Гадаад харилцааны хэлтсээс гадаад орнуудаас БНХАУ-д суугаа Элчин сайд нарт зориулан их хурлын талаар хийсэн мэдээллийг сонсоод хувьдаа үнэлж дүгнэсэн. Дашрамд дурдахад Монгол улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга Н.Нэхбаяраас ХКН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн даргаар сонгогдсон явдалд нь эрхэмсэг ноён Ху Жиньтаод баяр хүргэж цахилгаан утас илгээсэн.

    Та манай "Солонго" сэтгүүлийн агуулга хэлбэрийг хэрхэн үзэж, ямар шинэ санал хэлэх вэ? Та "Солонго" сэтгүүлээр дамжуулан уншигчдад хандаж юу хэлэхийг хүсч байна вэ?

    "Солонго" сэтгүүл нь хоёр орны сайн хөршийн найрсаг харилцааны хөгжлийн нэгэн толь, хоёр ард түмний харилцан ойлголцлын бас нэгэн чухал гүүр гэж би үнэлж үргэлж сэтгэл дүүрэн явдаг. Танай сэтгүүлийн уншигчдын тоо, эрэлт хэрэгцээ өсөн нэмэгдэж байгаатай холбогдон сэггүүлийн жилд хэвлэгдэн гардаг дугаар нэмэгдсэн явдал нь "Солонго" сэтгүүл өөрийн үндсэн үүрэг зорилтоо амжилттай биелүүлж байгааг батлан харуулж байна. "Солонго" сэтгүүлийн хамт олонд амжилтаа улам бататгаж ажиллахыг хүсье. Би өөрөө ч танай сэтгүүлийн идэвхтэй уншигч юм. Иймд бусад уншигчиддаа болон сэтгүүлийн хамт олонд хандаж гарч буй шинэ онд сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе.