• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-16 21:47:22    
Сонсогчийн бичиж ирүүлсэн хоёр шүлгээс

Хятадын Олон Улсын Радио

    Монгол улсын Баян-Өлгий аймгийн Цэнгэл сумын иргэн Г. Гансүх бидэнд ирүүлсэн захидалдаа "Нэг дэлхий нэг мөрөөдөл болсон Бээжин - 2008 оны зуны ногоон олимпийг хүсэн мөрөөдөж өдөр хоногийг хуруу даран тоолон хулээж байна. Бээжин хот олимп ойртох тусмаа цэцэглэн дэлбээлж, үлгэрийн хот шиг болж байгааг танай радиог сонсох бүрт мэдрэгддэг юм... Хятад, Монгол хоёр орны эв нэгдэл жилээс жилд батжин, хүн амынх нь харилцаа улам бүр нягт болж байгаад ХОУР-гийн Монгол хэлний редакцийн нөлөө чамлахааргүй их билээ. Тиймээс би монгол хэлний редакцад дараах дөрвөн мөртийг зориулан бичлээ. " гэжээ. Ингээд танд манай халуун сэлтгэлт сонсогчийн бичиж ирүүлсэн "Цэнхэр долгион" дөрвөн мөртийг толилуулж байна.

                                          Цэнхэр долгион

                          Бээжингээс ниссэн цэнхэр долгион
                          Бүх дэлхийг найрамдалд уриалж
                          Монгол айлын хойморт цангинаж
                          Морьтон ардыг мэдээллээр ундаална

                          Бээжингээс ярьж байна
                          Бүхнийг нэгтгэж байна
                          Биднийг хөглөж байна 
                          Бусдыг таниулж байна

                         Хятадаас цацагдсан цэнхэр цуурай
                         Хамаг дэлхийг найрамдалд нэгтгэж
                         Талын монголыг уянгаар хөглөж
                         Танай өргөөний хийморийг бадраана

                         Бээжингээс ярьж байна
                         Бүхнийг нэгтгэж байна
                         Биднийг хөглөж байна
                         Бусдыг таниулж байна

    Манай идэвхтэн сонсогч Ховд аймгийн Булган сумны өндөр настан Ж. Буяндалай бидэнд байнга захиа илгээж, нутгийнхаа сонин сайхан тэрчлэн өөрийн бодол сэтгэлээсээ хуваалцдаг билээ. Бээжингийн олимп хааяанд ирээд байгаа энэ сайхан баярт үйл явдалд үй олон сонсогчид маань нь цогтой халуун баяр хүргэж, өөдлөн дэвжихийн өлзийтэй сайхан ерөөлөө дэвшүүлж байдаг юм. Ингээд сонсогч Буяндалайн бичиж ирүүлсэн "Олимп 2008" шүлгээс дуулгая.

                                    Олимп 2008

                       Орон орны шилдэг тамирчид
                       Оюун авьяас бяр чадлаа сойж оролцдог
                       Олимп нэртэй дэлхийн цуутай тэмцээнд
                       Оролцох тамирчдын нэр нь тодорсоор...

                       Хятадын Бээжин хот
                       Хязгааргүй сайн бэлтгэж 
                       Ээлжит олимпийг
                       Эрч хүчтэй явуулахаар

                       Золгож байгаа шинэ онтойгоо
                       Зорилго төгөлдөр учирч байна 
                       Хэн гэдэг аавын хүү
                       Хэний охин

                       Алдар нэрээ дуурсгаж
                       Алт, мөнгө, хүрэл, медаль хүртэж
                       Төрийнхөө дууллыг эшиглүүлж 
                       Улсынхаа далбааг мандуулахыг
                       Тэр өдрийн тэнгэр мэдэх
                       Тэмцээний хугацаа ойртсоор ажгуу