• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-17 11:19:30    
Бушийн айлчлал ямар үр дүнд хүрсэн бэ ? [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Буш Дундад Дорнодод хийсэн айлчлалаа 16-ны өдөр өндөрлөөд эх орондоо буцлаа. Энэ удаа тэрээр Израиль, Палестин, Кувейт, Бахрайн, Арабын Нэгдсэн Эмирт Улс, Саудын Араб, Египет зэрэг оронд айлчилсан байна. Энэ удаагийн айлчлал маань хоёр зорилготой, нэг нь Палестин, Израилийн энхийн хэлэлцээг урагшлуулах. Нөгөө нь Арабын орнууд болон Израильтай холбоолон Ираныг хязгаарлан хориглох явдал болно гэж Буш энэ айлчлалынхаа өмнө тодорхой хэлсэн билээ. Тэгээд энэ айлчлалын үр дүн юу болсон бэ ?
Буш хэлэхдээ,

      Хоёр орон зэрэгцэн орших тухай зохицуулах төсөл тохиролцохоор чармайна гэж Израиль, Палестины удирдах хүмүүс амласан. Хөрш орнууд, ялангуяа Египет үүнд дэмжлэг туслалцаа үзүүлэхэд бэлэн байна. Энхийн үйл явцад гаргасан Египет зэрэг орны хүчин төгөлдөр, бүтээлч үүргийг би маш их сайшааж байна гэжээ.

      Энэ бол Буш 16-ны өдөр энэ айлчлалын сүүлчийн орон Египетийн Ерөнхийлөгч Хосни Мубарактай хэлэлцээ хийхдээ Палестин, Израилийн асуудлаар байр сууриа илэрхийлсэн болно. Палестин, Израилийн энх тайвны асуудал бол Бушийн Дундад Дорнодод хийсэн энэ айлчлалын гол хэлэлцэх асуудал юм. Тэрээр 9, 10-ны өдөр Израиль, Палестины удирдах хүмүүстэй тус тус хэлэлцээ хийсэн бөгөөд Палестин, Израилийн энхийн хэлэлцээний асуудлаар өөрийн саналаа дэвшүүлсэн байна. Палестин, Израиль хоёр тал ч Бушийн саналыг нааштай хүлээн авсан байна. Бушийн энэ айлчлал нь зарим гол чухал зүйлийн агуулгатай боловч Палестин, Израилийн энхийн хэлэлцээний зангилаагийн асуудлыг зохицуулж чадаагүй гэж манай радиогийн Иерусалимд суугаа сурвалжлагч Юань Чи үзэж байна.

      Бушийн энэ айлчлалын өөр нэг гол зорилго бол Ираны Дундад Дорнодын бүс нутаг дахь үр нөлөөг хориглох явдал болно. Иран цөмийн зэвсэг судлан хөгжүүлэх ажлаа 2003 онд зогсоочихсон гэж Америкийн тагнуулын байгууллагын өнгөрсөн оны сүүлчээр нийтэлсэн үнэлгээний тайланд үзсэн байгаа боловч олон улсын хамтын нийгэмлэг хэрэв нэгдэлтэй үйл ажиллагаа авахгүй юм бол Иран мөн дэлхий дахины заналхийлэл болох болно гэж би үзэж байна хэмээн Буш 9-ний өдөр Иерусалимд хэлсэн байна. 13-ны өдөр тэрээр Арабын Нэгдсэн Эмирт Улсад Ираныг дахин хатуу зэмлэн буруушаасан байна. Тэрээр хэлэхдээ,

      Ираны үйл ажиллагаа нь дэлхийн улс орнуудын аюулгүй байдлыг заналхийлж байгаа учраас Америк, Персийн булангийн холбоотон орнуудтайгаа аюулгүй байдлын хамтын ажиллагаагаа эрчимжүүлж байна. Үүний зэрэгцээ, Ираны заналхийллыг дарж чадахгүй болохоос нь өмнө хамтран түүнийг зохицуулах арга олохын төлөө Америк мөн дэлхийн олон газрын найз нартай эв санааны нэгдлээ бэхжүүлэхээр чармайж байна гэжээ.

      Энэ удаагийн айлчлалаараа Буш Персийн булангийн орнуудыг өөртөө татаж, Ираныг ганцаардуулах зорилгодоо тодорхой хэмжээнд хүрсэн. Америк нь Ираныг хязгаарлан хориглох бодлогоо урт хугацаагаар баримтлан хэрэгжүүлэх болно гэдгийг энэ нь мөн харуулж байна гэж Хятадын Орчин үеийн олон улсын харилцааны судалгааны хүрээлэнгийн аюулгүй байдал хийгээд стратегийн мэргэжилтэн Гао Зүгүй үзсэн байна. \Цэцэн орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\