• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-17 11:24:10    
Сан-Томе ба Принсипийн Ардчилсан Бүгд Найрамдах Улс

Хятадын Олон Улсын Радио

      Нутаг дэвсгэр: 1001 хавтгай дөрвөлжин км.

      Хүн ам: 2005 оны байдлаар бараг 157 мянга. Оршин суугчид нь 90 хувь нь Бантуучууд, бусад нь цус холисон удамтай хүмүүс. Албаны хэл Португали хэл. Нийт хүн амын 90 хувь нь Катулик шашин шүтдэг.

      Нийслэл: Сан-Томе, 2005 оны байдлаар 55 мянга орчим хүн амтай. Хамгийн халуун 3-р сардаа 23 – 31 хэм. Хамгийн сэрүүн 7, 8-р сардаа 21 – 28 хэмтэй.

      Төрийн тэргүүн: Ерөнхийлөгч Фрадикуе Бандейра Мело Бе Менезес, 2001 оны 8-р сард сонгогдож, 9-р сарын 3-ны өдөр тушаалд оров.
Чухал баяр дурасгалын өдөр: Тусгар тогтнолын баяр – 7-р сарын 12-ны өдөр. Цэргийн баяр – 9-р сарын 6-ны өдөр.

      Ерөнхий байдал: Африкийн Гвенейн булангийн зүүн өмнөд хэсэгт байгаа арлын улс, Африкийн эх газраас 201 км зайтай оршидог. Сан-Томе, Принсипи, Ролас, Заросо зэрэг том жижиг 14 арлаас бүрдэж байна. Зүүн тийш Габонтай, зүүн хойш дэлхийн бүслүүрийн Гвенейтэй тэнгис далайгаар аласлан харалдаа оршиж байна. Нийт 220 км урт тэнгисийн эргийн шугамтай. Сан-Томе, Принсипи хоёр арал нь галт уулын арал юм байна. Халуун бүсийн борооны ойн цаг агаартай, жил туж чийглэг халуун. Хоёр арлын дундаж агаарын хэм нь 27 хэм. 1 – 5-р сар нь их борооны улирал, 6 – 9-р сар нь хуурай улирал, 10 – 12-р сар нь бага борооны улирал. Жилийн хур тундасны хэмжээ нь 1000 – 2500 мм.

      15-р зууны 70-аад оны үед Португаличууд Сан-Томе, Принсипи хоёр арал дээр ирж, түнийг боолын наймааны түшиц газар болгов. 1522 онд Португалийн колони болов. 17 – 18-р зуунд Голланд, Францид эзлэгдэв. 1878 онд дахин Португалийн ноёрхолд оров. 1951 онд Португалийн гадаад муж болов. 1960 онд Сан-Томе, Принсипиын чөлөөлөх хороо байгуулагдаж (1972 онд Сан-Томе, Принсипийн чөлөөлөх хөдөлгөөн гэж өөрчлөв. 1990 онд мөн Сан-Томе, Принсипийн чөлөөлөх хөдөлгөөн – Социал ардчилсан нам гэж өөрчлөв)тусгар тонтнохыг шаардав. 1974 онд Португалийн засгийн газар хийгээд Сан-Томе, Принсипийн чөлөөлөх хөдөлгөөн тусгар тгтнох тухай хэлэлцээр байгуулав. 1975 оны 7-р сарын 12-ны өдөр тусгар тогтнолоо мэдэгдэж, улсаа Сан-Томе ба Принсипийн Ардчилсан Бүгд Найрамдах Улс гэж нэрэлжээ. \М.Цэцэн бэлэтгэв\