• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-17 11:32:30    
Ян чинь

Хятадын хөгжмийн зэмсэг


Хятадын Олон Улсын Радио

      Эрхэм анд нөхөд өө. "Хятадын хөгжмийн зэмсэг" булангаар би өнөөдөр танд "Ян чинь" гэдэг зэмсгийг танилцуулах гэж байна. "Ян чинь" нь чанга тод дуутай, илтгэх чадвар сайтай нэг төрлийн хөгжмийн зэмсэг. Голцлон хөгжимдэх ба хавсарган хөгжимдөх бас ший жүжигт хавсран хөгжимдөж, язгуур урлагийн хавсрал хөгжим болон ардын хөгжмийн хамтлагт чухал ролл тоглодог байна.

      Хятадын "Ян чинь" нь өрнөдийн төгөлдөр хууртай адилавтар байж, тэр нь чавхдасыг дэлсэхээр дамжуулан дуу гаргадаг хөгжмийн зэмсэг юм. Эдгээр хөгжмийн зэмсэг нь хийц бүтцийн талаар маш өөр өөр байдаг хэдий ч, бүгд л Сетороос үүсэл гарал нэг тэй аж.

     "Сетор" нь Перс болон Арабаас эх үүсвэртэй байж, хожим нь Мин гүрни үе тухайлбал 1368---1644 оны хооронд Персээр дамжин Хятад улсад орж ирсэн байжээ. Эхний үед "Сетор" нь Хятадын өмнө биеийн Гуан дүн мужид дэлгэрч байсан бол, хожим нь Хятадын өнцөг булан бүрт хүрсэн байлаа. Үүний зэрэгцээ Хятадын ардын уран сайханчдын олон гараар дамжингдсаар, алхам алхамаар "Ян чинь" гэдэг ардын хөгжмийн зэмсэг болон хөгжсөн юм байна.

      Эрхэм найз нөхөд өө. Та бидний сонсож байгаа энэ ая нь "Чин жян мөрний хавар" гэсэн ая юм. Энэ аяд хаврын урин дулаан салхи Чин жян мөрний хоёр эргээр мэр мэр үлээж, түмэн зүйлийн бодис амьлан сэргэж байгаа байдлыг дүрсэлжээ.

      Ян чинийг модоор хийдэг бөгөөд бие нь эрвээхэй хэлбэртэй байдаг, тийм ч болохоор хүмүүс энэ хөгжмийн зэмсэгийг бас "Эрвээхэй хөгжим" ч гэж хэлдэг. "Ян чинь" хөгжмийг тоглох үедээ тусгай тавиур дээр тавьж, хөгжим тоглогч нь уян харимгай хулсан цохиурыг зүүн баруун гартаа барин чавхдасаа дэлдэж хөгжимдөнө. Ян чинийг олон аргачиллаар тоглож болох бөгөөд, өнгө аяс нь ч өргөн баялаг байдаг. Доод өнгөний ая дуу нь сүрлэг тайвуу, дунд өнгөний ая эгшиг нь цэвэр тунгалаг, дээд өнгөний ая нь харин яруу цээлхэн сонсогддог байна.

      Ян чиниар түргэн айзамтай аяийг хөгжимдөхөд арай л тохиромжтой байдаг, дэгжин цовоо, баяр баясгалантай байдлыг улам оноож дүрсэлдэг байна. Одоо "Баярын өдрийн Тянь шань" гэсэн аялгууг хүргэе.

     "Ян чинь" нь Хятад улсад орж ирээд 400 шахам жил болж байна. Тэдээр жилүүдэд хувирж тасралтгүй хөгжиж, Хятадын хөгжмийн зэмсэг бүтээгчид адил бус стилийн Ян чинийг судлан бүтээсэн байна. Тухайлбал, дууны өнгө нь хувич болдог, дууны ая нь хувирч болдог болон электрон Ян чинь гээд олон хувилбартай байна. Эдэгээр шинэ стилийн Ян чинь нь дууны хөгийн олон хувилбартай, өнгө нь цэвэр тунгалаг байж, Хятадын үндэстний ая төдийгүй, гадаадын аяыг ч хөгжимдөж болдгоороо онцлогтой.

      Эрхэм анд нөхөд өө. Төгөсгөлд нь "Намирсан хөшиг" гэсэн яруу уянглаг хөгжмийг сонсгож энэ танилцуулгаа өндөрлүүлье. \Номин орчуулж бэлтгэв\