
Интернэт сүлжээ Хятадад түргэн хөгжихийн хирээр сүлжээгээр зохиогчийн эрхэнд халдсан үйл ажиллагаа олширлоо. Хятадын холбогдох салбарын албаны хүн 17-нд Бээжинд хэлэхдээ, Хятад улс сүүлийн жилүүдэд интернэт сүлжээгээр зохиогчийн эрхэнд халдах үйл ажиллагаанд цохилт өгөх олон тусгай арга хэмжээ авч, ил тод амжилт олсон байна. Хойшид засгийн газар интернэт сүлжээний зохиогчийн эрхийг хамгаалах ажлаа нэн болосронгуй болгоход улам их хүч тавьна гэжээ.
Хятад орны интернэтийн сүлжээнд орсон цаг хугацаа урт биш боловч хөгжлөөрөө дэлхий нийтэд гайхагдаж байна. 1997 оны эцсийн байдлаар Хятад орон 620 мянган иньернэтийн сүлжээ ашиглагчтай, 4000 хүрэхгүй вэбсайттай байсан. 10 жилийн хөгжлөөр дамжин Хятадын интернэтийн сүлжээ ашиглагчид 170 саяд хүрч, вэбсайт нь 1 сая 310 мянгаас давсан байлаа. Ингэж интернэт сүлжээ Хятадын хүн ардын амьдарлын тал бүхэнд нэвтрэхийн зэрэгцээ интернэтийн сүлжээгээр зохиогчийн эрхэнд халдсан үйл ажиллагаа олширлоо. Жишээлбэл интернэт сүлжээгээр хууль бус кино, дуу хөгжим, программ, ном бичиг тараах болон интернэт сүлжээний тоглоомын зохиогчийн эрхэнд халдсан зэрэг нь маш элбэг болов.
Хятадын Үндэсний Хэвлэлийн Эрхийн Ажил Хариуцсан Газрын орлогч дарга Янь Шяо хүн танилцуулж хэлэхдээ, 3 жил дараалан Хятадын холбогдох салбар энэ байдалд чиглүүлэн интернэт сүлжээгээр зохиогчийн эрхэнд халдах үйл ажиллагаанд цохилт өгөх тусгай арга хэмжээ авч, цохилт өгөх эрч хүчээ жилээс жилд нэмсэн байна гэжээ. Тэрээр хэлэхдээ,
2007 оны тусгай арга хэмжээний хугацаанд, зохиогчийн эрхэнд халдаж хулгайгаар олшруулсан 1001 хэргийг таслан шийдсэн нь 2005, 2006 оны нийлбэрээс 2.6 дахин болж, серверыг нь хурааж, интернэт сүлжээний вэбсайтыг нь хааж, шүүхэд шилжүүлсэн тоо хэмжээ нь бүр 2005, 2006 оны нийлбэрээс давсан гэжээ.
Янь Шяохүн хэлэхдээ, 3 жил дараалан хийсэн тусгай арга хэмжээ нь зорилгодоо хүрсэн гэдэг боловч интернэт сүлжээний зохиогчийн эрхийг хамгаалах ажил хараахан боловсронгуй болоогүй байна. Хятадын холбогдох салбар урт хугацааны механизм тогтоож, сүлжээгээр зохиогчийн эрхэнд халдсан үйл ажиллагаанд цохилт өгөх эрч хүчээ нэмэгдүүлэх арга хэмжээ авах болно гэжээ. Тэрээр хэлэхдээ, Хятад улс нэг талаар зохиогчийн эрхийн хууль хэрэгжүүлэх салбарын ажлын эрч хүчийг чангаруулж, нийгмийг аюулаас хамгаалах салбар, цахилгаан холбооны салбарын хамтран ажиллахыг эрчимжүүлнэ. Нөгөө талаар интернэт сүлжээ ашиглагчдыг удирдан дагуулж, тэд нарыг зохиогчийн эрхийн талаар сайн сайхан ойлголт танилт болон зан сурталтай болгоно гэжээ.
Янь Шяохүн бас хэлэхдээ, өнөө Хятадын хуулийн талаас зохиогчийн эрхэнд халдсан үйл ажиллагааг 100 мянгаас доош юаниар торгож байгаагийн зэрэгцээ сервер зэргийн зохиогчийн эрхэнд халдсан бүтээлийг уламжилсан хэрэгслүүдийг нь хураан авч байна. Хойшдоо ийм үйл ажиллагааг хуулийн хүрээнд хатуухан шийтгэж, зохиогчийн эрхэнд халдсан хүмүүсийг чанга шийтгэнэ гэжээ.
Интернэт Сүлжээгээр зохиогчийн эрхэнд халдсан үйл ажиллагаанд цохилт өгөх хуулийн чухал салбар—Хятадын НАХЯ-ны албаны хүн хэлэхдээ, интернэт Сүлжээгээр зохиогчийн эрхэнд халдсан үйл ажиллагаанд цохилт өгөхдөө бас эрхбиш олон улсын хамтын ажиллагааг цаашид эрчимжүүлэх хэрэгтэй гэжээ. Хятадын НАХЯ-ны эдийн засгийн гэмт хэргийг байцаан шалгах газрын орлогч дарга Гао Фэн хэлэхдээ, интернэт Сүлжээгээр зохиогчийн эрхэнд халдсан гэмт хэрэгт цохилт өгөх үйл явцад Хятадын цагдаагийнхан их олон асуудалд учирсан. Хууль хэрэгжүүлэхэд хэмжээ хязгаартай юм. Интернэтийн сүлжээний энэхүү хий орон зайд тэд нарын үйл ажиллагаа улсын хил давж, цаг орон зайг бүр давсан байдаг. Бид өнгөрсөнд том том хэргүүдийг илрүүлэхэд бүр нэг асуудалд тулгарч байсан. Тэр нь юү гэвэл гэмт хэрэг хийгчид нэг орны цохилтоос зайлахын төлөө сервер болон интернэт сүлжээгээр зохиогчийн эрх зөрчөх үйл ажиллагаагаа өөр өөр улс орон газар нутагт байрлуулдаг. Ийм болохоор цагдаагийнханд маш их сорилт болдог гэжээ. \Э.Цогзолмаа орчуулж, Г. Сайн-Өлзий хянав.\
|