
Хятадын ерөнхий сайд Вэнь Жябао 16-ны өдөр Бээжинд хэлэхдээ, нэн олон гадаадад суугаа хятадын харьяатын Хятадад хөрөнгө оруулж, Хятадын орчин үеийн байгуулалтад оролцохыг Хятад улс үнэн сэтгэлээсээ сайшааж байна гэжээ.
Хятадын харьяатын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдийн нийгэмлэг байгуулах хуралд оролцож байгаа бүх төлөөлөгчтэй уулзах үе Вэнь Жябао хэлэхдээ, Хятад улс өөрчлөлт хийж, нээлттэй байлгах бодлогыг үргэлжлэн эрс гуйвашгүй хэрэгжүүлэх болно, энэ бол ХКН болон Хятадын засгийн газрын зориг санаа болох бөгөөд бас ч хэдэн арван сая гадаадад байгаа Хятадын харьяатыг багтаасан Хятадчуудын хамтын хүсэл эрмэлзэл болох юм гэжээ. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|