Өнгөрсөн оны 10-р сард ХКН-ын 17-р их хурал болж байсан үеэр Ассошиэтэд пресс агентлаг, Рейтер агентлаг, Португалийн "Публико" сонин зэрэг гадаадын сонин хэвлэл анхаарлаа нэг цэгт төвлөрүүлсэн байлаа. Энэ нь тухайлбал ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жинь таогийн хийсэн тайлан илтгэлд "Ардчилал" гэдэг үгийг нийт 60 гаруй удаа хэрэглэсэн явдал болно. Үүгээр зогсохгүй, эрх баригч ХКН нь уулын үндэс дээрээ их олон шинэ сэтгэхүй, шинэ магадлал дэвшүүлсэн байна. Хятадын газар бүхэн ч ардчилсан хууль тогтоомжийг бүх талаар хөгжүүлэх шинэ арга хэмжээнүүд авч, дүрэмжин журамжиж, алхам дараатай байх явдал нь Хятадын ардчилсан хууль тогтоомжийн хөгжих чиглэл болсон байна.
Намын дотоодын ардчиллаас ардын ардчилал хүртэл, БХАТИХ-ын дүрмийг боловсронгуй болгохоос УТЗЗ-ийн ажлыг эрчимжүүлэх хүртэл, иргэдийн эмх журамтай оролцоог нэмэгдүүлэхээс тал бүрийн ардчилсан хяналтыг чангатгах хүртэл, Хятадын ардчилсан хууль тогтоомж нь дүрэмжин журамжиж, алхам дараатай байх чиглэлээр хөгжиж байгаа Хятадын ардчилсан улс төрийн агуу үйлс болон түүний хэтийн төлвийг ХКН-ын 17-р их хурал тов тодорхой зурж харуулсан байна. Ард түмэнтэй нягт холбоотой зүйл бол харин "Хувийн орлогын албан татварын тухай хууль", "Заавал сургах боловсролын тухай хууль" зэргийг боловсруулан тогтоосон болон өөрчлөлт оруулсан явдал болно. Хууль зүйн тогтолцооны өөрчлөлт нь шударга байдлыг баталгажуулан хүний эрхийг хамгаалж, гомдол мэдүүлгийг хүлээн авах дүрэм, нийгмийн зөрчил маргааныг зохицуулах урт хугацааны механизмыг төгөлдөржүүлсөн байна.
Бэлэг тэмдгийн шинж чанар бүхий үйл хэргүүд нь Хятадын ардчилсан хууль тогтоомжийн хөгжлийн замыг нэн ил тод харуулсан байна. Өнгөрсөн оны 10-р сарын 1-ний өдрөөс албан ёсоор хэрэгжиж эхэлсэн "Өмчийн эрхийн тухай хууль" нь найм удаа хэлэлцэгдэж, ардчилсан хууль тогтоомжийн эрч хүч урьд өмнө байгаагүй нэмэгдэсэн байна. Энэ хуулийн тухай БХАТИХ-ын Байнгын хорооны дарга Ү Бангүө хэлэхдээ,
Бид зуу гаруй удаа хурал зөвлөлгөөн хийж БХАТИХ-ын төлөөлөгчид, нийгмийн олон давхаргын хүмүүс, эрдэмтэн мэргэжилтэн, тэрчлэн төв засгийн газар болон намын төв хорооны холбогдох салбарын санал санаачилгыг сонсож, хуулийн төслийг сонин хэвлэлд нийтлэн нийгмийн тал бүхний санал, ялангуяа анхан шатны олон түмний саналыг хүлээж авсан. Нэг хуулийн талаар ерөөс ийм өргөн хүрээнд санал сонсож байгаагүй юм гэжээ.
ХКН-ын гишүүн бус зүтгэлтэн Вань Ган, Чэнь Жү тус тус Шинжлэх ухаан техникийн сайд болон Эрүүл мэндийн сайд болсон явдлаас хүмүүс ХКН-ын хэрэгжүүлж байнаа олон нам хамтран ажиллах болон улс төрийн зөвшилцөл хийх тогтолцоог нэн тодорхой ойлголоо. Хятадын найман ардчилсан нам бүлэг нь улс төрийн үйл хэрэгт оролцож, төрийн хэргийг авч хэлэлцэх болон улс төрийн хяналт тавих эрх үүргээ нэн үнэн бодитой хэрэгжүүлж байна.
"Нийгэм хэдий хөгжих тутам ардчилал төдий хөгждөг" гэж Хятадын онцлогтой ардчиллыг зүйрлэсэн байдаг. ХКН-ын Төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга Хү Жинь тао хэлэхдээ,
Ардын ардчилал бол социализмын амь нас мөн. Социалист ардчилсан улс төр хөгжүүлэх бол манай намын эрс хэлбэрэлтгүй тэмцлийн зорилго мөн гэжээ. \Цэцэн орчуулж, Э.Цогзолмаа хянав\
|