Пакистаны ерөнхийлөгч Мушараф 20-ны өдрөөс эхлэн Бельги, Франц, Швейцар, Англид айлчлах бөгөөд Давост болох дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын жил тутмын хуралд оролцох болно. Энэ бол тэрээр цэргийн тушаалаасаа гарч, ерөнхийлөгчийн тушаалд улиран сонгогдсоноос хойш анх удаагаа гадаадад айлчилж байна. Мушараф энэ удаа Европд айлчилж байгаагийн зорилго бол Пакистан болон түүний айлчилж байгаа хоёр орон хоорондын харилцааг эрчимжүүлэх, тэрчлэн Европын итгэл болон дэмжлэгийг олохын төлөө юм гэж олон нийт үзэж байна.
Пакистаны гадаад харилцааны яамны төлөөлөгч Мухаммад Садик тун саяхан Мушарафын Европд хийх айлчлалын тухай танилцуулах үед хэлэхдээ, Мушарафын айлчлах нэгдүгээр орон бол Бельги болно, тэрээр Европын төв байранд Европын холбооны удирдагчтай хэлэлцээ хийж, Европын парламентын гадаад харилцааны хороонд лекц унших болно. Дараа нь Мушараф Бельгийн ерөнхий сайд Верхофстабтай хэлэлцээ хийх юм. 21-22 ны өдөр Мушараф Францад айлчлах бөгөөд Францын ерөнхийлөгч Саркозитай хэлэлцээ хийх болно. 23-25 ны өдрүүдэд Мушараф Швейцарын Давос орж, дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын жил тутмын хуралд оролцох бөгөөд мөн олон орны удирдагчтай уулзах болно. 26-28 ны өдрүүдэд тэрээр Англид айлчлах бөгөөд Английн ерөнхий сайд Гордон Бровнтай хэлэлцээ хийх болно гэжээ.
Хоёр талын хамтын ажиллагаа ялангуяа эдийн засаг, худалдааны хамтын ажиллагааг дэмжин хөгжүүлэх явдал бол Мушарафын Европд хийж байгаа айлчлалын гол зүйл болох юм. Европын холбоо бол Пакистаны хамгийн том худалдааны түнш, хоёр талын жилийн худалдааны хэмжээ нь 9 тэрбум ам.долларт хүрсэн байна. үүний зэрэгцээ Европын холбоо нь мөн Пакистаны хамгийн том хөрөнгө оруулагч болсон юм байна.
Мушарафын Европд айлчилж байгаагийн бас нэг гол зорилго бол терроризмтэй тэмцэх, Афганистаны асуудлаар Европын орнуудтай зөвшилцөл хийх гэж байгаад оршино. Пакистан нь Афганистантай хил залгаж оршдог. Энэ газар зүйн онцлогоосоо болж, "9.11" халдлагын дараа терроризмтай тэмцэх өмнө фронт болсон байна. Өнөө Афганистанд хүчирхийллийн хэрэг байнга гарч, аюулгүйн байдал нь тийм ч сайн биш байна. Мушараф энэ удаа Европд айлчилж, Европын удирдагчтай нүүр тулан уулзаж, Пакистаны терроризмтай тэмцэхэд оруулсан хүчин чармайлтыг танилцуулах болно.
Пакистаны олон улс дахь нэр хүндийг дахин сэргээх, өрнөдийн орнуудын Пакистан дахь итгэлийг сэргээх явдал бол Мушарафын энэ айлчлалын бас нэг чухал зорилго болох юм. 2007 онд, Пакистанд гарсан маш олон хэргүүд нь бүх дэлхийн анхаарлыг татаж байна. Өрнөдийн орнууд Пакистаны ардчлалын ахицад анхаарлаа хандуулж байгаагаа олон удаа илэрхийлж байсан, Англи бас Пакистаны гишүүн орны эрхийг зогсоосон байна. Иймээс Пакистан Өрнөдийн орнуудын өөрийнх нь тухай үзэлтийг нэн даруй өөрчлөх шаардлагатай байна.
Үүнээс гадна Пакистаны парламентын сонгууль удахгүй болох гэж байна. Улс орны дотоод дахь байдлын тогтворгүйгээс болж сонгуулийг 2-р сарын 18 хүртэл хойшлуулсан юм. Иймээс Пакистаны сонгуулийн шударга байх эсэх нь өрнөдийн орнуудын анхаарлыг маш их татсаар ирсэн юм. Европын холбоо ч бас ажиглагчид илгээн сонгуульд хяналт хийх төлөвлөгөөтэй байна. Сонгуулийн эрх чөлөөтэй, төв голч, ил тод байхыг батлах бөгөөд олон улсын ажиглагчид Пакистанд ирж, сонгуульд хяналт хийхийг баярлан угтаж байна гэж Мушараф бас олон удаа илэрхийлж байсан юм. Өрнөдийн орнуудын эргэлзээг арилгахын тулд, Мушараф энэ айлчлалаараа дамжуулан Пакистаны парламентын сонгуулийн бэлтгэл ажил болон Пакистаны засгийн газрын сонгуулийн төв голч байхыг батлахын төлөө гаргасан хүчин чармайлтыг танилцуулах болно гэж шинжээчид төсөөлж байна. \Г. Сайн-Өлзий орчуулж, Э.Цогзолмаа хянав.\
|