Шинэчлэл нээллттэй бодлого хэрэгжүүлж эхэлсэний 30 жилийн ой
1978 оны сүүлчээр ХКН-ын Удирдах Зөьлөлийн 11 дүгээр их хурлын 3 дугаар Бүгд хурал Бээжинд болж шинэчлэл нээлттэй бодолгын эринийг эхлүүлсэн түүхтэй. Эдийн засгийн үсрэнгүй хөгжлийн суурийг тавьсан энэхүү мэргэн бодлого, шийдвэрийн үрээр бөглүү хөдөө нутгаас, их хотуудыг хүртэл улс нийтийг хамарсан хөгжлийн цоо шинэ эриний ажил эхэлсэн билээ.
Хөдөлмөрийн шинэ хуулийн хэрэгжилт үр өгөөжөө өгч эхэлнэ
2008 оны 1 сарын 1-нээс хүчин төгөлдөр мөрдөгдөж эхэлсэн хөдөлмөрийн багц шинэ хууль нийгмийн хамгаалал, эвсэг зохицонгуй нийгмийн төлөвшилд нэгэн шинэ хуудас болон нээгдэж байна. Шинээр мөрдөгдөж эхэлсэн Хөдөлмөрийн гэрээний тухай хуулийн хүрээнд нэг газарт 10 жил ажилласан ажилтныг шалтгаангүйгээр ажлаас нь халах хууль эрх зүйн үндэслэлгүй болсон. Мөн энэ хуулиар орон тооны болон, гэрээний ажилтнуудын цалингийн дундаж хэмжээ, туршилтын хугацаа, илүү цагийн хөлс гээд нийгмийн хамгааллын бүхий л асуудлуудыг тодорхой тусгаж өгчээ.
Мөн он гарсаар Татварын орлогын тухай багц хууль хэрэгжиж эхэлсэн байгаа. Энэхүү хуулиар Хятад улсын нутаг дэвсгэр дээр үйл ажиллагаа эрхэлж буй дотоод гадаадын компаниудын орлогын татварын хэмжээ тодорхой болсон. Хуучин үйлчилж байсан хуулиар дотоод гадааын компаниудад зөрүүтэй татварын бодлого хэрэгжүүлж байсныг болиулж жигд 25 хувийн татвар төлөх шинэ тогтолцоонд шилжиж байна.
Харин нилээн маргаан шуугиантай батлагдсан Монополийн эсрэг хууль ирэх 8 дугаар сарын 1-нээс хүчин төгөлдөр үйлчилж эхэлнэ. Хууль батлагчид Монополийн эсрэг хууль батлагдсанаар зах зээлийн хөгжлийг ахиулж гадаад, дотоодын хөрөнгө оруулагчдад таатай орчин бүрдэх болно гэж үзэж байгаа юм.
"Шинжоу 7" сансрын хөлгийг хөөргөнө
Хятад Улс энэ онд багтаан "Шинжоу 7" сансрын хөлгийг хөөргөхөөр бэлтгэж байна.
Хятад Улс 2 удаа сансарт пуужин хөөргөсөн туршлагатай, сансар судлалд ихээхэн анхаарал таин хөгжүүлж буй орнуудын нэг. Хятад Улс 1999 оноос сансар судлалын хөтөлбөрүүдэд оролцож эхэлсэн. 2003 онд хятадын анхны сансрын нисгэгч Ян Ли Вэй Шинзоу 5 хөлгөөр 21 цагийн турш сансрын уудамд хөөрч байсан. Дараа нь 2 жилийн дараа сансрын нисгэгч Цэй Жунлон, Ни Хайшэн нар Шинжоу 6 хөлгөөр нисч амжилттай газардсан. Өнгөрсөн жилийн хувьд Хятад улс "Чан-Э-1" хиймэл дагуулыг сансарт хөөргөснийг олон нийт хамгийн чухал үйл явдлаар нэрлэсэн байна. 2007.10.24-ний 18.05 минутад Сичан-ы сансарын нислэгийн төвөөс хятадын анхны хиймэл дагуул "Чан-Э" хөөрч дэлхийн цорын ганц дагуул саран дээр амжилттай газардсан. БНХАУ-н Сансар судлалын хүрээлэнгээс дараахан нь "Чан-Э-1" хөлгийн сарны сүүдэр талаас авсан зургийг олон нийтэд хүргэн нийтэлсэн билээ. Харин 2008 онд Шинжоу 7 хөлөг хөлгийг 3 сансрын нисгэгчтэйгээр хөөргөхөөр бэлтгэж баайгаа. Нийт 14 сансрын нисгэгчид энэ хөтөлбөрт оролцохоор бэлтгэлээ хийж байна. Энэ 14 хүний дотор хятадын анхны сансрын нисгэгч Ли Вэй бас багтсан байгаа, Шэнжоу 7 сансрын инсгэгчид задгай сансарт гарах бөгөөд хятадын сансар судлалын түүхнээ задгай сансарт ажилласан анхны тохиолдлоор бүртгүүлэх юм.
Ху Жинтао Японд айлчилна
Ирэх хавар төлөвлөгдөж буй энэхүү айлчлал Хятадын төрийн тэргүүний сүүлийн 10 жилд тус улсад хийх анхны айлчлал болох юм. Хамгийн сүүлд 1998 онд Хятадын төрийн тэргүүн Зян Зэминь Япон улсад айлчилж байсан. Ху Жинтао даргын айлчлалын бэлтгэл ажлын хүрээнд 2 улсын Ерөнхий сайд нар харилцан айлчлаад байна. 2008 онд хоёр улсын хооронд Энхтайван, найрамдлын гэрээ байгуулсаны 30 жилийн ой тохиож байгаа. Харин 2008 онд хоёр орны залуучуудын солилцооны томоохон хөтөлбөрүүд хэрэгжих болно. Хоёр орны найрамдал, хамтын ажиллагаа нь хоср талын ард түмний хүсэл сонирхолд бүрэн нийцэж байгааг тэмдэглэх учиртай.
Ард түмний амьдрал дээшилнэ
Засгийн газраас 2008 оны эцэс гэхэд орон нутгийн иргэдийн эрүүл мэндийг хамгаалах хүрээнд эрүүл мэндийг хамгаалах сүлжээг төгөлдөршүүлж тогтооно гэж амласан. Мөн 2010 оны эцэс гэхэд хөдөө орон нутгийн иргэдийн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог баталгаажуулж дундаж орлоготой иргэдийг найдвартай, чанартай, хямд өртөгтэй эрүүл мэндийн үйлчилгээгээр хангах болно гэж мэдэгдсэн байгаа.
Эрүүл мэндийн хамгааллын шинэчлэлийн бодлого анх 1992 оноос хэрэгжиж эхэлсэн. Мөн 2008 онд нийтийн боловсролын асуудалд үргэлжлэн анхаарч бүх нийтэд 9 жилийн боловсролыг үнэ төлбөргүй олгох хөтөлбарийг төгөлдөршүүлэх, улам хүртээмжтэй болгоход анхаарч ажиллана. Нитийг орон сууцжуулах асуудалд үргэлжлэн анхаарч хэд хэдэн томоохн төслийг энэ онд багтаан хэрэгжүүлэхээр тогтоод байгаа.
|