• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-22 10:08:37    
2010 он гэхэд орон нутгийн болон цаг эриний онцлогтой үндэстний боловсролын систем бүрдүүлнэ

Хятадын Олон Улсын Радио

      Өвөр Монголын Өөртөө Засах Район нь 2010 он гэхэд үндэстний цөөнхийн ард иргэдэд боловсролын шилдэг үйлчилгээ хангаж чадах орон нутгийн болон цаг эриний онцлог бүхий үндэстний боловсролын систем бүрдүүлэх зорилт тавин ажиллаж байна.

     Өвөр Монголын Өөртөө Засах Районы Засгийн газар саяхан үндэстний боловсролын ажлыг цаашид эрчимжүүлэх тухай мэдэгдэл нийтэлж, бүтэц зохистой, шинжлэх ухаанч, үр ашигтай удирдлагын тогтолцоотой үндэстний боловсролын системийг 3 жилд багтаан бүрдүүлж, үндэстний боловсролын ажил үйлсийн хөгжлийг бүх талаар ахиулна гэж тэмдэглэжээ.

     Үндэстний цөөнхийн хүүхдийн цэцэрлэгийн шатны боловсролыг идэвхтэй хөгжүүлэн, монголоор хэлээр хичээлж байгаа цэцэрлэгийн шатны боловсролыг албанаас эрхлэх болгож, цэцэрлэгийн бүх зардлыг орон нутгийн санхүүгээс хангана. Бас Монгол үндэстэн төвлөрөн суугаа хошуу, сяний төвүүд болон нөхцөл боломж бүрдсэн сум сууринуудад монголоор хичээллэхээр гол болгосон, албанаас эрхэлсэн хүүхдийн цэцэрлэг байгуулна гэж уг мэдэгдэлд тэмдэглэсэн байлаа.

     Үндэстний боловсролын 9 жилийн албан журмын боловсрол болон залуу идэрчүүдийн бичиг үсэн үл мэдэх байдлыг арилгах 2 үндсэн асуудлыг зохицуулж түүний үр дүнг батгаасан үндсэн дээр, монголоор хичээллэх өндөр зэргийн дунд сургуулийн боловсролыг бүх районы хэмжээнд түгээмэлжүүлэн, албан журмын боловсролын шатан дахь сурагчдад сурлагын тэтгэлэгийн мөнгө олгох дүрмийг бүх талаар хэрэгуүүлнэ. Бас монголоор хичээллэдэг анх дунд сургуулийг төгсгөөд дунд зэргийн мэргэжлийн сургуульд элсэгсдийг дунд зэргийн мэргэжлийн боловсролын шатан дахь сурагчдад улсаас үзүүлэх тэтгэлэгийн системд хамруулна. Монголоор өндөр зэргийн дунд сургууль төгсөөд уг районы их, дээд сургуульд шалган орсон оюутнуудад төлөх ёстой сурлагын төлбөрийг нь 20 хувиар бууруулж хөнгөлөлт үзүүлэх дүрэм хэрэгжүүлнэ гэж өөртөө засах районы Засгийн газрын энэ мэдэгдэлд бас тэмдэглэжээ.

      Үндэстний цөөнхийн их, дээлд сургуулийн бүх мэргэжлийн бэлтгэл ангийн боловсролыг нааштай хөгжүүлж, монголоор хичээллэх оюутнуудын элсэлтийн хүрээ хэмжээг жил дараалан тэлж өргөтгөн, Орчон, Эвэнки, Дагуур, Орос зэрэг үндэстний цөөнхийн оюутнуудад зориулан, үндэстний бүх мэргэжлийн бэлтгэл анги гаргах бөгөөд монголоор хичээллэх багш нарыг бэлтгэх тусгай мэргэжил суралцагсдаас сурлагын төлбөр авахгүйгээр боловсрол хүртээх дүрмийг юуны өмнө хэрэгжүүлэх гэж байгаа юм байна.