Төрийн зөвлөлийн байршуулалтын дагуу, 2008 оны 1-р сарын 1-ээс бүх Хятадын аж ахуйн нэгжиэс тэтгэвэртээ гарсан хүмүүсийн үндсэн тэтгэмжийн баримжааг өсгөлөө. Үүний улмаар аж ахуйн нэгжиэс тэтгэвэртээ гарсан 42 сая гаруй хүн ашиг хүртлээ.
Хөдөлмөр хамгааллын яамны өндөр насны даатгалын газрын даргын орлогч Инь Жи юань хэлэхдээ, аж ахуйн нэгжиэс тэтгэвэртээ гарсан хүмүүсийн үндсэн тэтгэмжийн баримжааг тухайн нутгийн тэтгэвэртээ гарсан хүмүүсийн сарын дундаж орлогыг 10% орчмоор өсгөж, бүх Хятадын аж ахуйн нэгжиэс тэтгэвэртээ гарсан хүмүүсийн сарын дундаж цалингийг 100 юань орчмоор нэмэгдүүллээ гэжээ.
Инь Жи юань хэлэхдээ, орон нутгуудийн эдийн засгийн хөгжлийн түвшин, цалингийн нэмэгдэл, барааны үнийн өсөлтийн хэмжээ адилгүй болохоор өндөр насны үндсэн даатгалын хангаж чадах хэмжээ болон банк санхүүгийн дэмжлэг үзүүлэх хүч чадал ч адилгүй тул орон нутгуудийн тэтгэлгийг өсгөсөн хэмжээнүүд ч адилгүй. Тэр мөртөө тэтгэвэртээ гарсан хүмүүсийн мөнгөний нэмэгдлийн хэмжээ ч адилгүй юм. Яагаад гэвэл үүнийг тэтгэвэртээ гарсан хүмүүсийн хураамж тушааж ирсэн он жил, ажилласан он жил, үндсэн даатгалын түвшин, нас жилтэй холбож тогтоох юм гэжээ.
Хөдөлмөр хамгааллын яамны бүртгэлээс үзэхэд, бүх Хятадын аж ахуйн нэгжиэс тэтгэвэртээ гарсан хүмүүсийн үндсэн тэтгэмжийн мөнгийг 2005 онд сарын дундаж орлого 714 юань байсныг 2007 онд нэмэгдүүлээд 963 юань болгосон байна. 2010 он гэхэд, бүх Хятадын аж ахуйн нэгжиэс тэтгэвэртээ гарсан хүмүүсийн сарын дундаж тэтгэмжийн хэмжээ 1200 юаниас давах юм байна.
Энэ удаагийн тохируулалтад 2007 оны сүүлчээс өмнө тогтоолын дагуу тэтгэвэртээ гарах бичиг баримтаа бүрдүүлээд аж ахуйн нэгжиэс тэтгэвэртээ гарсан хүмүүсийг тэтгэмжийг нь нийдэм өсгөх болон тусгайлан өснөх хүрээнд хамруулсан байна.
Инь Жи юань танилцуулж хэлэхдээ, 2007 оны сүүлчээс өмнө аж ахуйн нэгжиэс тэтгэвэртээ гарсан бүх хүний өндөр насны тэтгэлэгийг нийдэмд нь өсгөсний үндсэн дээр, аж ахуйн нэгжиэс тэтгэвэртээ гарсан ажлын өндөр зэрэгтэй, шинжлэх ухаан техникийн ажилтад, шинэ Хятад улс байгуулагдахаас өмнө ажилчин байсан хүмүүс, үйлдвэр худалдаа эрхэлж байсан хүмүүс болон 1953 оноос өмнө ажилд ороод эрт тэтгэвэртээ гарсан хүсүүс, өндөр насны үндсэн тэтгэмжийн хэмжээ харьцангуй бага хүмүүсийн мөнгийг зохих хэмжээгээр өсгөлөө гэжээ.
Аж ахуйн нэгжиэс тэтгэвэртээ гарсан хүмүүсийн үндсэн тэтгэмжийн баримжааг өсгөсөн нь сайн хэрэг юм. Гэвч хүмүүсийн мөнгийг чирэгдүүлэхээс хэрхэн сэргийлэх асуудлыг зохицуулах талаар хүмүүс маш их анхаарч байна.
Инь Жи юань танилцуулж хэлэхдээ, хүмүүсийн мөнгийг чирэгдүүлж байсан асуудал голдуу 1997 оноос өмнө тэтгэвэрийн мөнгийг аж ахуйн нэгж хариуцан олгож байсан үед гарч байсан юм. Энэ тухайд төрийн зөвлөлөөс тодорхой тогтоол гаргаж, аж ахуйн нэгжүүд алхам алхамаар түргэхэн нөхөн олгож, түүнд нь орон нутгийн засгийн газрууд хяналт шаардлага тавихыг шаардсан юм гэжээ.
Өнөө аж ахуйн нэгжиэс тэтгэвэртээ гарсан хүмүүс болон төсвийн байгууллагаас тэтгэвэртээ гарсан хүмүүсийн орлогын зөрөө нэлээд их байна. Аж ахуйн нэгжиэс тэтгэвэртээ гарсан хүмүүсийн өндөр насны тэтгэлгийн хэмжээг улс орноос олон удаа өсгөлөө. Энэхүү зөрөөг багасгаж чадах эсэх талаар хүмүүс маш их анхаарч байна.
Инь Жи юань танилцуулж хэлэхдээ, аж ахуйн нэгжиэс тэтгэвэртээ гарсан хүмүүс болон төсвийн байгууллагаас тэтгэвэртээ гарсан хүмүүсийн орлогын зөрөө нэлээд их байгаа талаар сүүлийн жилүүдэд хурц тусгагдаж байна. энэ асуудал бол олон жилийн туршид хурамдсан зүйл тул аажмаар зохицуулах чухалтай юм. Төр засгаас энэ удаа авсан бодлогоос аваад үзэхэд аж ахуйн нэгжиэс тэтгэвэртээ гарсан хүмүүсийн өндөр насны тэтгэлгийг нэлээд ихээр нэмэгдүүлсэн болохоор зөрөө аажмаар багасч байна гэжээ.
|