Английн Ерөнхий сайд Г.Бровн 21-ний өдөр Энэтхэгт хийсэн айлчлалаа өндөрлүүлэв. Хоёр орны засгийн газар мөн 21-ний өдөр хамтарсан мэдэгдэл нийтэлж, хоёр орон олон салбарын хамтын ажиллагаагааг цаашид түргэтгэж, хоёр орны хоорондын стратегийн хамтын ажиллагааны түншлэлийн харилцааг бэхжүүлэн гүнзгийрүүлэхээр чармайна гэж тэмдэглэв.
Хамтарсан мэдэгдэлд тэмдэглэхдээ, хоёр орны эдийн засгийн харилцаа эрчимжин, үлэмж олон энэтхэг иргэд Англид цагаачлан нутаглах болсноор хоёр орны харилцаа тогтвортой хөгжиж байна. Өнгөрсөн таван жилд, хоёр талын худалдааны хэмжээ 2 дахин нэмэгдэв. Англи нь өнөө Энэтхэгийн гурав дахь том хөрөнгө оруулагч орон болж, Энэтхэг нь ч Английн хамгийн том хөрөнгө оруулагч орон болсон байна. Хоёр орны эдийн засгийн харилцаа өдөр ирэх тутам боловсронгуй болж байна гэжээ.
Хоёр орны Ерөнхий сайд мөн 21-ний өдөр хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, хоёр орны харилцааны хөгжлийг бодитойгоор түргэтгэхийн төлөө, хоёр тал боловсрол, шинжлэх ухаан техник, худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг салбар дахь хамтын ажиллагаагаа түрүүлэн хөгжүүлнэ гэжээ. Бровн хэлэхдээ, үнэндээ хоёр орон IT, амь насны шинжлэх ухаан, техник, тэргүүний аж үйлдвэр, дэд бүтэцийн байгуулалт , эрчим хүч, эмчилгээ эрүүл мэнд, хөдөө аж ахуй, их дээд боловсрол зэрэг салбарт хамтран ажиллах өргөн их нөөц хүчин ба орон зайтай юм. Хоёр орны аж ахуйн нэгжүүд өнөө 10 тэрбум ам.долларын хамтын ажиллагааны төслөөр бизнес хэлэлцээ хийж байгаа бөгөөд удахгүй хэлэлцээр тохиролцох боломжтой байна гэжээ. 21-р зуунд өөртөө итгэлтэй Энэтхэг болон өөртөө итгэлтэй Англи нь цөмөөрөө хоёр талын эрх тэгш хамтын ажиллагаанд ашиг хүртэх болно гэж тэрээр бас илэрхийлэв. Ойрын гурван жилд Энэтхэгийн эдийн засгийн хөгжлийг түргэтгэх, ядуурлыг бууруулах тэрчлэн эрүүл мэнд боловсролын ажил үйлсийг хөгжүүлэхэд нь 1 тэрбум 600 сая ам.долларын хөгжилд дэмжих тусламж олгоно гэж Бровн 20-ны өдөр мэдэгдэв.
Эдийн засгийг гүнзгийрүүлэн хөгжүүлэхэд тус дөхөм үзүүлэхийн тулд Энэтхэг, Англи хоёр орон дээд боловсролтой багш бэлтгэн хүмүүжүүлэх төслийн ойлголцлогын меморандумд гарын үсэг зурж, боловсролын салбар ялангуяа англи хэлний боловсолын салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлж, ажилтдын хэлхээ холбоо, солилцоонд тус дөхөм үзүүлсэн байна.
21-ний өдөр Энэтхэгийн үйлдвэр худалдаачдын салбарын зүтгэлтнүүдийн өөрт нь зориулан хийлгэсэн өглөөний зоог дээр Гордон Бровн үг хэлж, олон улсын валютын сан, Дэлхийн банк, наймын бүлэг зэрэг олон улсын байгууллагуудад өөрчлөлт хийж, Азийн өөдлөн хөгжиж байгаагаас болсон шинэ байдалд зохицуулахыг уриалсан байна.
Энэтхэгт хийсэн айчлалын хугацаандаа Гордон Бровн болон Энэтхэгийн ерөнхий сайд Манмохан Шингхтэй цаг агаарын өөрчлөлт, терроризмтэй хамтран тэмцэх, Пакистаны байдал, Мьянмарын асуудлаар санал бодлоо солилцсон байна. Ялангуяа терроризмтэй тэмцэх талаар мэдээллийн солилцоогоо цаашид эрчимжүүлж, арга туршлагаа хамтаар ашиглан эдэлж, хоёр талын зам суваг, олон талын хүрээ хэмжээнд терроризмын эсрэг тэмцлээ хамт өрнүүлэх талаар хоёр орон санал нэгдсэн байна. Олон улсын үйл хэрэгт Энэтхэг нэн их үүрэг гүйцэтгэхийг дэмжиж, банкны үйл ажиллагааны онцгой ажлын хэсэгт Энэтхэгийг элсүүлэхийг дэмжиж байгаагаа Гордон Бровн дахин нотолжээ. \Орчуулсан Баясгалан, Урангоо хянасан Буян/
|