• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-22 15:41:23    
Бээжин хот түүх соёлын дурсгалт зүйлсээ хамгаалж бий

Хятадын Олон Улсын Радио

      Сайн байцгаана уу? Эрхэм хүндэт вибсайт ашиглагчид аа. Бээжин хот бол даян дэлхийд түүх соёлын дурсгалт зүлйсээрээ гайхуулсан хотуудын нэг төдийгүй, орчин цагийн хөгжлийнхөө хурдаар бусад улс орнуудын анхаарлыг зүй ёсоор татаж буй өнөө цагийн цэцэглэн мандаж байгаа улсуудын нийслэлийн нэг яахын аргагүйй мөн. Хүн төрөлхтний туулж өнгөрүүлсэн он жилүүдийн түүхийн үнэт дурсгалыг ирээдүй хойчдоо уламжлан өвлүүлэхийн тулд Бээжин хотын Засгийн газар түүхэн дурсгалт зүйлс хийгээд эртний гэр хорооллын өнгө төрхийг өнөөгийн соёл иргэншилт хотынхоо дунд эрт дээр цагийнхаар нь хадгалан үлдэж байна. Тиймээс хорлбогдох байнгууллагаас эртний гэр барилгад нэг удаагийн их засвар, сэргээн өөрчлөх ажил хийсэн байна.

      Бээжин хотын зураг төслийн комисс , Бээжин хотын барилгын зөвлөл болон Бээжин хотын түүхэн дурсгалт зүйлсийн ажил хариуцсан газар хамтран Бээжин хотын эртний барилгыг засаж хамгаалах 2008 оны төслийг нийтэлсэн байна. Уг төслийн дагуу, Бээжин хотын засгийн газар нь 1 тэрбум юаниар санхүүжүүлж,, 1949 онд Бүгд Найрамдах Хятад Ард Улс байгуулагдсанаас хойшхи хамгийн их өргөн хүрээтэй сэлбэн засах болон өөрчлөн хамгаалах ажлыг өрнүүлж байна. Бээжин хотын байгуулалтын комиссын орлогч дарга Жан Жямин хэлэхдээ:

     " 2008 онд 40 зурвас гудамж зээлийг засан, 1400 гэр байшинд өөрчлөлт оруулж, хамгаалалтын хүрээнд байгаа чухал зээл гудамж, гэр байшин, үзэмжит раионы эргэн тойронд засалт өөрчлөлт оруулахын зэрэгцээ, түүхэн дурсгалт зүйлсийг хамгаалан, гэр байшингийн аюулгүйн эрсдэлийг арилган, оршин суугчдын амьдралын орчин ахуйн нөхцөлийг сайжруулахаар Бээжин хотын засгийн газар шаардлага тавьсан байна. Энэхүү ажил нь өнгөрсөн онд нэгэнт эхэлсэн бөгөөд энэ ондоо багтааж үндсэндээ дуусгах болно" гэжээ.

      Бээжин хот нь 800 гаран жилийн түүх соёлтой байж, хотын төвд байрлаж байгаа эртний хааны хот нь 60 гаруй хавтгай дөрвөлжин километр талбайтай. Үүнд нь их олон эртний зээл гудамж, дөрвөлжин хашаат байшин зэрэг багтаж байна. Эдгээр зүйл нь Бээжингийн түүх соёлын охь нь байж, мөн Бээжин энэхүү эртний нийслэлийн түүхэн өнгө төрхийн төвлөрөн харуулж байгаа бүс юм. Үүний зэрэгцээ өмнө дурдсан тэдгээр зээл гудамж, дөрвөлжин хашаат байшин нь оршин суугчдын орчин үежсэн амьдралын шаардлага хэрэгцээтэй зохицохгүй болсон бөгөөд аюулгүйн эрэсдэл ихтэй болсон юм.

      Бээжин хотын түүхэн дурсгалт зүйлсийг хамгаалахын тулд, Бээжин хотын засгийн газар нь "Аюулгүйн эрсдэлийг урьдаар арилган, сэлбэн засахаар голлуулан, хотын дүр төрхийг сайжруулан, зохих хэмжээний тархаалт хийх" гэдэг хуучин хотод засал өөрчлөлт оруулохыг жолоодох зарчмыг дурдсан бөгөөд, 2005 оноох эхлэн, жил тутамд 580 сая юань зарцуулан, энэхүү ажлыг дэмжиж байна.

      Бээжингийн хуучин хотын өнгө төрхийг хамгаалахын төлөө, Бээжин хотын барилгын зөвлөл болон олон холбогдох байгууллага нэгж хамтран "Бээжингийн эртний гэр барилга, зээл гудамжинд засвар өөрчлөлт оруулах техникийн удирдамж"-ийг боловсруулан тогтоож, энэ удаагийн засвар өөрчлөлт оруулах ажил нь уг техникийн удирдамжийг чанга баримтлах хэрэгтэй гэсэн байна. "уул дүр төрхийг нь хадгалан, уламжлалт янз хэлбэрийг нь хамгаалах" гэдгээр зарчим болгон, голдуу хуучинтай нь адил барилгын материалыг хэрэглэн, уул дүр төрх, уул бүтэц зэргийг нь хамгаалан үлдэхийг зорьсон юм байна.

      Эрхэм хүдэт вибсайт ашиглагчид аа, өнөөдрийн тусгай булангаараа та бүхэнд Бээжин хот эртний дурсгалт зүйлсэд засвар өөрчлөлт оруулж байгаа талаар танилцууллаа. Та бүхний анхаарал хандуулсанд баярлалаа./Хүчит бичив/