• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-22 17:36:34    
Хятад улс энэ онд үйлдвэрлэлийн аюулгүй байдлын салбар дахь нууц аюулаас сэргийлэх эрч хүчээ нэмнэ [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      2008 он бол Хятад улсын Засгийн газраас тогтоосон, үйлдвэрлэлийн аюулгүй байдлын салбар дахь "Нууц аюулаас сэргийлэх жил" юм. Үүнтэй холбогдуулан, Хятадын үйлдвэрлэлийн аюулгүй байдлын хяналт, удирдлагын байгууллагууд энэ онд үйлдвэрлэлийн аюулгүй байдлын салбар дахь нуц аюулаас сэргийлэн засах ажлаа эрчимжүүлж, бүх Хятадын хэмжээнд үйлдвэрлэлийн аюулгүй байдлын тогтуунаар цаашид сайжирхад тус дөхөм үзүүлнэ гэж Хятадын Үйлдвэрлэлийн Аюулгүй Байдлын Хяналт, Удирдлагын Үндэсний Ерөнхий Газрын дарга Ли И-жүн 22-ын өдөр Бээжинд илэрхийлжээ.

      22-ын өдөр Хятадын төрийн зөвлөлийн Хэвлэл мэдээллийн албын хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Ли И-жүн хэлэхдээ, сүүлийн жилүүдэд Хятадын үйлдвэрлэлийн аюулгүй байдлыг хангах ажил үргэлжлэн сайжирч байгаа боловч бас бага бус асуудлууд оршсоор байна. 2007 онд гарсан хэд хэдэн осол эндлийг шалгах явцдаа тэдгээр осол эндэл гарсны гол шалтгаан нь зарим зууч байгууллага, хяналтын байгууллага хариуцлагагүй ажиллаж, аюулгүйн ажлын удирдлагын эмх замбараа алдагдсан явдал байсныг илрүүлж мэдсэн байна. Тэдгээр нууц аюулыг сэргийлэн засах нь энэ оны ажлын гол тал болно гэлээ.

     "Онц их осол эндэл гарахад хүрүүлж байгаа шалтгаан нь хамгийн ноцтой нууц аюул юм. Энэ он бол үйлдвэрлэлийн аюулгүй байдлын салбар дахь нууц аюулыг сэргийлэн засахаар Хятадын Төрийн Зөвлөлийн дэргэдэх Үйлдвэрлэлийн аюулгүй байдлын хорооны тогтоосон жил юм. Бид ихээхэн хүчин чармайлт гаргаж байгаад нууц аюулыг илрүүлэн арилгаж, онц их осол эндэл гарахаас шуурхай сэргийлэн түүнийг хориглон зогсоож, бүх Хятадын үйлдвэрлэлийн аюулгүй байдлын цаашид тогтуунаар сайжрахад тус дөхөм үзүүлж, ард иргэдийн амь нас, эд хөрөнгийн аюулгүй байхыг баталгаажуулах хэрэгтэй" гэж Ли И-жүн тэмдэглэжээ.

      Ли И-жүн цааш нь хэлэхдээ, 2003 оноос хойш, Хятадын үйлдвэрлэлийн аюулгүй байдлын хүрээн дэх осол аваар буурах хандлагатай болов. 2007 онд Хятадын үйлдвэрлэлийн аюулгүй байдлын хяналт, удирдлагын байгууллагууд хяналт, удирдлагаа чангатгаснаар, 2007 онд гарсан үйлдвэрлэлийн аюулгүй байдлын осол аваарын хэмжээ нь 2002 оныхоос 33 шахам хувиар буурч, осолд эндсэн хүний тоо ч 27 гаруй хувиар байна гэлээ. Үүний зэрэгцээ, тэр бас хэлэхдээ, 2007 онд ослын нийт тоо мөн нэлээд их байж, онц их ослыг бас үр ашигтай тогтоон барьж чадаагүй байна гэжээ.

      Хятадын Хянан Шалгах Яамны орлогч сайд Ван Вэй мэдээ нийтлэх хурал дээр хэлэхдээ: сүүлийн жиүүдэд Хятадад гарсан аюулгүйн үйлдвэрлэлийн эндэл осол нь олон шалтгаантай юм. Үүнд аж ахуйн нэгжүүд аюулгүйн талын үзэл ухамсар дор, удирдан хамааралт сул дорой, дүрэм тогтоол зөрчиж ажиллах асуудал оршиж байна. 2008 онд Хятадын Хяналт Шалгалтын Яамнаас энэ талын асуудлыг сэргийлэн засах эрч хүчээ нэмэгдүүлнэ.

      Хятадын Хянан Шалгах Яам онц их ослын хэрэгт шалгалт хийж шийдэхэд идэвхтэй оролцсоны зэрэгцээ, хяналт шалгалтын үүрэг хариуцлагаа нухацтай хэрэгжүүлж, аюулгүйн хариуцлага хүлээлгэхийг шаардаж, хууль дүрэм зөрчсөн үйл ажиллагааг чанд шалган байцааж, үйлдвэрлэлийн ослын ард нуугдаж байсан нэг бүлэг удирдах боловсон хүчний хариуцлага алдсан, албан тушаалтан болон бизнесмен сэм сүлбээлдэн үйлдсэн хэргүүдийг шалган илрүүлж шийтгэсэн байна. Аюулгүйн үйлдвэрлэлийн салбар дахь хууль дүрэм зөрчсөн үйл ажиллагаанд хариуцлага хүлээлгэх хүчийг эрчимжүүлж, аюулгүйн үйлвэрлэлийн байдал тогтвортой сайжрахад тус дөхөм үзүүлж, ард иргэдийн амь нас эд хөрөнгийн аюулгүй байдлыг баталгаажуулж, нийгмийн эв нэгдэлтэй тогтвортой байдлыг хамгаалахаар сулрашгүй хүчин чармайлт гаргана гэжээ. \Баясгалан, О.Дарамбазар орчуулж, Буян хянав\