Сурвалжлагч: Хүндэт сонсогчидээ, Солонго нэвтрүүлгийн Найрамдлын Элч энэ цагийн ярилцлагаар Хятадын Шинжлэх Ухааны Академийн үндэстэн болон Хүн Судлалын Газрын доктор эрдэмтэн Бао шэньли гуайг уриад байна.
Сурвалжлагч: та сайн байна уу?
Бао шэньли: заа сайн байна уу?
Сурвалжлагч: та манай сонсогчид өөрийнхөө тухай, өөрийнхөө судалгааны тухай товч танилцуулах уу?
Бао шэньли: би бол сүүлийн жилүүдэд Хятад Улсын НШУ-ны Академийн Үндэстэн болон хэл судлалын хүрээлэнд төв Азийн үндэстний асуудал, монгол судлал, нүүдэлчдийн соёл иргэншлийн тухай өөрийн судалгааны ажлаа явагдуулж байгаа юм.
Тэгээд сүүлийн хэдэн жилд Монгол улстай, Монгол улсын Шинжлэх Ухааны Академийн нүүдэлчдийн нүүдэл соёл иргэншлийн судалгааны хүрээлэнтэй хамтран ажиллаж байна. Энэ нь Монгол улс болон манай улсын хоорондоо таван жилийн гэрээ тогтоод хамтран ажиллаж байгаа юм. Манай судалгааны сэдэв бол Хятад Улс болон Монгол Улсын хили дамжсан нүүдлийн соёлыг харицуулж судлах чиглэлээр ажиллаж байна. Энэ ажил нь 2005-онд эхлээд 2006-онд хамгийн анх хоёр талын эрдэмтэдийн хамтарсан хээрийн шинжилгээ явагдсан юм. Тэгээд 2006-онд бид Монгол Улсын Хөвсгөл Аймгийн Цаатан гэдэг Туваа үндэстэн, Туваа ястнуудын амьдрал, ерөнхий байдлыг очиж ойлгож үзсэн бөгөөд тэндээс тоо баримт, зураг, ярилцлага, сурважлага авсан юм. Дахин манай улсын Өвөр Монголын Хайлаар нутгийн Эвээнк үндэстны цаа буга малжиж байгаа байдлыг харицуулж судалсан юм. Энэ тухай манай хоёр улсы зарим эрдэмтэд олон ном зохиол бичээд өөрийн зохиол бүтээлдээ манай судалгааны үр дүнг багтаасан байна. 2007- онд бид Монгол Улсын Ховд Аймгийн Манхан сум зэрэг хэдэн сумаар явсан бөгөөд Хятадын Шинжян мужийн Бор Тал, Ховог-Сайр зэрэг монголчуудын төвөлрөн суугаа газруудаар явсан байна. 2007-оны гол ажил бол Баруун Монголчуудыг харицуулж судлах, жишээлбэл, Ховдод төвлөрөн сууж байгаа Захчин Монгол болон Шинжянаас 40-өөд оны үед нүүдэлж очисон нэг бүлэг Торгуудчуудын амьдралын байдал болон тэдгээрийн зан заншил, шашин шүтлэг, хэл яриа зэргийг нарин ойлогосон байна. Мөн ч Хятадын Шинжян нутгийн Бор Тал, Ховог Сайрд аж төрдөг Захчин болон Торгуудчуудын нутгаар сар гаруй явсан юм. Сүүлийн хоёр гурван жилийн хамтарсан ажиллагаагаар дамжаад бид олон талын матриалыг цуглуулж, цаашид хамтран судлахад бат бэх суурь болсон байна. Мөн ч хоёр улсын эрдэмтэдийн хоорондох харьцааг зузаатган, хоёр улсы нөхөрсөг харьцааг бэхжүүлэхэд сайн нөлөө болон юм.
Манай энэ таван жилийн төсөл нь нэгэнт хоёр жил өнгөрөөд байна. Үлдэсэн гурван жилдээ түрүүчийн хоёр жилийнхээ суурь дээр улам нэг алхам сайн судалгааны үр дүнд хүрхээр чармайж байна. Одоо манай ажиллаж байгаа гол зорилго бол үнэндээ нэг үндэстний хөгжилтийн замыг хайж байна. Манай иймэрхүү судалгаагаар дамжиж байгаад нэг үндэстний өөрийнхөө нутаг, байгальтай зохицож байгаад ямар шүү хөгжилтийн замыг сунгаж чадвал тэр нэг үндэстний алс ирээдүй, нэн сайхан хөгжэхийг баталж чадна гэдгийг бид бол гэрч баримт эрж байна шүү дээ. өөр өөрийн сайнтай тал болон хүрэлцэхгүй тал байна, ийм байдлыг бол эрдэм шинжилгээний үүднээс үзэж байгаад харицуулж судлах чухалтай.
Сурвалжлагч: тэгээд одоо эцэст нь энэ тухай бас ном хийх байх аа?
Бао шэньли: ном хийнэ. Нэн төслөө жил бүр Хятад, Монгол хэлээр тайлан бичиж харилцан солилцож, таван жилийн эцэст Хятад, Монгол, Англи хэлээр бичигдсэн төслийнхөө тухай хоёр иж том хэлбэрийн ном гаргах бэлтгэл ажлаа хийж байна. Мөн ч 2008-ны төслөө бэлтгэж байгаа. 7,8,9 сарын үед бас л хээрийн шинжилгээндээ гарна, хамгийн сүүлийн хоёр жил бол бүр судлгааны ажил болно. Энэ байдал нь манай хоёр талын Академын дэмжилгийг их хүртэж байгаа учираас бидний хамтын чармайлгаар манай ажил их сайхан явагдна байх гэж итгэж байна.
Сурвалжлагч:ингээд танай ажилд амжилт хүсъе, та олон удаа Монголд очиж, биерээ судалгаанд оролцож байсны хувьд Монголын байгаль, хөгжил цэцэглэлийг харсан байх, ингээд ярилцлагыхаа эцэст манай Монголын сонсогчид зориулж юу хэлмээр байна.
Бао шэньли: миний хувьд Монгол улсын сүүлийн хэдэн жилийн хөгжилтийг хараад сэтгэл их өндөр байна, Монгол улс нь түргэн хөгжилттай саруул ирээдүйтай байхад итгэж байна.
|