• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-23 16:57:05    
Аюулгүйн зөвлөлийн шинэ тогтоолын төслийн талаар нийтлэг ойлголтонд хүрэв

Хятадын Олон Улсын Радио

      Америк, Орос, Хятад, Англи, Франц зэрэг НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын таван гишүүн орон болон Германы Гадаад хэргийн сайд нар 22-ны үдээс хойно Герман Берлинд хуралдаж, Ираны цөмийн асуудлыг авч хэлэлцэв. Германы Гадаад хэргийн сайд Франк-Валтер Стейнмейр хурлын дараа хэвлэлийн бага хурал дээр хэлэхдээ, Ираны цөмийн асуудлаар зургаан орны гадаад хэргийн сайд нар мөн өдөр Аюулгүйн зөвлөлийн шинэ тогтоолын төслийн гол агуулгаар нийтлэг ойлголтонд хүрсэн байна гэжээ.

     Стейнмейр хэлэхдээ, Герман, Франц, Англи гурван орон хамтран энэ тогтоолын төслийг Аюулгүйн зөвлөлд дэвшүүлсэн бөгөөд Аюулгүйн зөвлөл нь ирэх хэдэн долоон хоногт энэ төслийг авч хэлэлцэх болно гэжээ.

      Хятадын Гадаад хэргийн сайд Ян Жечи хурал дээр хэлэхдээ, цөмийн зэвсгийг түгээн дэлгэрүүлэхгүй байх олон улсын тогтолцоог хамгаалан, дипломат хэлэлцээгээр Ираны цөмийн асуудлыг эв зүйгээр зохицуулж, Дундад дорнодын бүс нутгийн энх тайван, тогтвортой байдлыг хамгаалах нь олон улсын хамтын нийгмийн ашиг сонирхолд нийцэж байгаа юм гэжээ.

      Харин Ираны засгийн газрын төлөөлөгч Голдам-Хоссейн Елхам мөн өдрийн хурал эхлэхээс өмнө үг хэлж тэмдэглэхдээ, Ираны ард түмэн өөрийн хуулиар тогтоосон эрхийн хүрээндээ ажиллаж байна, Уг хурлаар батлагдаж мэдэх шинэ хориг арга хэмжээ нь Ираны үйл ажиллагаанд ямар ч нөлөө болохгүй гэжээ. /Хүчит орчуулж, Цэцэн хянав /