• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-23 19:21:38    
"Бээжин - 2008 олимп дээр уулзацгаая" мэдэлгийн уралдаан нь сонсогч олны сонирхолыг татаж байна

Хятадын Олон Улсын Радио

    ХОУР 2007 оны 11-р сарын 1-ний өдрөөс эхлэн радио сонсогч болон сүлжээ ашиглагчдынхаа дунд "Бээжин-2008 Олимп дээр уулзацгаая" мэдлэгийн асуулт хариултын уралдааныг заралсан билээ.

    Энэ уралдаан нь Хагас жилийн турш үргэлжлэх болно. уралдаан нь дөрвөн цуврал мэдээлэлээр бүрэлдэж, 8 асуултын сэдэвтэй байгаа. Тухайлбал: "Бээжингийн олимпын бэлтгэл ажлын явц" , "Бээжингийн олимпын наадмын уриа болон бэлгэдэл" , "Бээжингийн олимпын цэнгэлдэх" , "Бээжингийн олимпт туслалцаа үзүүлэгч хотууд" зэрэг болно. Бид хариултаа ирүүлсэн сонсогчдын дотроос эхний гурван байр болон тусгай байр эзлүүлж, тусгай байр эзэлсэн сонсогчийг уралдаан дууссаны дараа 2008 оны 6-р сард Бээжин хотноо урин айлчлуулж, олимпын наадам болох биеийн тамир спортын ордон талбайтай танилцуулах, Хятадын нэрт тамирчидтай уулзуулах зэрэг арга хэлбэрээр сонсогчдоо Бээжингийн олимпын эцсийн шатны бэлтгэл ажилтай бодитой танилцуулах болно.

    Уг уралдааныг зарлан явуулснаас хойш, бид дэлхийн өнцөг булан бүрийн монгол хэлтэй сонсогчдоосоо олон хариулт авсан юм. Мэдэлгийн уралдаан маань олимпийн жилд олимпийн сэдэвтэй явагдаж байгаа болохоор спорт сонирхогч, олимпийг дэмжигч үй олон сонсогчид их идэвхтэй оролцож байгаа юм. Зарим нь биндий вэб сайтаас уралдааны талаарах мэдээллүүдийг уншиж хариултаа мэйлээр ирүүлсэн байнаа. Зарим нь бас харааг сэргээж, харцыг баясгах олон сайхан зураг хавсаргасан хариултаа захидлаар ирүүлсэн билээ. Монгол улсын Юй Цай сургуулийн хятад хэл сурч байгаа хүүхдүүд 8 асуултын хариултыг ханзаар цэвэр тод бичиж, хажуугаар нь цагаан хэрэм, олимпийн "шувууны үүр" цэнгэлдэх хүрээлэн, "усан шоо" цогцолбор тэрчлэн олимдийн бэлгэдэл таван фү ва хүүхэлдэй, таван цагриг, гал бамбар гэхчлэн хятадын түүх соёлтой холбоотой, олимптой холбоотой зүйлийг хөөрхөн сэтгэж зурсан байна. Хариултаа ирүүлсэн эдгээр халуун сэтгэлтэй сонсогч нартаа бид гүн талархал дэвшүүлж байна. Мөн бусад сонсогчдоо гэж хэлхэд 2008 оны Бээжингийн олимп дээр уулзах алтан боломжийг алдахгүйн тулд хариултаа амжуулж ирүүлэхийг бид урьж байна.