
Берлинд Ираны асуудлаархи 6 орны гадаад харилцааны сайд нарын хуралд оролцож байгаа Хятадын ГХЯ-ны сайд Ян Жечи болон Америкийн төрийн нарин бичгийн дарга Кондолиса Райс 23-ны өдөр хэлэлцээ хийж, Хятад Америкийн харилцаа, Солонгосын хойгийн цөмийн асуудал, Ираны цөмийн асуудал зэрэг бүс нутаг, олон улсын асуудлаар санал бодлоо солилцсон байна.
Ян Жечи хэлэхдээ, энэ он бол Хятад Америкийн харилцааны зангилаа болсон нэг жил болно. Хоёр талаараа хоёр орны тэргүүн нарын тохиролцсон чухал нийтлэг ойлголтыг хянамгай найдваржуулж, дээд хэмжээний харилцан айлчлалаа баталж, олон салбар дахь хэлхээ холбоо хамтын ажиллагаагаа өргөтгөн, олон улс бүс нутгийн том том асуудлаархи зөвшилцөл зохицуулалтаа эрчимжүүлэн, Америкийн сонгуулийн улс төрийн хүчин зүйлд нөлөөлөгдөхгүй байж, Хятад, Америкийн бүтээлч хамтын ажиллагааны түншийн харилцааны тогтвортой эрүүлээр хөгжихийг батлах хэрэгтэй гэжээ.
Тайваний асуудлаар Ян Жечий хэлэхдээ, Тайваний байдал маш хүнд болоод байна. Чэнь Шүйбянь Тайвань НҮБ-д элсүүлэх олон нийтийн санал хураалт хийх ажиллагааг баримталж, Тайваний хоолойн энх тайван тогтвортой байдал, Ази номхон далайн аюулгүй байдалд заналхийлэл өдөөлөг болж байна гэжээ.
Америк, Хятадын харилцаа сайхан хөгжиж, хоёр талын олон салбар дахь хамтын ажиллагааг эрчимжүүлэх нь хоёр орны хамтын ашиг сонирхолд нийцэж байна гэж Кондолиса Райс тэмдэглээд Тайваний эрх баригчид НҮБ-д элсүүлэх тухай санал хураалт хийхийг эрс эсэргүүцэж байгаа АНУ-ын байр суурийг дахин нотолж, Америкийн тал нэг Хятадын бодлогоо эрс хэлбэрэлтгүй хэрэгжүүлэх болно гэж илэрхийлжээ. \Гэрэлт орчуулж, Баясгалан хянав\
|