Нутаг дэвсгэр: 266000 хавтгай дөрвөлжин км.
Хүн ам: 2005 оны байдлаар 270 мянга, оршин суугчид нь Арабчууд болон Барбарчууд. Араб хэл болон Испани хэлээр яридаг. Лалын шашин шүтдэг.
Нийслэл: Эль-Айюн.
Ерөнхий байдал: Африкийн баруун хойд хэсэгт оршиж, умраш Мароккотой хөршилж, зүүн болон өмнө талаараа Алжир, Мавританитай хиллэж, баруунш Атлантын далайд тулж, нийт бараг 900 км урт тэнгисийн эргийн шугамтай. Нутгийн ихэнх нь элсэн цөл болон цөлөрхүү бүс байж, халуун бүсийн элсэн цөлийн цаг ууртай. Баруун хэсгийн тэнгис дагуу нутаг нь чийглэг, зүүн өмнөд өндөрлөг нь ган хуурай. Дотор газрын агаарын хэм нь 11 – 14 хэмийн зөрөөтэй.
Манай эрний 7-р зуунд Арабчууд энэ нутагт оржээ. 15-р зууны дунд үеэр Португаличууд түрэмгийлэв. 19-р зуунд Испаничууд цөмрөлт хийж, 1886 онд баруун Сахарыг "ивээгч нутаг"-аа болгож, 1958 онд гадаад муж болгов. Испанийн колонийн ноёрхол нь Алжир, Марокко,
Мавританигийн эсэргүүцэлд учрав. 1973 оны 5-р сард Сениет-Эль-Хамра, Рио-де-Орог Чөлөөлөлхийн төлөө Ардын Фронт нам байгуулагдаж, зэвсэгт тэмцлээр баруун Сахарын тусгаар тогтнолыг биелүүлхээр шийдвэрлэв. 1975 оны 11-р сард Мароккогийн 350 мянган сайн дурынхан баруун Сахарт оров. Мөн сард Испани, Марокко, Мавритани гурван орон "Мадридийн хэлэлцээр" байгуулж, Испани 1976 оны 2-р сарын 26-ны өдөр баруун Сахараас гархаар тогтоов. Марокко болон Мавритани тэр даруйд нь баруун Сахарыг хуваан захирах хэлэлцээр байгуулж, Мароко нь хойд хэсгийн 170 мянга гаруй хавтгай дөрвөлжин км нутгийг эзэлж, Мавритани нь өмнөд хэсгийн 90 мянган хавтгай дөрвөлжин км нутгийг эзлэв.
Баруун Сахарыг Марокко, Мавритани хуваан захирхыг Алжир эсэргүүцэж, Сениет-Эль-Хамра, Рио-де-Орог Чөлөөлөлхийн төлөө Ардын Фронт нам нь 1976 оны 2-р сарын 27-ны өдөр Арабын Бүгд Найрамдах Ардчилсан Сахар Улс тунхаглан байгуулав. Түүнээс хойш Марокко, Мавритани хийгээд Сениет-Эль-Хамра, Рио-де-Орог Чөлөөлөлхийн төлөө Ардын Фронт нам хоорондын мөргөлдөөн тасраагүй үргэлжлэв. 1979 оны 8-р сард Мавритани нь баруун Сахарын эсэрг нутаг дэвсгэрийн шаардлагаа орхиж, баруун Сахарын дайнаас татан гарав. Марокко нь ингээд Мавританигийн эзэлж байсан нутгийг эзэлсэн бөгөөд байнга давшиж, 1987 он гэхэд баруун Сахарын бараг бүх нутаг дэвсгэрийг хяналтдаа авсан байна. Үүний зэрэгцээ баруунСахрт 2720 км урт хамгаалалтын хэрэм бариж, олон арван мянган цэргээ илгээсэн бөгөөд засаг захиргааны удирдах байгуулалага байгуулсан байна. \М.Цэцэн бэлэтгэв\
|