• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-24 16:09:11    
Оросын гадаад хэргийн сайд Оросын дипломат бодлогыг тодруулав [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      ОХУ-ын гадаад хэргийн сайд Сергей Лавров 23-ны өдөр Масквад 2007 онд Оросын дипломат харилцааны ололт амжилтад холбогдуулан хэвлэлийн бага хурал хийлгэж Оросын дипломат бодлогыг тодорхойлон өгүүлсэн байна.

      Сергей Лавровын хэвлэлийн бага хурал ОХУ-ын ГХЯ-ны хэвлэлийн төвийн хурлын танхимд 23-ны үдэд болсон байна. 2007 онд ОХУ нь Ираны цөмийн асуудал, Косовогийн статусын асуудал, дорнод Европт пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах систем байрлуулах, дундад дорнодын асуудал зэрэг бүс нутаг, олон улсын асуудлаар Америкийн ганц талын баримталсан дипломат бодлогыг эсэргүүцэж, олон ургалзтай дипломат бодлого баримталж, дипломат итгэлээ гүйцэд харуулсан байна. Сергей Лавров хэлэхдээ:

      Манай орон сүүлийн 8 жилд ерөнхийлөгч Путины удирдлагатайгаар төрийн тогтолцоогоо бэхжүүлж, эдийн засгаа орчин үеийн болгох тийш замнуулж, нийгмийн олон асуудлыг шийдсэн байна. олон улсын хамтын ажиллагаанд өргөн оролцсоноор төрийн аюулгүй байдал улам үр ашигтай баталгаажлаа. Орос түүхэн дээрээ анх удаагаа болж бүтэх талаас нь шийдвэр зоригтой, эдийн засгийн хүчин чадалтайгаар ийм олон асуудлыг зэрэгд нь шийдлээ гэж хэлж болохоор юм. Үүнд өнөө Орост нүүрлж байгаа олон улсын үйл хэрэгт нэн их хариуцлага хүлээх асуудлыг шийдэх явдал хамрагдаж байна гэжээ.

     Ираны цөмийн асуудлаар Сергей Лавров хэлэхдээ: ОУАЭХА-гаас Иранд дэвшүүлсэн 7 асуудлаас 3 нь шийдэгдсэн, үлдсэн асуудал нь гурав дөрвөн долоо хоногийн дотор шийдэгдэх ёстой. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн Ираны цөмийн асуудлаархи шинэ тогтоолын төсөл нь 6 орны гадаад хэргийн сайд нарын Берлинд тохиролсон буултын үр дүн юм. Шинэ тогтоолын төсөлд ОУАЭХА болон Иран хоорондын ажлын ахицыг ч бодож үзсэн юм. Иранд хатуу хориг арга хэмжээ авахыг тогтоогоогүй, зөвхөн Ирантай хийх хэлэлцээнд ОУАЭХА-ийн байр суурийг эрчимжүүлэхийн тулд юм гэжээ.

      НАТО зүүнш өргөжих асуудлаар Сергей Лавров хэлэхдээ: НАТО зүүнш өргөжих нь хүйтэн дайны зүйл болно. Бодитой аюулгүйн асуудлыг шийдэхэд нэмэр болохгүй юм. НАТО зүүнш өргөжих нь аюулгүйн талын гол шалтгаан байхгүй, бүхийл Европ районы аюулгүй байдлыг эрчимжүүлж чадахгүй. Харин үүний эсэргээр аюулгүйн адил бус хэмжээний шинэ зааг шугамын район бий болгох болно гэжээ.

     Орос улс дипломат бодлогоо боловсруулан тогтоохдоо дэлхийн олон туйлтай байхыг үндэслэл болгосон юм. Олон улсын үйл хэргийг зохицуулахад олон талт дипломат ажиллагаа нь улам чухал үүрэг гүйцэтгэж байна. Олон улсын стратегийн тогтвортой асуудлыг шийдэх нь Орос Америк хоорондын л хэрэг биш. Улс орнууд ялангуяа Европын орнууд оролцсон олон улсын стратегийн тогтвортой цар хүрээ тогтоож, хамтын аюулгүй байдлыг баталгаажуулах боломж тохиол бүрдэж байна. Иймээс Европын ердийн зэвсэгт хүчний гэрээнүүд, пуужингийн довтолгооноос эсэргүүцэн хамгаалах, дунд зайн тусгалттай пуужин асуудал зэрэг асуудлуудыг хэлэлцэхдээ нэн олон орныг ороцуулахыг Орос зорьж байна гэжээ.
2008 оны Оросын дипломат үүрэг зорилтын талаар Сергей Лавров хэлэхдээ:

      Энэ оны Оросын дипломат гол гол зорилтуудаас эн тэргүүнд бүхий л Европын аюулгүй байдлын хүрээ хэмжээг заавал өндөр үр ашигтайгаар өөрчлөн сайжруулах хэрэгтэй. Хүйтэн дайны сэтэхүйгээс ангижирч, орчин үеийн, нээлттэй Европын хамтын аюулгүйн тогтолцоо тогтооно гэжээ.
\Баясгалан орчуулж, Буян хянав\