• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-24 17:28:57    
Хятад улс эдийн засаг нь хэт түргэн хөгжихөөс сэргийлэх арга хэмжээнүүд авч байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      2007 онд Хятадын эдийн засаг 2006 оныхоос 11.4 хувиар өслөө. Энэ нь Хятадын эдийн засаг 5 жил дараалан 10 хувь юм уу? түүнээс давсан байдлаар хөгжлөө гэж Хятадын Статистикийн Үндэсний Газар 24-ний өдөр мэдэгдлээ. Уг газрын дарга Ше Фү-жань тун саяхан хэлэхдээ, 2007 онд улс ардын аж ахуй тогтвортой хэвээр түргэн хөгжлөө гэжээ. Үүний зэрэгцээ, тэрээр бас Хятадын эдийн засгийн хөгжлийн өнөөгийн явцад түргэвтэр байдлаасаа хэт түргэн болох эрэсдэл оршсоор байгааг тэмдэглээд, улс ардын аж ахуйг цаашид сайтар түргэн хөгжүүлэх арга хэмжээ авна гэж илэрхийлжээ.

      Хятадын Төрийн Зөвлөлийн хэвлэл мэдээллийн албын хийлгэсэн хэвлэлийн бага хурал дээр, Хятадын Статистикийн Үндэсний Газрын дарга Ше Фү-жань хэлэхдээ, 2007 онд эдийн засгийн ерөнхий байдал сайн байлаа гэлээ.

     "2007 онд улс ардын аж ахуй тогтвортой хэвээр түргэн хөгжиж, нэлээд түргэн өсч бүтэц шилдэгжиж, үр ашиг дээшилж, ард иргэдийн амьжиргааны байдал сайжирсан сайн сайхан хандлага бий боллоо" гэж Ше Фү-жань тэмдэглэлээ.

      Анх алхмын хийсэн тооцоогоор, 2007 онд Хятадын дотоодын нийт үйлдвэрлэл 24 триллион юаниас давж, 2006 оныхоос 11.4 хувиар өсөн нэмэгдлээ. Энэ нь 1995 оноос хойш хамгийн түргэн өссөн үзүүлэлт болов. 2007 онд үндсэн хөрөнгийн хөрөнгө оруулалт 24.8 хувиар нэмэгдэж, хөдөө аж ахуй, аж үйлдвэр болон үйлчилгээний салбар зэрэг нь нэлээд түргэн хөгжлөө. Үүнд 1985 оноос хойш Хятадын үр тарианы үйлдвэрлэл анх удаагаа 4 жил дараалан элбэг ургац авсан байна.

      Хөрөнгө оруулалт нь Хятадын эдийн засаг сүүлийн 2 жилд түргэн өссөний гол шалтгаан болно. Ше Фү-жань хэлэхдээ: "Хөрөнгө оруулалт, хэрэглээний бүтцийн эзлэх хувийн жин бага байж, эдийн засгийн өсөлт нь голдуу хөрөнгө оруулалтад түшиглэдэг байсан. Дотоод гадаад хоорондын бүтэц тухайлбал эдийн засгийн өсөлт нь гадаад хэрэгцээнд түшиглэх хандлага их байгаа учраас бид нэн урт хугацаанд дотоодын хэрэгцээгээ нэмэгдүүлэн, ялангуяа дотоодын хэрэглээний өсөлтөөр эдийн засгийн өсөлтөд хүрэх шаардлагатай байгаа юм" гэжээ.

      Нэн их эрэлт хэрэгцээний өсөлтөд тогтвортой бараа бүтээгдэхүүний ханш шаардагдана. Дотоодын хэрэглээнд арай хүрэлцэхгүй байгаагийн шалтгаан нь юмны үнэ нэлээд өндөр байгаад оршино. 2007 онд хүнсний бүтээгдэхүний үнэ 12.3 хувиар өсчээ.

      Хятадын статистикийн үндэсний газрын дарга Ше Фүчжань хэлэхдээ: 2007 оны юмны үнэ өссөн нь нийт хэмжээний шалтгаан байгаа, бүтцийн шалтгаан ч байгаа. Дотоодын хүчин зүйл мөн олон улсын хүчин зүйл ч байгаа. Бас эрэлт хэрэгцээний хүчин зүйл, өртгөөс болсон нөлөө тусгал ч байгаа. Энэ бол ерөнхий нөлөө тусгалын үр дүн болно. Иймээс юмны үнийн өсөлийг тогтоон барих хэрэгтэй. Гэхдээ олон талын арга хэмжээ авах шаардлагатай байна. Эдгээр арга хэмжээг үр дүнтэй болгоход явц хэрэгтэй байна гэжээ.

      Нэлээд өндөр хэмжээний худалдааны ашиг нь Хятадын эдийн засгийн өндөр өсөлтөд тус дөхөм үзүүлэх өөр нэг чухал шалтгаан болно. 2007 онд Хятадын худалдаанд 260 тэрбум гаруй ам долларын ашиг гарч, 2006 оныхоос 84 тэрбум 700 сая ам доллараар өсөн нэмэгджээ. Сүүлийн жилүүдэд Хятад улс арга хэмжээнүүд авч, олон улсын орлого зарлагын тэнцвэргүй байдлыг намдаахаар чармайсан байна.

      Хятадын эдийн засагч Чжан Шүгуан хэлэхдээ: Одоогийн олон улсын эдийн засаг саарч байгаа байдалд Хятадын эдийн засгийн өсөлт жаахан буурч мэднэ, гэхдээ эдийн засгийн өсөлт 10 хувьд хүрэх болно гэжээ. \Баясгалан, О.Дарамбазар орчуулж, Буян хянав\