• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-25 15:49:58    
Хятадын усан будгийн зургийн талаар шинийг санаачлан бүтээгч- Лю Чинь хэ

Хятадын Олон Улсын Радио

      Саяхан Хятадын алдарт зураач Лю Чинь хэ Хятадын уран зургийн ордонд " цаад эрэг"гэсэн хувийн зургийн үзэсгэлэн ажиллуулж, Хятадын уран зургийн салбарынхны маш их анхаарал татсан юм. Одоо та бүхэнд түүний уран бүтээл болон өөрийг нь танилцуульяа.

     Сурвалжлагч Хятадын уран зургийн ордны үзэсгэлэнгийн танхимд оронгуут Лю Чинь хэгийн бусдаас онцгой зурагт сонирхол татагдсан байлаа. 3 метр өндөр, 1 метр арай хүрэхгүй өргөн зургууд хий өлгөгдөж, зураг болгонд нь бараг л ганц хүнийг зурсан харагдна. Зураач маань Хятадын уламжлалт усан будгийн зургийн урь мэргэжлээр, алсыг санагдуулсан гүйхээн өнгө будаг болон цагаан өнгөөр бүдгий зурж, орчин үеийн хотын янз болгоны хүний дүрийг зурагласан байна. Эдгээр хүмүүсийн гүн нарийн харц нь хэнээрхүүн, учир ухаан нь олдохгүй сэтгэл санааг нь харуулж байгаа аж. Үзмэрийн танхимийн гол дунд нь хар өнгийн модон порт байгуулж, үзэгчид энэ модон портын дээр гарч, хэсэг хоосон газрын цаанаас харвал " татаалын хазууд" гэсэн гол зураг нь харагдна. 7 метр өргөн, 4 метр хир өндөр энэхүү усан будгийн зурагт мөнгөн долгио татсан сэлэлтийн талбайн дунд нь ганц эмэгтэй сэлж, тойроод олон зорчигч түүнийг янз янзын харцаар сонирхож байгааг зураглан харуулжээ. Сонирхолтой нь гэвэл, үзэгчид энэ порт дээр зогсоод энэ том зургийг сонирхоход, яг л сэлэлтийн усан сангийн үзэгч шиг болж, доош бүхийн, сэлж байгаа эмэгтэйг харах нь эргийн цаанаас усанд сэлж байгаа хүнийг харж байгаа ч юм шиг санагдуулна.

     Хятадын урлагийн ордны дарга, олон улсын үзэсгэлэн зохиогч алдарт мэргэжилтэн Фан Ди-ань үнэлж хэлэхдээ, энэ үзэсгэлэнг " эрэг алсласан нь" гэж нэрлэсэн нь нэг зүйлийн зайг харуулж байна. Орчин үед амьдарч байгаа хүмүүсийн хооронд, бодит байдал болон хүсэл тэмүүлэлийн хооронд, бүр бага сага зайтай байдаг юм гэжээ. Энэ тухай нэгэн үзэгч ингэж ярьлаа.

     "Маш сайхан сэтгэгдэл төрүүлсэн, энэ уран бүтээлийг сонирхоод сэтгэл догдлож байна. Бүхийл зураг нь зурсан арга буюу үзэсгэлэнд хамруулсан бүхийл агуулгаас нь авч хэлсэн ч хүмүүст улам их сэрэлт өгөх юм"

     Лю Чинь хэгийн зурагт орчин үеийн хүмүүсийн оюун санааны дүр байдлыг харуулсан байна. Үүнд хүсэл, ирээдүйн тухай сайхан хүслэн, гуниж гомдох, аргагүйдэх эдгээр байдлыг харуулсанаараа эрэн үеийн ил тод онцлогтой гэж шүүмжлэгчил үзэж байна. Хятадын уран зургийн алдарт шүүмжлэгч ноён Ин Шуан ши хэлэхдээ:

      Лю Чин хэгийн зурагт орчин үеийн хүний оюун санааны дүр байдал болон сэтгэл зүйн дүр байдлыг маш ээдрээнтэй илтгэж, тодорхой хариулт өгөөгүй, чамд ямар ч хүмүүжил хийхийг оролдоогүй. Лю Чинь хэ энэ талаар харин цөөн бус хүмүүсийн хийж чадахгүй, цаашлаад бодоо ч гүй зүйлийг биелүүлсэн байна. Энэ талаас нь авч хэлбэл, миний үзэхээр Лю Чинь хэ орчин үеийн Хятадын усан будгийн зургийн хөгжилд орлуулж болшгүй чухал үнэ цэнтэй хүн болсон байна гэжээ.

      Хятадын усан будгийн зураг бол Хятадын уламжлалт зургийн нэг төрөл юм. Үсэн бир болон бэхээр их төлөв зурчаад, бэх будагаа түрхэж байж уул ус, цэцэг навч шувуу шаазгай, хүн хар зэргийг зурдаг байна. Усан будгийн зураг нь 1000 гаруй жилийн түүхтэй болж байна. Тэр нь Хятадын уламжлалт соёлтой нягт холбоотой. Хятадын хүн ардын оюун санаанд хамгаас их төлөөлөх чанартай соёлын өвийн нэг болж байгаа юм.

      Уламжлалт усан будгийн зурагт зураач нар зурах урь мэргэжил болон илтгэх оюун санааг чухалчилж байдаг. Усан будгийн зураг зурдаг зарим зураач нар уламжлалт усан будгийн зургийг шинчлэхээр оролдож, Хятадын усан будгийн зургийг өрнөдийн тосон будгийн зурагтай ойртуулахыг оролдож байна. Ингэх нь ерөөс өөрийн гоо сайханаа алдаж орхидог байна. Усан будгийн зураг зурдаг зураач болсоны хувьд Лю Чинь хэ ч тасраагүй хайлт хийсээр байна.

     "Усан будгийн зураг эрэн үед ороход, уламжлалт усан будгийн зургийн сонирхох хэлбэрийг оролцуулсан зохион бүтээх хэлбэр болон ойлгох хэлбэртэй харьцуулбал, усан будгийн зургийг хэрхэн эрэн үед оруулах, урлагчны хувь хүний урлан бүтээх байдлыг нь нэн олон бодох болж байна."

      Лю Чинь хэ 1961 онд Тиянжинд төрж, 20 настайдаа Тиянжиний гар урлагийн сургуулиас төгсөж, мөн тэр жил зурсан анхны уран бүтээл- хятад зургийн уран бүтээл нь " бүх Хятадын залучуудын уран зургийн үзэсгэлэн"д оролцож, дараа нь Бээжин дэх Төвийн уран зургийн дээд сургуулийн ардын уран зургийн пакультетийн цуврал зургийн тусгай мэргэжил сурсан байна. 1987 онд Лю Чинь хэ үндсэн ангиас төгсөхдөө, цуврал зургийн хэлбэрээр " хана" гэсэн чулуун барт зураг урлан зурж, ажил мэргэжил нэгтэдийн сайн үнэлгээг хүлээсэн юм. /Пэрлаймаа орчуулав/