• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-25 16:21:53    
Бээжингийн олимпийн тусгай зөвшөөрөлтэй бараа их зарагдаж байна

Хятадын Олон Улсын Радио

      Та бүхэн сайн байна уу, ойрд сонин сайхан юутай байна да, лагшин тунгалаг, ажил явдал дажгүй уу. Ингэж хэлэхээр их л удсан юм шиг, долоо хоног чинь бас л дахиад нисээд алга болсон байна.

     1- р сарын хорнь өдөр 20-ны өдөр ямар өдөр болохыг та нэг тааж үз дэ. Намайг гурав тоолтол хариулж чадахгүй юм бол таньд аймаар гоё бэлэг өгнө шүү. Нэг хоёр гурав—за тоглосон юм. Ямар ч баярын өдөр биш. Гэтэл энэ өдөр Бээжингийн олимпиос болж онцгой ач холбогдолтой өдөр болж байгаа юм. Яагаад гэвэр энэ өдөр олимпийн хуанли дээр 2008 оны Бээжингийн олимп болоход 200 өдөр үлдээд байгаа гэж бичсэн байна. Нэг сарыг 30 хоногоор бодвол , гурван гурвын 9, гурван зургаагийн 18, ерөөс долоон сар хүрэхгүй өдөр үлдээд байгаа юм байна шүү.

     Тэхээр нь олимпийн наадам эхэлэхэд 200 хоног үлдэж байгаа үеэр Бээжингийн олимпийн зохион байгуулах хороо томоохон арга хэмжээ зохиож бас л хүмүүсийг шуугиулаад авсан. Энэ өдөр урлаг спортын одод, олимдийн аваргууд, олимпийн хорооны ноёд хатагтай нар, нийгмийн нэр нөлөө бүхгүй лидэрүүд Бээжингийн олимпийн тусгай зөвшөрөлтэй барааны ерөнхий дэлгүүрт гэрэл гялбаа татуулж гял дал гэтлээ цугларсан байна. Дэлгүүрт зүүдэг тэмдэг, шуудны марк, үнэт металь, бичгийн хэрэгсэл, гар урлалын бүтээгдэхүүн, ваар шаазангийн зүйл гэх зургаан том төрлийн олимпийн тусгай зөвшөөрөлтэй бүтээгдэхүүнийг албан ёсоор зарах ёслол болж, тоотой зарагдах тэр бүтээгдэхүүнээс нь ямар үнээр ч олоод авах сан гэдэг бодол өврөлсөн хүн тэсч ядан хүлээж байна. Эдгээр бараа зах зээл дөнгөж гарч байгаа тул ганц хоёрыг болов аваад дурсгал болгох сон гэх горьдлого үнэндээ хэнд ч байсан юм. Үнийн хувьд эдгээр бараа нь дээр дунд доор зиндааны хэрэглэгчидийг хэрэгцээнд зориулагдаж, бүх зиндааны хэрэглэгчидийг хамарсан байлаа. Олипийн төв цэнгэлдэх хүрээлэн шувууны үүрийг сийлбэртэй алтан үзэг, үндэсний биеийн тамирыг ордоны шижир алтан тавилга, олимпийн билэг тэмдэгтэй цайны аягаас өгсүүлээд үзэг харандааны хайрцаг, Фу Вагийн цасан хайчилмал, Фу Ватай шаазан аяга зэрэг бараанууд нүдний харааг булааж байлаа.

      Ёслолын арга хэмжээнд оролцсон хэрэглэгчид зарим нь тэр баруунуудыг нүдээ бүлтэртэл ширтэж, залуучууд багачууд болхоор авсан бараан дээрээ олимпийн аварагуудаар мортыг хээ даруулах гэж, зарим нь олимпийн болон параа олимпийн үед олимпийн ажилтадын өмсөх дүрэмт хувцаснуудаар нүдээ хожирлаж, хашлагаа сэтэлмээр байгаа үерийн ус мэт хүний далай давалгаалж байсны эс өгүүлэн өгүүлвээс . энэ өдөр Бээжинд ховор тохиолдох цас бударч, Фу Ва Ин Инээр гол дүр болгож хийсэн олипийн энгэрийн зүүлтийг авах гэж ирсэн Ян овогтой хүү Бээжингийн Ва Фу Жинь Гудамжинд өмнө оройн хань арван цагаас оочрлож байсан гэж та бод до. Энэ жаахан энгэрийн зүүлт үнэхээр багачууд хүүхдүүдийн санааны зовлон, цээжний гаслан болж байгаа биз. Харин нэн сонирхолтой нь энэ хүүхдүүдийн дунд хаяа нэг буурал тэргүүн харагдаж байх чинь юм вэ. өө, өвөө эмээ нэр бас түүнийг шохоорхоод байна юм байна шүү дэ.

      Бээжингийн олимпийн тусгай зөвшөөрөлтэй барааг үйлдвэрлэгч болон түүнийг зарах эрхтэй дэлгүүрүүд аюулгүйн баталгаа хангасан, чанар сайн, үйлчилгээ сайтай бараа таваарыг таны гарч хүргэж үйлчилэх болно хэмээн амлаж байсан нь эдгээр бараа таваар найдвартай болохыг давхар гэрчилж байлаа. Рекламдаж байна гэж бүү бодоорой, Бээжингийн олимп бусад олимптай адилхан бизнес хийх шаардлагатай боловч Хятадын засгийн газар Бээжингийн олимпийн зохион байгуулах хороо даян дэлхийд хандан олимпийн тухай төв чанга амлалт хийж, маш хатуу стандарт шалгуур тогтоож байсан тухай та бүхэндээ урьд мэдээлж байсныг сануулахад илүүдэгүй болов уу.