• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-25 16:39:05    
Эдийн засгаа ахиулах төлөвлөгөөгөө Америк нийтэллээ [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Эдийн засгаа ахиулах төлөвлөгөөний асуудлаар Америкийн Засгийн газар болон Конгресс 24-ний өдөр хэлэлцээр тохиролцжээ. Уг төлөвлөгөөнд тогтоосноор, Америкийн 100 сая гаруй гэр бүлд буцаах татварын хэмжээ нь их төлөв 100 тэрбум ам.долларт хүрэх юм байна. Энэ нь хэрэглээг урамшуулан, уналтад ороод байгаа Америкийн эдийн засгийг цаашид буурахыг хориглон зогсоох зорилготой аж. Үүнээс гадна, аж ахуйн нэгжийн хөрөнгө оруулалтад тус төхөм үзүүлэхийн тулд, тэдний төлөх ёстой татварын хэмжээг ч багасгах болно.

     Сүүлийн хэсэг хугацаанд Америкийн эдийн засаг уналтад тулгарч байгаа тухай үг яриа ихээр дэргэрч, Уалл стритийн хувьцааны биржид нэн их хэлбэлзэлт гарч, улмаар бүх дэлхийн хувьцааны биржид нөлөөлсөн байна. Иймэрхүү байдалд, мөнгөний хүүг ихээр бууруулах арга хэмжээг шуурхай авч, банк санхүүгийн зах зээлийг тогтворжуулан, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхээр Америкийн Холбооны Нөөцийн Газар 22-ын өдөр шийджээ. Үүний зэрэгцээ, Цагаан ордон болон Конгресс ч эдийн засгийг ахиулах төлөвлөгөөг яаралтай зөвшин хэлэлцсэн байлаа. 1 долоон хоног шахам зөвшилцсөний дүнд, татвар буцаах аргаар гол болгосон эдийн засгийг ахиулах төлөвлөгөөний асуудлаар хоёр тал 24-ний өдөр тохиролцоонд хүрчээ.

     Уг төлөвлөгөөний дагуу, Америкийн Засгийн газраас 116 сая өрхөд бараг 100 тэрбум ам.долларт ын татвар буцаах юм байна. Буцаах татварын хэмжээ нь татвар төлөгч болгонд 600 ам.доллар оногдох бөгөөд нөхөр гэргий хоёулаа ажиллаж байгаа бол буцаан олгох татвараас 1200 ам.долларт хүртнэ. Үүнээс гадна, хүүхэдтэй өрх бол хүүхэд нь 300 ам.долларын хүртэх болно.

     Энэхүү төлөвлөгөөнд бас аж ахуйн нэгжүүдийн төлж байсан татварыг багасгахтай холбоотой 50 тэрбум ам.долларын асуудлыг хамарчээ. Америкийн аж ахуйн нэгжийн бараа бүтээгдэхүүн худалдан авахад төлж байсан татварыг 50 хувиар хорогдуулж, жижиг аж ахуйн нэгжийг нэмэлт барааны татвараас бүрэн чөлөөлөхийг уг төлөвлөгөөнд зөвшөөрч байгаагаа тэмдэглэжээ. Үүний зэрэгцээ, Америкийн аж ахуйн нэгж 2 жил дараалан алдагдалтай ажилласан байбал түүнийг хавсарган нийлүүлэх хугацаагий нь 5 жилээр сунгаж, хохиролоо нөхөхөд нь хугацаа олгоно гэж уг төлөвлөгөөнд бас тэмдэглэсэн байлаа. Б зэрэглэлийн зээлийн хямралын асуудлыг зохицуулахын тулд, Орон сууцны асуудал хариуцсан холбоны удирдлагын газраас орон сууцны байшингийн зээлийн хэмжээний дээд хязгаарлалыг дээшлүүлэхээр уг төлөвлөгөөнд бас тогтоосон байна.

      Америкийн Ерөнхийлөгч Жорж Буш 24-ний өдөр мэдэгдэл хийж, татварыг бууруулах гэсэн уг төслийг сайшааж байгаагаа илэрхийлжээ. Америкийн Конгрессын Сенат ч ирэх долоон хоногт уг төлөвлөгөөг авч хэлэлцэх гэж байна. Сенат дахь олонхийн бүлгийн удирдагч Нарри Пелоси хэлэхдээ, ирэх сарын дунд арав хоногоос өмнө уг төлөвлөгөөг Цагаан ордонд шилжүүлэн өгч, Ерөнхийлөгч Жорж Бушээр гарын үсэг зуруулан хэрэгжүүлэх гэсэн бол Сенатын зорьж байгаа зүйл мөн гэжээ.

      Эдийн засгийг ахиулах уг төлөвлөгөөг нийтэлсэн өдөр Улл Стритын хувьцаа болон олон улсын зах зээл дэх газрын түүхий тосны захиалгын үнэ 24-ний өдөр тус тус ихээр өссөн байна.

      Олон Улсын Валютын Сангийн Гадаад харилцааны газрын дарга Масуд Ахмед 24-ний өдөр хэлэхдээ, 2008 онд Америкийн эдийн засгийн өсөлтийн хурд "нэмэгдлийн нуугдмал чадавхаасаа доор" болж мэдэх боловч бууралтад орохгүй юм гэжээ.

     Түргэхэн арга хэмжээ авч байгаад эдийн засгийг ахиулах төлөвлөгөөг хууль тогтоомжийн журам горимын дагуу батална гэж Америкийн Еонгрессын удирдагч илэрхилйж байгаа хэдий ч буцааж оглох татварын мөнгө наад захдаа 6-р сард сая татвар төлөгчдийн гарт орох болно. Өөрөөр хэлбэл, эдийн засгийн ахиулах төлөвлөгөө нь энэ оныг хагаслах үед сая Америкийн эдийн засагт жинхэнэ нөлөө үзүүлэх юм гэж зарим эдийн засагчид үзэж байгаа аж. Иймээс Америкийн эдийн засаг энэ онд ямар байхыг цаашид ажиглах шаардлагатай байгаа юм. \О.Дарамбазар орчуулж Баясгалан хянав хянав.\