Хэдэн хоног үргэлжилсэн цас бороо их орсон цаг агаар нь Хятадын цахилгаан гаргахад хэрэглэх нүүрсний тээвэрт их нөлөө үзүүлж, хэсэг районы дулааны цахилгаан станцд нүүрс дутагдан цахилгааны хангамж хүрэлцэхгүй болсон байна. Хятадын олон газрынхан оршин суугчдын амьдралын хэрэглээний цахилгааныг эн тэргүүнд батлаж, цахилгаан эрчим хүчний хүнд ноцтой байдлыг намжаахаар яаралтай арга хэмжээ авч байна.
Дулааны цахилгаан станцд нүүрсний хангамж хүрэлцэхгүй болсноор Хятадын хэмжээнд 70 сая киловатт цахилгаан дутагдаж, мужийн шатны 13 цахилгаан сүлжээ цахилгаан хэрэглэхийг хязгаарлах арга хэмжээ авсан байна. Сүүлийн өдрүүдэд цас бороонтой цаг уур үргэлжилж, нүүрс тээвэрлэхэд хүнд байдал учруулснаар цахилгаан дутагдах болгосон байна. Үүний зэрэгцээ өвлийн улиралд нүүрс их хэргэлдэг тул нүүрсний хангамж нь шаардлага хангахгүй болсон байна.
Цахилгаан эрчим хүч дутагдаж эхэлснээр Хятадын олон газрынхан арга хэмжээ авч, эрчим хүч их зарцуулдаг, бохирдол ихтэй аж ахуйн нэгжийн цахилгаан хэрэглэх хэмжээг хязгаарлаж, оршин суугчдын амьдралын хэрэглээний цахилгаан, эм эмнэлэг, сургууль, зам харилцааны гол зангилаа зэрэг олон нийтийн ашиг сонирхолд холбоотой, аюулгүй байдлыг батлах гол болох байгууллагуудын цахилгаан хэрэглэхийг батлаж байна.
Хот суурины оршин суугчдын цахилгаан хэрэглэхийг батлахын төлөө баруун бүс нутгийн Сычуан муж нь эрчим хүч их зарцуулдаг, бохирдол ихтэй аж ахуйн нэгжид өдөр бүр 40 сая киловатт цаг цахилгаан хэрэглэхээр хязгаарласан байна. Тухайн орон нутгийн химийн аж үйлдвэр Чуан-хуа компанийн хөдөлгүүр хүчний аж үйлдвэрийн захирал Чэнь Гүө-минь хэлэхдээ, аж ахуйн нэгж нь бүтэн өдрөөр цахилгаан хязгаарлах арга хэмжээг хэрэгжүүлж эхэлсэн байна.
Манай компани цахилгаан их зарцуулдаг юм. Одоо манай компанийг өдөрт 40 сая киловатт цаг цахилгаан л зарцуулж болоно гэсэн. Одоо манай компанийн аюулгүйн баталгаа, байгаль орчины хамгаалалт, амьдралын районд цахилгаан хангаж байгаагаас бусад үйлдвэрийн район бүгд зогсонгуй байдалд ороод байна гэжээ.
Үүний зэрэгцээ Хөгжил өөрчлөлтийн үндсний хороо яаралтай зар нийтлэж, цахилгаан станцын нүүрсний тээвэрийг батлаж, олон газрын цахилгаан станцын нүүрсний нөөцийг нэмэгдүүлэн, цахилгаан эрчим хүчний хангалтыг эрчимжүүлэхийг шаардсан байна. Одоо цахилгаан компаниуд нүүрсний уурхай, төмөр зам, гарам порттой хэлхээ холбоогоо эрчимжүүлж, цахилгаан станцын нүүрсний нөөцийг нэмэгдүүлж байна. Төмөр замын салбарынхан тээврийн зохицуулалтаа эрчимжүүлж, нүүрс гардаг районаас нүүрс зөөвөрлөх эрч хүчээ нэмэгдүүлэн, цагаан сарын баярын хугацааны зорчигч тээврийн байдал түр намдах цагийг завдан нүүрс тээвэрлэхээ эрчимжүүлэхээр байна. Зам харилцааны яам ч гол мөрний тээвэр болон авто замын тээврийн үр ашгийг чармайн дээшлүүлж байна.
Үүнээс гадна олон газры цахилгаан эрчим хүчний салбарууд арга хэмжээ авч цаг агаарын онц байдлаас урьдчилан сэргийлж, цахилгаан эрчим хүчний тоног төхөөрөмжийн хэвийн ажиллагааг батлаж байна. Баруун нутгийн Гүйжөү муж 50 жилд тохиолдоогүй мөсдлийн гамшигт нэрвэгдэж, цахилгаан дамжуулах хэсэг шугам нь тасарч, зүүн хэсгийн 11 Сянд цахилгаан хэсэг хугацаа тасалдсан байна. Яаралтай засан сэлбэх арга хэмжээ авснаар хэсэг Сяны цахилгааны хангамжийг сэргээсэн байна. Гүйжөү мужийн цахилгаан хувьсгаж дамжуулах засварын компанийн хатагтай Гао Же танилцуулж хэлэхдээ,
Бид олон арга хэмжээ авсан, компанийнхаа бүх ажилчдыг томилон мөсдлөг ихтэй район очуулж эргүүл хийлгэж байна. Тасалдасан цахилгаан утсыг нөхөн залгаж, утсан дээрэх мөсийг унагааж утсны тасрахаас сэргийлж байна. Гүйжөү мужийн цахилгаан сүлжээний компани 30 мянган ажилтантай, тэд нар бараг бүгд ажлын нэгдүгээр фронтод ажиллаж байна гэжээ.
Хятадын цаг уурын урьдчилан мэдээлэх төвийн мэдээлснээр хойшдын хэдэн өдөр Хятадад баруунаас зүүнш болтол бас нэг удаа бороо цастай цаг агаар үргэлжилэж, хэсэг районд их цас орох төлөвтэй байна. Холбогдох талууд цаашид арга хэмжээ авч цахилгаан станцын нүүрсний хангамжийг батлах хэрэгтэй. Үүнд төмөр замын салбарынхан цагаан сарын зорчигч тээврийг батлахын зэрэгцээ нүүрсний тээврийг саадгүй нэвтрүүлж, хэдий байвал төдий тээвэрлэх бодлого хэрэгжүүлж байна. \Гэрэлт орчуулж, Буян хянав\
|