
Хятадын уламжлалт цагаан сар дөхөж байгаа үеэр Хятадын Хөх мөрний дунд, доод сав газар болон баруун биеийн нутгаар 10 гаруй хоног их цас орж, их хүйтэрсэн цаг агаар мөн үргэлжилсээр байна. Гамшигт нэрвэгдсэн нутгийн ард түмний хэвийн амьдралыг батлахын төлөө, Хятадын засгийн газрын холбондох салбрууд онц байдлын арга хэмжээ авч байна.

Хөгжил, өөрчлөлтийн үндэсний хороо 25-ны өдөр яаралтай арга хэмжээ авч, үнэ ханшийн хяналт удирдлагаа чангатгаж, хүнсний ногоо, гуа жимис зэрэг хүнсний бүтээгдэхүүн болон түлш шатахуун, эм бэлдмэлийн үнэ ханшийг тогтвортой байлгахаар чармайж байна. Сангийн яам, Иргэдийн засаг захиргааны яам 28 сая юанийг Хү бэй, Хү наний гамшигт нэрвэгдсэн нутгийн ард түмнийг шилжүүлэн төвхөнүүлэх ажилд хэрэглүүлхээр яаралтай шилжүүлэв. Худалдааны яам улсын нөөцийн дүрмийг хэрэгжүүлж, цагаан сарын зах зээлийн хангамжийг баталж байна. Иргэдийн засаг захиргааны яам гамшгаас авран туслах ажлыг яаралтай зохион байгуулж, цас зудны байдлын дагуу, улсын байгалийн гамшгийг зохицуулах яаралтай төслийг хэрэгжүүлэхээр бэлэтгэж байна.
Хятадын Улаан загалмайн нийгэмлэг мөн 20 мянга гаруй ширхэг дулаан хувцас яаралтай шилжүүлж, цас зудад нэрвэгдсэн нутагт хүргэж өгсөн байна. \Цэцэн орчуулж, Урангоо хянав\
|