• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-28 14:36:57    
Давосын нийтлэг ойлголт—Хамтын ажиллагаа бол хатуу ёс [Радио]

Хятадын Олон Улсын Радио

     Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтын 2008 оны ээлжит хурал 27-ны өдөр Швейцарийн Давост өндөрлөв. 5 хоногийн хугацаанд, олон орны улс төр, эдийн засаг, соёлын нэрт хүмүүс хурлын талбай болон бусад цагаараа дэлхийн эдийн засаг, тогтвортой хөгжил, Дохагийн уулзалт хэлэлцээ зэрэг халуун цэгийн асуудлуудаар санал бодлоо солилцсон байна. Уг хурлыг НҮБ-ын хуралтай зэрэгцүүлэхийн аргагүй боловч мөн цөөн бус нийтлэг ойлголттой болсон байна. Ялангуяа "Хамтын ажиллагаа бол хатуу ёс мөн" гэсэн нийтлэг ойлголттой болсон байна. Хаалтын ёслол дээр, Дэлхийн эдийн засгийн чуулга уулзалтыг саначилагч Швабу болон Английн экс Ерөнхий сайд Тони Блайрийг оролцуулсэн 6 дарга тус тус дүгнэлтийн үг хэлсэн байна. Хуралд оролцогсодын үзэж буйгаар 2007 онд дэлхийн эдийн засгийн өсөлийн хурд саарсан боловч буурах тийшээ яваагүй. Харин Хятад, Энэтхэг зэрэг эдийн засаг нь шинээр хөгжин мандаж байгаа эдийн засгийн цогцууд жирийн бус илрэлтэй байна. Тони Блайр тэмдэглэхдээ, даяаршлалын дагуу дэлхийн олон орны харилцаа явах тусмаа нягт болж байгаа байдалд хамтын ажиллагаа бол цорын ганц сонголт юм гэжээ. Энэ онд Америкийн хувьцааны зах зээлийн уруудлаас болсон дэлхийн хувьцааны зах зээлийн донслолт нь тус ээлжит хурлын авч хэлэлцсэн халуун сэдэв болсон байна. Америкийн эдийн засаг үнэнхүү буурах эсэх асуудлаар хуралд оролцогсод санал зөрөлдөөнтэй байгаа боловч Америкийн эдийн засгийн өсөлтийн хурд саарна гэдэг талаар хуралд оролцогсод нийтлэг ойлголттой болсон байна.

      Хятадын Төрийн зөвлөлийн ерөнхий сайдын орлогч Зэн Пэйянь хурал дээр үг хэлж, сүүлийн үе дэлхийн эдийн засгийн тогтворгүй болж байна. Тухайлбал Б зэрэглэлийн зээлийн хямралын нөлөө өргөжиж, түүхий материалын үнэ нэмэгдэж, худалдааны ивээх үзэл газар авч байгаа зэрэг болно. Эдгээр өрсөлдөөнтэй тэмцэхийн тулд олон улсын хамтын нийгэмлэгтэй хамтдаа зохицуулах төслүүд эрэн хайж, дэлхийн эдийн засгийн тогтвортой байдал болон тогтвортой хөгжлийн төлөө хувь нэмэр оруулахад Хятад улс бэлэн байна гэжээ. Францын ерөнхий сайд Фиюүн, Английн ерөнхий сайд Г. Бровн, Японы ерөнхий сайд Ясоу фукуда ч үг хэлж, олон улсын хамтын ажиллагаа, ялангуяа банк санхүүгийн зах зээлийн хяналт удирдлагын салбарт хамтын ажиллагаагаа эрчимжүүлж, дэлхийн эдийн засгийн тогтворгүй байдлыг өөрчлөхийг уриалан дууджээ. Хуралдл оролцогчид бас олон улсын нефтийн ханш болон бүрэн эрхиийн сан зэрэг олон улсын эдийн засгийн халуун цэгийн асуудлаар авч хэлэлцсэн байна. Эдийн засгийн хэтийн төлвийг төсөөлөхөөс гадна тогтвортой хөгжил нь нэгэн том гол сэдэв болсон байна.

      НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Пан Ги Мун, хөгжингүй улс орнуудын төлөөлөгч Их Баританийн Ерөнхий сайд Гордон Броун, Хөгжиж байгаа улс орнуудын төлөөлөгч Нигерийн Ерөнхийлөгч, бизнесын салбарын төлөөлөгч Микрософта Компанийг үүдэн байгуулагч Гайтс, Засгийн газрын бус байгууллагуудын төлөөлөгч нэрт рок дуучин Боно уг хуралд оролцсон бөгөөд бодит ажиллагаагаараа хамгийн ядуу амьдралтай улс орон болон ард иргэдэд туслан, 2008 оныг ядуурлыг бууруулах эргэлтийн үе болгож, 2008 оныг "Хамгийн явуу амьдралтай тэрбум хүний төлөө ажиллах нэг жил" болгохыг хамтарсан мэдэгдэлдээ тэд дуу нэгтэй тэмдэглэжээ. Цаг уурын өөрчлөлт, усны нөөц баялаг дутагдаж байгаа асуудалтай нэгэн адилаар, явуу баян улс орнууд ядуурлыг арилгах асуудлаар бүгд хүнд дарамтанд тулгарч байна. Дэлхий нийтээр хамтран ажиллабал сая "Хамтын цэцэглэл хөгжил"-д хүрч чадна, ингэхгүй юм бол, зөвхөн "хамт хохирох" болно. Иймээс Пан Ги Мун хэлэхдээ, НҮБ эрхбиш үүрэг гүйцэтгэн, олон улс орон болон адил бус салбаруудын хүчнүүдийг зохицуулах хэрэгтэй. дэлхий нийтийн асуудалд тулгарсан үед, жил тутмын хурлаар "Хамтын ажиллагаа хийх нь зүйтэй" гэсэн дүгнэлт гаргасан юм. Дэлхийн эдийн засгийн асуудлаарх чуулга уулзалт өндөрлөсөн боловч, уг чуулга уулзалтаар гаргасан "Хамтын ажиллагаа хийх нь зүйтэй" гэсэн уриа нь ирээдүйдээ итгэн, өрсөлдөөн сорилтод хамт хандах талаар улс орнуудыг зоригжуулж байна. \О.Дарамбазар орчуулж, Буян хянав\