Хятадын арьсыг өрөх арга хэрэглэж хамгийн эрт амжилтанд хүрсэн эмнэлэг бол Чөлөөлөх армийн ангаах ухааны 2-р их сургуулийн харьяа Чанхай эмнэлэг болно. 1984 оны 3-р сарын 12-ны өдөр Чөлөөлөх армийн ангаах ухааны 2-р их сургуулийн харьяа Чанхай эмнэлгийн Арьсны тасгийн эмч нар Вэньжөү хотын багаасаа цэцэг өвчинд нэрвэгдсэн нэг охныг эмчлэхдээ арьсыг нь өрөх шинэ арга хэрэглэж, түүний царайн сорвийг арилгаж, өнгө зүс оруулсан байна. Арьсыг өрөх гэдэг нь тусгай хийцтэй ган өрүүр юм уу, зүлгүүрээр арьсыг нь өрөж, сорвийг нь арилгаад дахин эм нааж боохыг хэлж байна. Хоёр долоо хонгийн дараа шинэ зөөлөн арьс ургаж, царай зүс гоё болдог юм байна. 1980 – 1984 онуудад энэ эмнэлэг нь түлэгдсэн, гадар шарха, цэцэг өвчин, хавдар зэргээс болж, нүүрэн дээр нь сорвь үлдсэн 250 гаруй хүнд ийм эмчилгээ хийж, нэлээд ханамжтай үр дүнд хүрсэн юм байна.
Улаан загалмай анхны эмнэлэг: Хятадын Улаан загалмай анхны эмнэлэг бол 1991 оны 7-р сард Хятадын Улаан загалмай нийгэмлэгийн нэрлэсэн, Шанхай хотын Хуашань эмнэлэгт пайз өлгөсөн Хятадын Улаан загалмай нийгэмлэгийн Хуашань эмнэлэг болно.
Хятад ангаах ухаанаар сэтгэл мэдрэлийн өвчин эмчлэх мужийн шатны анхны эмнэлэг: Хятадын хятад ангаах ухаанаар сэтгэл мэдрэлийн өвчин эмчлэх мужийн шатны анхны эмнэлэг бол 1991 оны 8-р сард мужийн Хятад ангаах ухаан, эм бэлдмэлийн удирдах газрын балбан ёсоор нэрлэсэн Хэй Лүнжян мужийн Хятад ангаах ухааны сэтгэл мэдрэлийн өвчний эмнэлэг болно. Энэ эмнэлэгийг уул нь Жидүнгийн сэтгэл мэдрэлийн эмнэлэг гэдэг байжээ. 1991 оноос өмнөх 19 жилд энэ эмнэлэг нь хятад ангаах ухаанаар гол болгож, Европ ангаах ухааныг уялдуулах зарчмаар сэтгэл мэдрэлийн 500 гаруй мянган өвчтнийг эмчилж, иларшуулсан хэмжээ нь 51 хувь хүрч, иларшуулсан хэмжээ нь зөвхөн Европ эмээр эмчилхээс 17 хувь өндөр болсон юм байна.
Хиймэл эрхэтний орчин үеийн анхны төв: Хятадын хиймэл эрхэтний орчин үеийн анхны төв 1984 оны 8-р сард Шанхайд байгуулагдав. Шанхайн хиймэл эрхэтний төв бол хиймэл эрхэтэн үйлдвэрлэх, судлах болон эрүүл мэндийг нь нөхөн сэргээх орчин үеийн эмчилгээний цогцолбор юм. Энэ төв нь орчин үеийн эмчилгээ, хиймэл эрхэтэн хэрэглэх дасгал хийх зэрэг тоног төхөөрөмж, аппрат хэрэгсэлтэй байнж, хөгжлийн бэрхэшээлтэй хүмүүсийн биеэ авч явах болон хөдөлмөрлөх хүчин чадлыг хамгийн их хэмжээнд сэргээдэг юм байна.
Орчин үеийн түргэн тусламжийн анхны төв: Хятадын орчин үеийн түргэн тусламжийн анхны төв бол 1984 оны 9-р сарын 12-ны өдөр байгуулагдаж эхэлсэн Бээжин хотын түргэн тусламжийн төв болно. Энэ төвийг Хятад, Италийн засгийн газрын протоколын дагуу, Италийн засгийн газрын бэлгийн мөнгөөр хамтран байгуулсан юм. \М.Цэцэн бэлэтгэв\
|