• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-28 16:49:17    
Малын үнэ малчдыг баярлуулж байна

Хятадын Олон Улсын Радио

      Өвөл зунгүй малтайгаа ноцолдсон малчид маань өнгөрсөн оны сүүлч шиг баярлаж байсан нь үгүй, ёстой л ач тусаа үзлээ гэлцнэ. Хөдөө орон нутгаар сурвалжлаж явахад малын үнэ ханшийн яриа хөөрөө л ид өрнөж, "хонин мах үнэд хүрлээ, яасан сайн юм, хагас килдээ 15,16 юаньд хүрч байна, түүхэнд гараагүй, оргилдоо туллаа, жирийн нэг том хонь 1000 юаньд хүрч байна гэцгэнэ.

      Эрээн хотоос 15 км зайтай байдаг Сөнид зүүн хошууны Сайханговийн Баатарынд цайлах зуур "энэ оны малын ашиг шим сүүлийн хэдэн жил гэж ярихгүй, ерөөс ийм өндөр үнэд хүрч байгаагүй ээ, уулдаа хурга хамгийн өндөрдөө хагас хэлдээ 3 юань 8 мөнгө байсан бол өнөө 6 юань 8 мөнгө боллоо, нэг хурга бараг 600 юаньд хүрч байна, дахинаар л өслөө гэсэн үг, одоо Сөнид хонь жэнхинэ алдарших цаг болжээ гэж малчид баяртай ярьцгаана.

      "Хонин мах үнэд хүрсэн нь 2008 оны Бээжингийн олимптой л холбоотой бэ гэж би бодох юм, дахиад хэлбэл бусад бараа таваар өсөөд байхад малчдын малалсан хэдэн мал үнэд хүрч болохгүй нь юу байхав, аль эрт өсөх ёстой байсан, харин ч бүр оройтсон болов уу гэж бодох юм" гэж хол явж нүд нээсэн хашир малчин Чулуунбаатар малын үнэ өссөн нь тйим ч гайхамаар явдал биш, харин жамаараа л өссөн гэж үзэж байлаа.

      Хэдэн малаа түшин амьдралаа аргаацааж яваа малчид маань өвөртлөхөөс хэдэн мөнгөтэй болсоныг хараад баярлахгүй байж яаж чадхав? "баяжихад өвөл зун хоёр, барагдахад өдөр шөнө хоёр" гэдэг үг бэ? амьдралаа өөд нь татаж чадах эсэх арга ухаан малчдад маань байдаг л юм бол зах зээл хөгжсөн энэ цаг эрэнд бусдаас дутахгүй л сайхан амьдарч болно доо.

      Баяжлын зам руугаа явж байгаа малчдын амьдарлыг хараад сэтгэл өндөр явна, малын мах үнэд хүрснээр малчдын орлого ч чамлахааргүй нэмэгдэх нь, харин он орохоос өмнө гахайн мах үнэд хүрч, улс ороноос олон арга хэмжээ авч зохицуулж байхад малын мах дахинаар өссөн нь малчдыг урамшуулж байгаа нь мэдээж.

      Харин малчид маань өнгөосөн шигээ мах шөлөө гэрээсээ гаралгүй зарчдаг заншлаа өөрчлөх болж байна, зарах малын үнэ өртгийг нэмэгдүүлэхийн төлөө малаа нядлаад гэдс дотрыг нь арилгаж цэвэрлээд зах руу аваачаад зардаг болжээ, илүү хөдөлмөр зарцуулж байгаад зарсан мах лав үүдэн дээрээ амьдаараа ченжид өгөхөөс илүү ашигтай гэдгийг өнөөгийн малчин сайн мэдэх болжээ. "Өнгөрсөнд нэг талаар хэл ам нэвтрэхгүй, нөгөө талаар мах зарах газарт малаа тээгээд хүрсний дараа, дуртай ч тэр дургүй ч тэр өгөх алба болно, тэр мөртөө ухааныг нь олчихосон малын ченжи үнийг нь яриангүй дарах хэрэг, ийм болохоор тухайн газрын хөргөөгчийн нөөцийн газарт ч бид зүрхэлж хүрэхгүй байсан, одоо бол зааж тохиж байгаад ч гэсэн зах руу аваацаад зарахыг болох болжээ, бүр гэдс дотрыг нь арилгаж цэвэрлээд арьс ширтай нь аваацаад зарахад илүү хэдэн мөнгө цохичгоод ирнэ дээ" гэж малаа нядалж байсан малчин залуу омогтай ярьж байнсан. Энэ нь малчин маань улмаар зах зээл рүү ойлтож байгаагийн хандаш. Хэрэв тухайн орон нутгийн засгийн газраас малчдыг дайчлан илүүхэн зах зээл рүү хөтлөх юм бол малчид маань нэн баян тансаг амьдарч чадна гэдэгт бүр ч итгэлтэй байна.