• Хятадын олон улсын радио• Бидний тухай• Нүүр хуудас
China Radio International
Хятадын мэдээ
Дэлхий дахинд
Эдийн засаг
Соёл урлаг
Спорт
Бусад мэдээ
  Тусгай булан
v Нийгмийн амьдрал
v Хятадын шинэ төрх
v Аялал жуулчлал
v Амьдралд тустай
v Цагийн урсгал
v Yндэстний цөөнх
v ШУ боловсрол
v Танин мэдхүй
(GMT+08:00) 2008-01-28 18:12:49    
Нүүрс, цахилгаан, бензиний хангамж болон тээвэрийн аюулгүй байдлыг баталж байна [Радио]

Хятадын Олон Улсын Радио

      Их олон газарт цас бороо орж, эрс хүйтэрч нүүрс, цахилгаан, бензин шатхууны хангамж болон тээвэрт ноцтой нөөлөлж байгаад чиглүүлэн Хятадын Төрийн зөвлөл 27-ны өдөр тусгай хурал хийж, нүүрс, цахилгаан, беинзин, тээврийн баталгааны ажлыг бүх хүчин чадлаараа сайтар хийх хэрэгтэй гэж Ерөнхий сайд Вэнь Жябао онцолсон байна. Хятадын засгийн газрын холбогдох салбарууд нааштай арга хэмжээ авч, энэ талын ажлыг сайтар зохион байгуулж байна.

      Сүүлийн өдрүүдэд Хятадын төв хэсэг, зүүн хэсэг, өмнөд нутаг 30 жилийн турших хамгийн их цас бороо, хүйтэн цаг агаарт өртөв. Энэ цаг агаарын гамшиг нь нүүрс, бензиний тээвэр болон цахилгаан хангамжид ноцтой нөлөөлж, Хятадын тал хувиас дээших мужуудын цахилгаан сүлжээний хангамж хүрэлцээ муутай болж, цахилгаан хэрэглэх оргил цагт Хятадын хэмжээнд 40 сая киловатт цаг цахилгаан дутсан байна.

     Цаг агаарын урьдчилсан мэдээллээс үзвэл, ирэх хэсэг хугацаанд Хятадын өмнөд хэсгийн ихэнх нутагт мөн цас бороо орж, хэсэг нутагт мөн их цас орж, огцом хүйтрэх учраас байдал мөн хүнд байна. Арга бүхнийг сүвэгчлэн нүүрс, бензин шатхуун зэрэг эд матерын тээвэрийн саадгүй бөгөөд аюулгүй байхыг батална гэж Зам харилцааны яам, Төмөр замын яам зэрэг салбар илэрхийлсэн байна.

     Хятадын төв хэсгийн хүнд гамшигдсан Жянши мужид зам харилцаа хаагдсан учраас нүүрс болон бензин шатхуун урьд өмнө байгаагүй дутагдаж, замын цагдаа, зэвсэгт цагдаа, гал түймэртэй тэмцэх анги зэрэг талынхан хүч хамтран бензин, нүүрс тээвэрлэж байна. Нүүрс, бензин зэрэг чухал эд материйн тээврийг бүх хүчин чадлаараа батлах болно гэж тус мужийн Зам харилцааны газрын орлогч дарга Хү Линь хэлсэн байна. Тэрбээр хэлэхдээ,

     "Манай Жянши муж өнөө бүх хурдны зам дээр цас арилгаж байна. Бид юуны өмнө 10 мянга гаруй боловсон хүчин, ажилтан болон хэдэн мянган цагдааг зохион байгуулж, зам харилцааны саадгүй байдлыг баталж байна. Бид голдлогтой эд бараанууд, амьдралын хэрэглээний эд матер, өдөр тутмын хэрэглээний бараа бүтээгдхүүн ачсан машны урьдаар явуулж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг замын зардлаас чөлөөлсөн байна" гэжээ.

      Хятадын Зам харилцааны яам мөн тун саяхан яаралтай хурал хийж, гол гол зам харилцааны цахилгаан, нүүрс зэрэг эд барааны тээврийг баталхыг олон газрын зам харилцааны салбарт шаардсан байна. Цахилгаан, нүүрсний хангамж маш хэцүү байгаа байдалд чиглүүлэн Зам харилцааны яам мөн гадаад худалдааны тээврийг түр зогсоосон байна. Хятадын Зам харилцааны яамны Авто замын газрын дарга Дай Дүнчан хэлэхдээ, шаардлага гарах юм бол олон улсын агаарын тээврийн хүчнийг зохион байгуулж, дотоодын нүүрсний тээврийн ажилд оролцуулах болно гэжээ.

      Тэр хэлэхдээ,

      Далайн боомтонд ирсэн нүүрсийг яасан ч дарагдуулахгүйгээр нэн даруй ачиж, эн тэргүүнд явуулж, эн тэргүүнд ачааг буулгах хэрэгтэй, авто зам, усан замын ажлын шалтгаанаар нүүрсний тээврийн ажлыг яасан ч саатааж болохгүй гэжээ.

      Хятадын Төмөр замын сайд Лю Жижүнь хэлэхдээ, цахилгаан гаргахад хэргэлдэг нүүрс зэрэг гол гол эд материйн тээвэрлэлтийг баталгаажуулж, нүүрсний тээвэрлэх хэмжээг нэмэгдүүлж, үр ашгийг нь дээшлүүлэх хэрэгтэй. Цахилгаан гаргах болон оршин суугчдын аж амьдралын хэрэглээний нүүрсийг ч хүчнээ зохион байгуулж цэгцтэй тээвэрлэх хэрэгтэй. Яаралтай, онц байдалд, Хятадын хэмжээний 74 том цахилгааны үйлдвэрийн цахилгаан гаргахад хэргэлдэг нүүрсний тээвэрлэлтийг батлах хэрэгтэй. Тээвэрлэлтийн үнийн хяналт удирдлагыг эрчимжүүлж, янз бүрийн арга хэлбэрээр дураараа үнийг нь нэмэх, дураараа хураамж авах ажиллагааг чанд хориглох хэрэгтэй гэжээ.\Сайн-Өлзий, Буян орчуулж, Цэцэн хянав\